Ахмадуудын зээл тэглэснээс болж бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгджээ | News.MN

Ахмадуудын зээл тэглэснээс болж бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгджээ

Ахмадуудын зээл тэглэснээс болж бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгджээ

Ахмадуудын зээл тэглэснээс болж бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгджээ

Шинэ төрлийн коронавирусийн тархалт Монгол Улсад орж ирэх магадлал өндөртэй учраас цагаан сарыг хориглож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Энэ үеэр худалдаачид бараа бүтээгдэхүүний үнэ нэмж, зохиомол үнийн хөөргөдөл үүсгэж байгаад иргэд бухимдалтай байна. Хэдийгээр зах худалдааны төвийг хаахгүй, үнийн хөөргөдөл үүсэхгүй гэж абаныхан мэдээлж байгаа ч эхний хоёр сарын байдлаар бараа бүтээгдэхүүний үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг иргэд ярьж байгаа. Тухайлбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 13-ны байдлаар 700 гаруй иргэн үнийн өөрчлөлтэй холбоотой гомдол мэдүүлжээ. Иймээс томоохон худалдааны төвүүдээр орж бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн талаар сурвалжиллаа.

“БӨМБӨГӨР” ХУДАЛДААНЫ ТӨВД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙГАА ГЭВ

Хамгийн түрүүнд “Бөмбөгөр” худалдааны төвд очиход цагаан сарын хүнсээ базаасан иргэд цөөнгүй холхиж байв. Худалдагч нарын мэдээлж байгаагаар тус төвд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа талаар хэллээ. Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12 мянган төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13 мянган төгрөгийн үнэтэй байна.

Гурилын үнийн хувьд тус худалдааны төвд задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин талх нарийн боовны үнэд өөрчлөлт ороогүй гэхдээ хүнсний ногооны үнэ энэ сараас нэмэгдэх хандлагатай байгааг хэлж байна.

ЦАГ АГААРААС ШАЛТГААЛЖ,  МАХНЫ ҮНЭ ХЭЛБЭЛЗЭЖ МАГАДГҮЙ

Дараа нь “Меркури” худалдааны төвөөр оров.  Энд бусад худалдааны төвүүдтэй адил мөн л хүн ихтэй байлаа. Гэхдээ махны үнэ харьцангуй өндөр үнэтэй байв. Тодруулбал, үхрийн ястай мах 13 мянгаас эхэлж байгаа бол хонины ястай мах 13 мянга 500 төгрөгөөр, үхрийн цул мах 16 мянга, хонины цул мах 14 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Худалдагчаас асуухад өвчинтэй холбоотойгоор үнэ нэмэгдсэн зүйл байхгүй. Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласнаар өнөөдөр хүн ихтэй, худалдан авагч сайтай байна. Ойрноос цаг агаар муудаж болзошгүй тул махны нийлүүлэлт муу, үнэ хэлбэлзэж магадгүй гэсэн юм.

Өөр нэгэн худалдагчийн хэлснээр он гарсаар “Сүү” хувьцаат компанийн бүтээгдэхүүн болон, нарийн боовны үнэ үйлдвэрээсээ ирэхдээ тодорхой хувиар нэмэгдсэн. Тиймээс бид үндсэн үнэ дээрээ 50 төгрөг нэмэхээс яах вэ гэсэн тайлбарыг хэлэв. Хүнсний ногооны хувьд монгол төмс 1000 төгрөг, монгол лууван 1600 төгрөг, байцаа 1800 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байлаа.

ШӨХТГ: БАРААНЫ ХОМСДОЛ, ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСЭХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БИЙ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ барааны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхгүй, нөөц хангалттай байгаа талаар хэлж байна. Тухайлбал, махны үнийг тогтвортой байлгахад Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн засаг даргын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж 13 мянган тонн махыг нөөцөлсөн байна. ШӨХТГ-аас өнгөрсөн долоо хоногт явуулсан хяналт шалгалтаар махны үнэ төрөл зүйл, борлуулагдаж байгаа газраасаа хамаарч харилцан адилгүй гарчээ.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд, томоохон зах худалдааны төвүүд ч бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй гэдгээ албан ёсоор иргэд ШӨХТГ-т илэрхийлсэн байна. Энэ талаар тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах асуудлаар бид 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр холбогдох томоохон зах худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргэж ажилласан.Үүний дагуу гол үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд хариу ирүүлсэн. Тухайлбал, “Алтан тариа” гурил үнэ нэмэх асуудал байхгүй гэсэн бол “Талх чихэр” хувьцаат компани  мөн үнээ нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнд зах худалдааны төвүүд нэгдсэн байдлаар гарын үсгээ зураад албан ёсны тайлбар ирүүлж байгаа" гэв.

ЦАГААН САР БОЛООГҮЙ УЧРААС ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ БАЙХ ШИГ БАЙНА

Иргэдийн байр суурийг сонссоноо хүргэе.

Б.Баясгалан “Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гээд нэг хэсэг шуугисан. Гэхдээ захуудад харьцангуй гайгүй байна. Супермаркет томоохон дэлгүүрүүдэд ногоо үнэтэй байна лээ. Миний хувьд тогтмол үйлчлүүлдэг газраасаа хүнсээ бөөнддөг учраас “ярьж” байгаад хуучин үнээ буулгаад авчихдаг. Ер нь бол жимс ил ногоо авахгүй байхыг хичээж байна. Гурил будаа ховордоно гэж дуулдаж байсан ч гайгүй байна. Сая ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн нь нэг талдаа сайхан явдал боловч нөгөөтэйгүүр юмны үнийг тодорхой хувиар нэмчихлээ гэж харж байна”.

Д.Энхтүвшин “Цагаан сар болохгүй болохоор хүмүүс ер нь их юм бэлдэхгүй байх шиг байна. Тэр утгаараа юмны үнэ тогтвортой байгаа юм болов уу. Гэхдээ сүү компанийн цэнхэр ууттай сүү өнгөрсөн долоо хоногоос 100 төгрөгөөр нэмэгдсэн байна лээ. Мөн мах л бага зэрэг нэмэгдсэн гэж харсан”.

Б. Баяр“Хүмүүсийн ярьж байгаагаар мах, ногоо үнэтэй байна. Цагаан сар болохгүй юм чинь сүртэй их юм бэлдэхгүй. Төвийн том дэлгүүрүүдээр хүнсний  үнэ нь гайгүй байна. Захын хорооллуудаар бол ер нь үнэтэй байсан” гэлээ.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭСЭН НЬ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУУРЬ ҮНЭ НЭМЭГДЭХ ГОЛ ШАЛТГААН БОЛСОН

Нөгөөтэйгүүр шинэ төрлийн коронавирусийн улмаас иргэд барааны үнэ нэмэгдсэн гэж хардаж байгаа ч эдийн засагчдийн тайлбарлаж буйгаар тэтгэврийн зээлийг тэглэсэн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь үнэ нэмэгдэх гол шалтгаан болсныг хэлж байна. Хэдийгээр төр засгийн зүгээс ахмадуудаа дэмжиж байгаа нь сайшаалтай боловч  өргөн утгаар нь авч үзвэл нийт эдийн засагт сөрөг нөлөөтэй юм. Тухайлбал, их хэмжээний бэлэн мөнгө хэвлэгдэж нийт эдийн засагт орж эхлээгүй байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн ерөнхий түвшин, инфляци өсч,  худалдан  авалт буурах сөрөг нөлөөтэйг  анхааруулж байжээ.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-22 202.55.188.85

Зээл тэглэснээс ч биш л дээ.Авцалдахгүй.Зүгээр л болж буй үйл явцаа бодитоор хар.Баяр дөхсөн Вируснээс шалтгаалан хил хаасан.наймаачид бараа бүтээгдэхүүнд үнийн хөөрөгдөл үүсгэсэн.байдал иймэрхүү .Харин эрхэм нийтлэгч та хэн нэгний нэрийг энэ мэт авцалдаагүй зүйлээр харлуулах хэрэггүй биш үү!

Avatar

Зочин 2020-02-22 202.21.108.230

Монголын ТӨР улам л тэнэгрээд байх юм

Avatar

Иргэн 2020-02-22 66.181.161.34

Улсын ерөнхийлөгч нь улсынхаа эсрэг гадны гар хөл болж хорлож байгаа нь үнэн юм биш үү Тавантолгойн төмөр зам одоо Зүүнбаян Барьсан юм алга Одоо вирусаас болоод нүүрс нь гаоахгүй Улс орлогогүй Өмнө нь СБаяр бас яОросын нөлөөгөөр Кириенкотой вертолётоор явж ирээд Канадын компанийн лицензи цуцлаад улсаа 70 сая долларын өрөнд оруулсан Энийг Алтай ярьсангүй Бодооч Монголчуудаа Хүрэлсүх гэж юу боддог юу хийдэг нь мэдэгддэггүй хүн байна Боловрол нь уу бас эсвэл?

Avatar

luivarchunguud 2020-02-22 178.27.68.24

Uhjiisen gar ni tatsan huurnuud shu. Dan biy biynee moljih gej uhelddj bdiin

Avatar

Зочин 2020-02-22 66.181.161.107

Тэтгэвэрийн зээл тэгэлснээс болоогүй байхаа. Бусад зах зээлийн орнуудад баяр наадмаар юмны үнэ эрс буурдаг байхад манайд бол яг эсрэгээрээ. Худалдаачдын шунал бас зах зээл гэдгээ буруу ойлгосон бололтой.

Avatar

Зочин 2020-02-22 66.181.184.193

yooyo chono boroonoor gegcheer buzriin mongolchuudiig khun gedeg jagsaaltaas khasmaar bolchikhjee!!!!

Avatar

Kkk 2020-02-22 202.9.46.55

Zeelees bsihee umbuu guai, hil haasan gedeg shaltgaan, humuus cham zeregt ni hurtahaa bolisoon

Avatar

Зочин 2020-02-22 103.212.117.79

Ahmaduudaa yalgavarlan gaduurhaj uzsenii gai

Avatar

Зочин 2020-02-22 66.181.181.61

Монголд нэг үнэ нэмэгдсэн бол буцаж буухгүйдээ. Жэнкогын шуналаас болж улсаараа хохирчдээ

Avatar

Зочин 2020-02-22 202.126.89.83

Мэдээө шдээ

Avatar

Өнөр 2020-02-22 202.126.89.4

Ер нь улс төрчид ямар нэгэн амлалт өгч сонгуульд орох хэрэггүй шүү

Avatar

Санд 2020-02-22 202.126.89.173

Монголчууд гэж дандаа хүний тогооруу өнгийсөн хүн чанаргүй балиар хүмүүс шүү

Avatar

Хохьчин 2020-02-22 142.44.156.144

Тэтгэвэр нэмээд гоё амьдрахгүй байгаа биз дээ

Avatar

ИРГЭН 2020-02-22 202.126.88.36

УРГАЦ ГУРИЛ, ДАРХАНЫ ӨГӨӨЖ ГУРИЛ 50-100 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЭД БАЙХАД УГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХИЙДЭГ ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД НЭМЭГДЭН ШҮҮДЭЭ. ХОЛБОГДОХ ГАЗРУУД ШАЛГАМААР ЮМАА. СУУРЬ ҮНИЙГ ЯАГААД НЭМЭГДЭЭД БАЙГААГ СУДЛААЧ ДЭЭ. ЖИЖИГ ГАЗРУУДАА БИТИЙ ДАХИН ДАХИН ШАЛГААД БӨНДӨГНҮҮЛЭЭД БАЙЛ ДАА. ТОМ ГАЗАРТАА ШАЛГАЛТЫГ САЙН ХИЙМЭЭР ЮМ ДАА.

Avatar

НАМСРАЙ 2020-02-22 103.240.241.110

ЖОНХУ ХҮК ЗАНДАНША 3ТЭРБУМТАНГУУД ДОЛЛАР 3МЯНГА ГАРНА УУ? БАРААНЫ ҮНЭ50%Р НЭМЭГДЭНЭ ҮҮ? ОГТ ХАМААГҮЙ 1САЯ ХҮРЭХГҮЙ ОРЛОГОТОЙ АЙЛ БҮРИЙН ЯДУУРАЛРУУ ТҮЛХЭЖ БАГААГИЙН ОГТ ТООХГҮЙ? НАЙМААЧДЫН ДОЛЛАРААР БАРААГАА АВААД ТӨГРӨГӨӨР ЗАРААД БУЦААГААД ДОЛЛАР АВАХ ГЭМЭН30% НЭМЭГДЧИХСЭН БАХААР НЭМЭХГҮЙ ЯАХЫН БЭ

Avatar

зочин 2020-02-22 202.9.46.216

Гол нь мөнгөний ханш унаад байхаар чинь үнэ нэмэгдэлгүй яах вэ дэ .. Улс удирдаж байгаа малнууд чинь удирдаж чадахгүй л байна шдэ .

Avatar

Зочин 2020-02-22 66.181.185.44

Аргагүй шдээ! Зах зээлийн жам ёсыг яах ч аргагүй! Энхрий хайрт нам засагтаа л талархая даа!!!

Avatar

Зочин 2020-02-22 64.119.24.174

Барааны үнэ өссөн нь eрөнхийлөгч Баттулгын гавьяа шүү дээ.

Avatar

Зочин 2020-02-22 202.21.108.239

Засгийн газар ч мөн буруутай. Тэд одоо хамтрагчид.

Avatar

Зочин 2020-02-22 202.9.40.119

Ахмадуудаа зээлийнх нь дарамтнаас хөнгөлсний төлөө үнээ нэмээд байхдаа яахав дээ. Худалдаачид л нэмсэн байх. Том үйлдвэрүүд бол нэмээгүй.

Avatar

Зочин 2020-02-22 66.181.187.148

Хэ хэ манай наймаачид худалдаа тэтгэврийн хэдхэн хөгшчүүлийн цөөн хэдэн тэтгэвэр дээр л амь зогоодог ш дээ ийм болоод удаж байна юун нөгөө чөлөөт зах зээл шударга өрсөлдөөн уг нь наймаачид ардаа ч урдаа ч бас өөрсдөө ч тэтгэвэрийн хүнтэй л баймаар юм сонин тогтолцоо

Avatar

ТҮРЭЭСЛЭГЧ 2020-02-22 202.9.46.178

ЗЭЭЛ ТЭГЛЭСЭНЭЭСС БИШ ШУНАЛЫН ТУЛАМ БОЛСОН НАЙМААЧИД ЛАНГУУ ТҮРЭЭСЛЭГЧИД ҮНЭ ЗОХИОМЛООР ӨСГӨЖ БАЙГАА ЮМ.

Avatar

Зочин 2020-02-22 202.21.108.239

ЦАГААН САР ӨНГӨРСНИЙ ДАРАА КОРОНАГЫН ТЭСРЭЛТ БОЛОХ ВИЙ ДЭЭ. БАНК, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ИХ ХҮН НЭГ Л БИШ ЭЭ.

Avatar

Зочин 2020-02-22 182.160.39.16

НИЙГМИЙГ БУЖИГНУУЛАГЧ ЭНЭ САЙТЫГ ХААГААЧ ЭЭ. ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ ГЭЖ БИЧИЧИХЭЭД СҮҮЛД НЬ НЭМЭГДЛЭЭ ГЭЖ ХУТГАЛАА.

Avatar

Монгол 2020-02-22 202.9.46.135

Үргэлж л бага багаар өссөөр л ирсэн шд. Тэтгэврийн зээл тэглэснээр коронавирус тархсан гэх гээд байна уу. Мэдээ оруулдаг сэтгүүлч гэдэг хүмүүсийг хаанаас олдог юм бол

Avatar

иргэн 2020-02-22 203.91.115.47

ЭНЭ СЭТГҮҮЛЧ ХУДЛАА МЭДЭЭЛЖ ЦУУРЧ БАЙНА.2 000 000 аар ТОРГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-02-22 103.212.118.113

Odoo ipotekiin zeeliig tegleh heregtei baina. Ingevel ediin zasagt harinch sain talruugaa nuluuluh yum. Dundaj davhargiihan uriin daramtaas chuluulgdsunuur baraa ergelt, mungunii ursgal togtvorjino. Iootekees bolood hudaldan avah chadvartai dundaj davhargiihanii nuluu baihgui bolj tetgeveriin hugshdiin nuluu ihessen n haragdaj baina shuudee.

Avatar

Зочин 2020-02-22 103.212.119.65

Боловсролгүй улс удирдах оюун ухааны бяр тэнхээгүй амьтдыг сонгож дээрээ гаргаж тавьсан сонгогч олон үүндээ дүгнэлт хийх хэрэгтэй. Цаашаа бүр их асуудал үүснэ. Эдийн засаг ч хэцүүднэ дээ. Өр тэглэлээ гээд баярлах эрт байгаа шүү.

Avatar

Зочин 2020-02-22 182.160.2.94

tsagaan sariin omno baraa buteegdehuunii une ugiin l nemegddeg. tetgevertei holbootoi gej shuud helj bolohgui baih. bolovsrol muu, zugeer gudmand baisan humuust niitlel bichih erh olgohoor iim l zuils bichigdej baigaa yumdaa.

Avatar

зочин 2020-02-22 66.181.190.17

Энэ юу ч биш.Хүнд үр лагавар нь дөнгөж эхэлж байна.

Avatar

Зочин 2020-02-22 202.21.107.70

Зээлгүй байж зээлэнд баригдсан хүмүүстэй битгий барьцаад байцгаа. Хувиа бодсон амьтад

Avatar

зочин 2020-02-22 202.9.46.234

Хаширахгуйгээр буцаад батлан даагчтайгаа ирээд банкнаас менге зээлж байна лээ шуу дээ

Avatar

Зочин 2020-02-22 139.5.219.190

Үндсэн хуулинд цагаан дээр хараар байгалийн баялгийг ард түмэнд тэгш шударга хүртээнээ гээд биччихсэн байгаа. Бас хүнийг цалин хөлс орлогоор нь ялгаварлах гадуурхахгүй гэж байгаа. Үндсэн хуулийн цэц ажлаа хийх хэрэгтэй ш дээ. Суудлын бөглөөнүүд дарга нарын тушаалаар ажилладаг хүмүүс юм уу

Avatar

Зочин 2020-02-22 139.5.219.190

Бүх ахмадуудадаа тэгш хандаж чадахгүй ялгаварлаж хандсан ҮАБЗ-ийнхөн юу бодож суудаг бол.

Avatar

Зочин 2020-02-22 66.181.187.73

MONGOLCHUDIG ALJ BAIJ YLNA

Avatar

Зочин 2020-02-22 203.91.115.56

Үнийн өсөлт зээлгүй гадуурхагдсан ахмадуудад хүнд туслаа Баттулга Хүрэлсүх МАН 192 мянган ахмадаа үндсэн хууль зөрчиж ялган хох нь гээд орхилоо Бид адил тэгш 6 саяыг хүртэх ёстой

Avatar

Зочин 2020-02-22 203.91.115.56

Зээл тэглэснээс хойш бүх зүйл үнэ нь нэмэгдлээ Зээлгүй гадуурхагдсан ахмадуудад үнэ нэмэгдэх нь бүр ч хүнд тусаж бна Адил 6 саяын халамж хүртсэн бол ч яахав МАН Хүрэлсүх Баттулга гурав 194 мянган ахмадаа хох нь гээд үндсэн хууль зөрчлөө

Avatar

Зочин 2020-02-22 192.82.74.146

Шинэ МАНАН/Хүрэлсзх,Баттулга/-попорсон шийдвэр монголын эдийн засагт хүнд цохилт өгөхөөс гадна үнэ хөөрөгдөж ард түмэний амьдрал уруудах тал руугаа явж баына даа

Avatar

Зочин 2020-02-22 66.181.161.108

Бараа бүтээгдэхүүний үнийг тодорхой ханштаы хугацаатай байлгаж баймаар юм барс захын мах өргөн хэрэглээний бүтээгджхүүний үнийг авна гэхээр шууд дураараа 500 нэмээд зарж байна үүний буруу нь зарж байгаа борлуулагчийн увайгүй үйлдэл шалгаж торгох. хэрэгтэй Монголоос өөр ийм арчаагүй муйхар үйлдэл хийдэг орон байхгүй

Avatar

Яанадаа 2020-02-22 66.181.181.142

Лалрын наймаачид бусдынхаа хармааг сэгсэрч л амь зогоох юм даа.Аав ээж ах дүү,хамаатан садан нь хаа нэгтээ өөрсөд шиг луйварчдад хармаагаа сэгсрүүлж явааг мэддэг л баймаар өмхий шуналын туламнууд.90 оноос хойш хөгийн Монгол сэтгэлгээг яалтай билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж