Шигшээ багийн бүрэлдэхүүнд спортын 6 төрөл нэмэгдэн төсвөөс санхүүждэг боллоо

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Шигшээ багийн бүрэлдэхүүнд спортын 6 төрөл нэмэгдэн төсвөөс санхүүждэг боллоо

Шигшээ багийн бүрэлдэхүүнд спортын 6 төрөл нэмэгдэн төсвөөс санхүүждэг боллоо

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд спортын зургаан төрөл шинээр нэмэгдэж, тэдгээр холбоодод улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа.

Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпийн 9, паралимпийн 7 нийт 16 спортын төрөл дээр гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлон, 3х3 сагсан бөмбөг шинээр нэмэгдэж, Үндэсний шигшээ баг нийт спортын 23 төрөлтэй боллоо.

Шинээр нэмэгдсэн 6 холбооны эхлэл болгож гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүрийн холбооны удирдлагуудтай “Токио-2020” зуны олимпийн наадам, “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллав.

Ингэснээр дээр дурдсан спортын төрлийн шигшээ багийн тамирчид гадаад дотоодын тэмцээн уралдаан, хамтарсан бэлтгэл цугларалт зэрэгт оролцох зардал улсын төсвөөс шийдэгдэх юм.

ЗГХА-БТСГ-ын дарга Ц.Шаравжамц хэлэхдээ: "Монголын баг тамирчдыг олимпийн болон олимпийн бус төрөл гэж ялгалгүйгээр спортын төрөл бүрт, тамирчин болгонд улсын дэмжлэг туслалцааг жигд хүртээмжтэй байлгах зорилгоор Үндэсний шигшээ багийг өргөжүүлж, шинээр спортын 6 төрлийг нэмлээ. Улсаас өгч буй боломжийг алдалгүй амжилтаа ахиулахыг хүсье!" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж