Статистик: Үхрийн цул мах 10-14 мянган төгрөгийн үнэтэй байна | News.MN

Статистик: Үхрийн цул мах 10-14 мянган төгрөгийн үнэтэй байна

Статистик: Үхрийн цул мах 10-14 мянган төгрөгийн үнэтэй байна

Статистик: Үхрийн цул мах 10-14 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр гаргадаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцууллаа. 2020 оны хоёрдугаар сарын  гуравдугаар  долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9575 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 399 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 224 төгрөгөөр буюу 1.7 хувь буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10 мянган төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянган төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 58 төгрөгөөр (0.6 хувь), хонины цул махны үнэ 136 төгрөгөөр 1.4хувь  тус, тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж