Ерөнхий сайд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад  суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзав.

Манай оронд өөрийн улсыг төлөөлөн суухаар томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт ерөөн Монгол Улсад удахгүй идээшин дасна гэдэгт итгэлтэй байна гэв.

Манай хоёр орны  харилцаа хамтын ажиллагааны түүхийг баяжуулан үргэлжүүлж, Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол, Солонгос Улсын Засгийн газрын хэлэлцээр, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд дэмжин ажиллахыг хүслээ.Түүнчлэн, БНСУ-д манай хамгийн олон иргэн сурч, ажиллаж байгааг дурдаад хоёр улсын иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар ахиц гаргахад Элчин сайдын зүгээс анхааран ажиллахыг хүслээ.

Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхийн төлөө хичээн ажиллахаа Элчин сайд илэрхийлэв. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусын дэгдэлтийн үед голомтот бүс нутгийн хил залгаа орон хэдий ч өнөөдрийг хүртэл нэг ч халдвар гаргуулахгүй, оновчтой шийдвэр, зохион байгуулалт хийж, ард иргэдээ өвчний халдвараас сэргийлж чадаж буй явдалд  Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр бахархаж байна гэв.  Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа Солонгос иргэдийн эрүүл мэндийг аюулаас хамгаалж байна гэсэн юм.

2020 онд Монгол Улс, БНСУ–ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, ойд зориулсан хамтын ажиллагааны арга хэмжээний төлөвлөгөөний дагуу олон чухал үйл явдлыг хамтран зохион байгуулж, амжилттай явуулахаа талууд тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ . 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж