Эр хүнийг чухам юу эр хүн болгодгийг бодож үзэх цаг болсон

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Эр хүнийг чухам юу эр хүн болгодгийг бодож үзэх цаг болсон

Эр хүнийг чухам юу эр хүн болгодгийг бодож үзэх цаг болсон

Эр хүн эр хүн шиг л байх ёстой. Харин эр хүн шиг байх "эр зориг"-той үйлдлүүдийг зарим эрчүүд хийдэг ч тоохгүй байх шиг. Харри Стайлс 2019 оны Met Gala дээр сувдан ээмэг, торон цамцтай ирсэн бол Фаррел Уйльямс GQ-ийн нүүрэн дээр урт шар даашинзтай зургаа тавиулсан.

Загварын долоо хоногууд ч ар араасаа эрчүүдийн шкафыг "төрөл арилжуулах" сонин, содон хувцсуудыг танилцуулсаар байна. Максималист Гүччи, гудамжны загвараас онгодоо хөглөсөн Луи Виттоноор зогсохгүй тансаг чамин Ричард Куйнн эрчүүдийн үнэт чулуун гоёлтой, корсет, өд хослуулсан сонирхолтой эрэгтэй хувцасны коллекцоо Лондоны загварын долоо хоногоор танилцуулж тайзан дээр "гал асаасан".

"Бид өмнө нь хэзээ ч байгаагүй бүх боломжийг нэг дор цуглуулсан гайхамшигтай шидэт үед амьдарч байна шүү дээ" хэмээн Лондоны Барбикан арт галлерейн эрхлэгч Алона Пардо хэлсэн байна. Тус галерейд "Эр чанар (masculinities) гэрэл зурагт дайсан эрх чөлөө" нэртэй 1950 оноос өдгөөг хүртэлх эрчүүдийн зургаар хийсэн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийсэн билээ. Алона "Бид ер нь хэзээ ч өөрийнхөөсөө өөр амьдралын хэв маяг, өөрөөсөө өөр оршихуй, өөрийнхөөсөө өөр өөрийгөө илэрхийлэх арга барилыг хангалттай хүлээн зөвшөөрч чадалгүй өдийг хүрсэн. Түүнийгээ ч нэг их мэддэггүй" хэмээжээ.

Энди Уархол, Ричард Аведон, Роберт Мэпплторп нарын 50 гаруй уран бүтээлчдийн бүтээлээс бүрдсэн үзэсгэлэн бидний тархи болон сэтгэл эр хүний эрэгтэйлэг байдлын нэгэн хэвд кодлогдсон бөгөөд тэр код нь олон нийтийн сэтгэхүйн дотор ч гадна ч хэвээрээ гацчихсан байдлыг дахин ачааллахад хүргэн "хоёрыг бодуулж гурвыг тунгаах" боломж олгох аж.

"Цор ганц, онцгой байхыг уриалсан шоу бүрт эмэгтэй ч бай, хар арьстай ч бай, эсвэл өөр юу ч бай бүгд л ямар нэг зүйлийн эсрэг тэмцсэн байдаг. Харин тэмцээд буй зүйл нь хэвшмэл эрэгтэйлэг байдал байх нь түгээмэл. Гэвч бодит байдал дээр бид хэзээ ч ямар орчинд байгаагаа бүрэн ойлгож амждаггүй" хэмээн Алона ярьжээ. Үзэсгэлэн зургаан хэсгээс бүрдсэн ба зурагчид үе үеийн нийгмийн эрэгтэйлэг байдлын талаарх консерватив санааг хэрхэн хальснаа буулгасныг түүхэн үеэр нь үзэл санааны ялгааг тодотгон харуулж байна.

Хал Фишерийн 1977 онд гаргасан "Гей Семиотикс" номноос авсан зургууд Сан Францискогийн ижил хүйстнүүдийн нийгэмлэгийн нарийн тогтоосон загварыг харуулахын зэрэгцээ Жеорж Дюрогийн хамтрагч Б.Ж.Робинсонгийн хиймэл хөл, бэлгийн амьдрал болон хөгжлийн бэрхшээл болон Камеруны гэрэл зурагчин Самуэл Фоссогийн театрчилсан хөрөг зургууд яг л "Эрэгтэйлэг байдал гэдэг ойлголт бол хий хоосон зүйл" хэмээн Танк сэтгүүлийн хянан тохиолдуулагч Эков Эшуны үзэсгэлэнгийн каталогт бичсэнийг эрхгүй санагдуулах аж.

Нийтээр нь аваад үзэхэд тэд хэрхэн эсрэг хүйстнээ сонирхдог тухайг тод харуулж байна.

"Тэр ч байтугай олон янзын загвар, илэрхийлэл ихсэхтэй зэрэгцэн хуучинсаг эрэгтэйлэг загвараар өөрсдийгөө "чимсэн" хүчирхэг, том эрчүүд ч үргэлж дэлхийн тавцанд гарч ирдэг" хэмээн Алона үргэлжлүүлэн ярив. Тэд ихэвчлэн улстөрчид байх бөгөөд тод жишээ нь Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсанаро, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар юм. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд залуу эрчүүд өөрийгөө олох гэж их дарамт мэдэрдэг бөгөөд 18-24 насны эрчүүдийн гуравны хоёр нь эрэгтэйлэг авирлахын тулд өөрийгөө хүчлэх шаардлагатай болдог бол 45-аас дээш насны эрчүүдийн ердөө 30 хувиас бусад нь хүссэн хүсээгүй үргэлж эрэгтэйлэг зан авиртай болдог аж.

Бидний өнөөгийн нийгэмд магадгүй бидний өөрсдөө бүтээсэн эр хүн төвтэй соёл хэт ноёлосон. Үзэсгэлэнд Каррен Норрын 80-аад оны Лондон дахь нэр хүндтэй ноёдын ордог байсан хувийн клубын зургууд болон Катерин Опигийн өсвөр насны хөлбөмбөгч хүүгийн хөрөг, Сэм Контигийн коллеж ковбойн зургуудыг дэлгэжээ.

"Хувцас солих өрөө, эрчүүдийн клуб бол эрэгтэйлэг байдлын зарим хэлбэрийг илэрхийлэх боломжтой орон зай юм. Мөн түүний зэрэгцээ феминизм, ЛБГТ,  ялгаварлан гадуурхалтын тухай хэлэлцэж, хэвшмэл байдлыг эвдэх боломжтой орон зай юм" хэмээн Фордхэмийн их сургуулийн дижитал медиа, соёлын дэд профессор Шариф Моулабокус хэлсэн байна.

Тэрбээр "Түүхийн хувьд хүйс болон орон зайн талаарх ярианд ихэвчлэн эмэгтэйчүүд болон тэдний олон нийтийн дунд хувийн орон зай дутагдалтай байгаад л төвлөрдөг байсан. Гэвч бид эрчүүдэд ч гэсэн хувийн орон зай байх ёстойг бас санах хэрэгтэй. Чухам тэр л орон зайнд эрэгтэйлэг байдал боловсорч тогтдог юм" хэмээн тайлбарлажээ.

Корнелл их сургуулийн туслах профессор, гэрэл зурагчин Эндрью Мойсид 2000 онд олон агшныг дурандаа буулгаснаас согтуу америк хүү нохойн нүүрэн дундуур буулгаж байгаа зургийг "Энэ зураг бол миний зургуудын нэг оргил" хэмээн хожим дурсчээ.

Галлерейд эдгээр зургийг дэлгэснээр Эндрью  "Хэрвээ би энэ галерейд орж ирээд ‘Эд чинь ердөө л согтуу залуус байна шүү дээ’ гээд хэлбэл хэн ч тоохгүй. Харин ‘Энэ чинь л эдгээр хүмүүсийн болон бусад бүх америкчуудын эрэгтэйлэг байдлыг үзэх үзэл шүү дээ. Яагаад хэн ч анзаараагүй юм бол гэж хэлбэл бүгд л намайг анхаарна" хэмээн хэлээд инээмсэглэжээ.

Зарим оюутан төгсөн төгсөтлөө танхай хэвээр үлдсэн. Харин зарим нь танхай араншингаа таягдан хаяж, өөрсдийн гэсэн амьдралаа олж чадсан, түүнийхээ төлөө ч бат зогссон. Тэд бүгд өөр хоорондоо ялгаатай, онцлог хүмүүс. Нэг бүлэглэд бүгд элсч, цугларлаа ч тийм л байх болно. Зарим хүмүүс Эндрьюгийн энэ номыг жигшдэг бол харин зарим нь бахархал дүүрэн нүдээр залгилдаг аж.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж