Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Батширээт сумын удирдлагууд хуралдаж, Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашааны чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо.
Хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэл үргэлжлэх юм. Дээрх чиглэлд хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашаан чиглэлийн постын хяналтыг чангатгаад байна. Энэ хүрээнд Төв аймгийн Мөнгөморьт суманд байрлах Цагаан арал болон Хориудын постод Хэнтийн Өмнөдэлгэр сумаас байгаль хамгаалагчдаар хүч нэмэгдүүлжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ