Сайжруулсан шахмал түлшний урамшуулалд 1.8 тэрбум төгрөг олгожээ

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

Сайжруулсан шахмал түлшний урамшуулалд 1.8 тэрбум төгрөг олгожээ

Сайжруулсан шахмал түлшний урамшуулалд 1.8 тэрбум төгрөг олгожээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны ээлжит  XXXII хуралдаан өчигдөр /2020.02.21/ болсон билээ. Энэ үеэр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явцыг сонсчээ. Тодруулбал, 2019-2020 оны халаалтын улиралд айл өрхүүдийг 600 мянган тонн сайжруулсан түлшээр хангана гэж тооцоолсноос одоогийн байдлаар 365 мянга 162 тонн түлш үйлдвэрлэн иргэдэд нийлүүлсэн байна. 

Түлшний үнийг тонн тутам 150 мянган төгрөг, борлуулалтын тонн тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгожээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар нэг тэрбум 897 сая 961 мянга 708 төгрөгийн урамшуулал олгожээ. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшнээс авсан 31 дээжийг дотоодын тав, гадаадын гурван лабораторид шинжлүүлэхэд  хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой  сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй  химийн элемент, эрдэс илрээгүй, ахуйн хэрэгцээнд аюулгүй гэж гарсан хэмээн албаныхан онцолжээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж