Амьдралыг тань өөрчлөх 6 дадал | News.MN

Амьдралыг тань өөрчлөх 6 дадал

Соёл зөвлөж байна

Амьдралыг тань өөрчлөх 6 дадал

Амьдралыг тань өөрчлөх 6 дадал

Хүний амьдралын гол утга учир юу вэ?

Эрүүл саруул, өвдөх өвчингүй, үр хүүхэд, ач зээгээ тойруулан инээлдэн суух л энэ амьдралын утга учир гэлтэй.

Эрүүл урт амьдралын нууц нь үнэтэй эм тариа, витамин, үнэтэй эмчилгээ бус бидний өдөр тутмын зөв велнесс дадал зуршил юм.

Агуу аялал нэг алхмаас эхэлдэг шиг жижиг хэдий ч зөв дадал зуршлыг хэвшүүлж чадвал эцэст нь үнэмлэхүй сайхан үр дагавар гарах нь дамжиггүй.

Ингээд амьдралыг тань өөрчлөх 6 велнесс зөвлөгөөг хүргэж байна.

  1. Өглөө сэрмэгцээ хамгийн түрүүнд аяга ус уугаарай.

Урт наслалтаараа дэлхийд толгой цохидог япончууд өглөө сэрмэгцээ, бүр ариун цэврийн өрөө орохоосоо ч өмнө 2 аяга ус заавал уудаг. Урт наслалтын нууцыг нь ус уух зуршилтай нь 100% холбон ойлгож болохгүй ч Япон улсад 50.000₮ гаруй 100 насыг хэдийнэ зооглосон ахмадууд эрүүл саруул аж төрдөг.

Өглөө ус ууснаар:

  • Бүхэл биеийг шингэнээр хангана.
  • Биеийн хорыг гадагшлуулна.
  • Бодисын солилцоог нэмэгдүүлнэ.
  • Тархины үйл ажиллагааг нэмэгдүүлнэ.
  • Хүний биеийн дархлааны системийг дэмжинэ.
  1. Хэсэгхэн ч болов гараад цэвэр агаар амьсгалаарай.

Тэнгэр бүүдийж байснаас нар шарж байхад сэтгэл санаа цаанаа л нэг өөдрөг, ажлын бүтээмж их байгаа юм шиг санагддаг. Гэсэн хэдий ч бидний ихэнх нь энэ сайхан үеийг компьютерийнхээ ард толгой өндийх завгүй бичиг цаасан дунд өнгөрүүлдэг. Нэгэн судалгаагаар ажлынхаа завсарлагаанаар гарч цэвэр агаар амьсгалах нь серотониныг эрчимжүүлэн, бүтээмжийг нэмэгдүүлдэг үр дүн ажиглагджээ.

Наранд гарч, цэвэр агаар амьсгалснаар:

  • Арьс болон уушгинд сайн.
  • Цусны даралт, зүрхний хэмд эерэгээр нөлөөлнө.
  • Стресс болон бухимдал арилна.
  • Баяр баясалтай, эрч хүчтэй мэдрэмж төрүүлнэ.
  • Хүний биеийн дархлааны системийг бэхжүүлнэ.
  1. Аливаа зүйлд бэлдэхдээ цоглог хэмнэлтэй дуу сонсоорой.

Хөгжим нь хүний сэтгэл санааг яаж ч өөрчлөх увдистай. Иймээс өөрийнхөө сэтгэл санааг хөгжмөөр бэлтгээрэй. Асуудалтай нүүр тулахаас айж байвал өөрийгөө зоригжуулах дуу, гуниглан гутарвал өөрийгөө сэргээх дуу сонсоорой.

Жижиг заль: 7 хоног бүр дууны жагсаалтаа /Playlist/ шинэчилж байх

Сайхан хөгжим сонссоноор:

  • Оюун санааны төвлөрөх чадвар нэмэгдэнэ.
  • Тайвширна.
  • Аз жаргалын даавар идэвхэжнэ.
  • Стрессийн түвшинг бууруулна.
  • Допамин ялгарлыг нэмэгдүүлнэ.
  1. Өдөр бүр шинэ зүйл хийгээрэй.

Хүн байгалиасаа шинийг хийх хүсэлтэй, уйдамтгай, сониуч зан араншинтай. Ямар ч тэвчээртэй агаад тууштай хүн нэг хоолыг насан туршдаа идэж чадахгүй.

Өнөөдрийн энэ өдөр ахин олдохгүй тул жижиг ч болов шинэ зүйл хийгээд үзээрэй. Харин маргааш ямар шинэ зүйл хийх хүсэл төрөх бол?

Тухайлбал, ажилдаа өглөө бүр явдаг замаараа бус өөр замаар яваад үз. Цай биш кофе уу. Үсээ өөрөөр янзал.

Өдөр бүр шинийг хийснээр:

  • Амьдрал илүү амттай болно.
  • Өөрийгөө илүү нээнэ.
  • Оюун санаа болон тархинд эерэгээр нөлөөлнө.
  • Өөртөө илүү итгэлтэй болно.
  • Бүтээмжтэй байгаа таашаал мэдэрнэ.
  1. Жимс болон ногоон ногоо түлхүү хэрэглээрэй.

За яахав. Нэг боломж нь гарахаар эрүүл зөв хооллоно доо гэж өөрийгөө бүү хуураарай. Энэ бол амьдралын хэвшил. Яг л өглөө босоод нүүр гараа угаадаг шиг.

Бидний эрүүл мэнд, эрүүл байдлын 70-80% нь зөв хоолыг зөв цагт идэхээс шалтгаалдаг.

Навчит ногоон ногоо, жимс, жимсгэнэ нь байгалийн шилдэг ислэг, витамин, эрдсүүдийг агуулж байдаг.

Ногоо болон жимсийг түлхүү хэрэглэснээр:

  • Эрүүлээр жингээ барина.
  • Цусан дахь сахарын хэмжээг хянах боломжтой.
  • Цусан дахь холестролын хэмжээг багасгана.
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна.
  • Зүрхийг хамгаалж, арьсны өнгө сэргэнэ.
  1. Хааяа ч болов кофены оронд ногоон цай болон цэвэр шүүс уугаарай.

Яахав сайхан сэргэхийн тулд өдөрт 2-3 аяга кофе уух нь байж болох зүйл ч 7-8 аягыг уувал донтолтод тооцогдоно байх. Энэ хэмжээний кофейныг өдөр бүр хэрэглэх нь эрүүл мэндэд тийм ч тустай биш.

Кофейны илүүдэл хэрэгцээгээ багасган антиоксидант, шим тэжээлтэй, биед тустай ногоон цай эсвэл цэвэр шүүсээр солиорой.

Ногоон цай болон цэвэр шүүс ууснаар:

  • Ногоон цайнд агуулагдах катечин /catechin/ нь идэвхтэй антиоксидант бөгөөд энэхүү бодис нь эсийн түвшний гэмтэл болон эсийн өсөлтийг сайжруулдаг.
  • Ногоон цайнд агуулагдах Амино хүчил /L-theanine/ нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг.
  • Арьс хөгшрөлт, альцгеймер, паркинсоны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Чихрийн шижин өвчинд өртөх эрсдэл багасна.
  • Өөхний хэмжээг багасган, жин хаяхад тустай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж