Монгол Улсын дээд шүүх өчигдөр /2020.02.21/ шинээр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан хоёр намыг асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Их эргэн сэргэлтийн үндэсний нам /ИЭСҮН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзжээ.
Харин Ардчилал шинэчлэлийн нам /АШН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Ардчилал шинэчлэлийн нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ. Ардчилал шинэчлэлийн нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 36 дахь нам болж байгаа юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ