/Зориг сангаас зохион байгуулсан Social Entrepreneurship Bootcamp 2017/
Ахлах сургуулиа төгсөөд их сургуульдаа элсэн суралцахын өмнө GAP Year буюу завсар жил авах тохиолдол жил ирэх тусам Монгол сурагчдын дунд түгээмэл болсоор байна.
Harvard, Brown, Princeton, MIT гээд дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах мөрөөдөлтэй Монгол сурагчид эдгээр сургуулиудад тэнцэх боломжоо нээхийн тулд өөрийгөө хөгжүүлэн, сонирхлоо нээж, өргөдлийнхөө бүх хэсгийг чанартай бэлтгэхээр GAP Year буюу завсар жил авдаг. Гэвч 10 жилдээ хийх хичээл, цагийн хуваарь, явах дугуйлангаа бусдаар заалгаж байсан сурагчид завсар жил авахдаа 100% бие даан эдгээр сургуулиудад бэлтгэнэ гэхээр хүндрэл учирдаг нь олон.
TOEFL, SAT шалгалтууддаа бэлдэхээс илүүтэйгээр GAP Year нь сурагч бүхий талаасаа хөгжиж, эргэн тойрондоо нөлөөлөл бүтээх чадалтай, санаачлагатай сурагч болж хөгжих зорилготой байдаг байтал олон сурагч кофе шопуудад шалгалтаа бэлдээд өнгөрөөдөг тохиолдол байсаар л байна.
/2017 оны анхны GAP Program-ын төгсөлт Э. Нарангарав Swarthmore College-д тэнцсэн баяртай мэдээгээр эхлэв./
Харин 2017 онд GAP Year авч өөрийгөө нээн, мөрөөдлийнхөө сургуульд тэнцэх зорилготой сурагчдыг чиглүүлэн, зааварчилж, завсар жилийг хамгийн үр бүтээлтэй өнгөрөөхөд нь туслахаар Томүжин Академи, American University of Mongolia, Mongolian Education Foundation хамтран GAP Program-г Монголд анх удаа хэрэгжүүлж эхэлсэн юм.
/2017 оны анхны GAP Program-ын төгсөлт/
2017 оноос хойш GAP Program-ын төгсөгчид
- Harvard University
- Dartmouth College
- University of Chicago
- Brown University
- Vanderbilt University
- Swarthmore College
- Wesleyan University
- Pomona College
- Haverford College
- Bucknell University
- Rice University
- L’ecole Polytechnique сургуулиудад тэнцсэн амжилт гаргаад байна.
/2017 оны GAP Program-ын төгсөгч И. Саруул Dartmouth College-н оюутан. 2-р курсээрээ Хятад улсад сургуулийнхаа Study Abroad хөтөлбөрт хамрагдав./
Харин Монгол сурагчдад эдгээр сургуулиудад 100%-ийн тэтгэлэгтэй тэнцэхэд нь туслахаар, 3 жилийн турш GAP Program-ыг бодит болох боломжийг нээн санхүүжүүлсэн хүн бол Mongolian Education Foundation-ий үүсгэн байгуулагч Walter Jenkins.
/2018 оны GAP Program-ын төгсөгчид: Одоогоор Harvard University, Williams College, Pomona College, Minerva Schools KGI топ их сургуулиудад суралцаж байна./
Тэрээр Монгол хүн биш ч Монголын боловсролд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн нэг гэж хэлж болно.
GAP Program-ын үр дүнд Монгол сурагчдыг дэлхийн шилдэг их дээд сургуулиудаас нэг сурагч л $300,000 долларын санхүүгийн туслалцаатай суралцах анхны алхмыг нь тавьж, GAP Year авах нь жил алдаж буй биш, жил хожиж буй явдал гэдгийг харуулсан юм.
Хувийн сургуулийн 1-р ангиасаа англи хэл сурсан сурагчид л биш, улсын сургууль төгссөн сурагчид ч Харвард-д тэнцэж чадна гэдгийг батлав. Монгол сурагчдын потенциал, чадварт итгэн гурван жилийн турш GAP Program-ыг санхүүжүүлэн дэмжсэн Walter Jenkins-д GAP Program төгсөгчид болон Томүжин Академи, Монголын боловсролыг дэмжигч бүгдэнгийнх нь өмнөөс талархсанаа илэрхийлье.
Харин энэ жилийн GAP Program нь GAP 2.0 нэртэйгээр Томүжин Академийн Facebook хуудсаар зарлагдсан. GAP 2.0 програмын онцлог нь Улаанбаатар хотоос гадна 21 аймгаас 12 сурагчийг шалгаруулан нийт 36 сурагчдыг 8 сарын турш дэлхийн шилдэг их дээд сургуулиудад бэлтгэн, мөрөөдөлд нь нэг алхам ойртоход тусалж, Монголын хаанаас ч, хэн ч хүсэх л юм бол дэлхийн шилдгүүдтэй нь өрсөлдөж, шилдэг нь байж чадна гэдгийг батлах зорилготой өргөдлөө нээсэн юм.
GAP 2.0 програмын өргөдөлтэй www.tomujin.org/gap вэбсайтаар орж танилцах боломжтой. Харин GAP 2.0 Program-ын дэлгэрэнгүй мэдээллийг Tomujin Academy Facebook хуудсаас аваарай.