IBERRY брэнд байгалийн зэрлэг жимсний ашиг тус

Хуучирсан мэдээ: 2020.02.27-нд нийтлэгдсэн

IBERRY брэнд байгалийн зэрлэг жимсний ашиг тус

Инээмсэглэл бэлэглэх байгалийн амт уриатай  эмэгтэйчүүдэд зориулсан IBerry брэнд нь байгалийн зэрлэг жимсний нунтаг шинээр гаргалаа. Байгалийн зэрлэг  жимсийг үйлдвэрийн аргаар боловсруулан нам температурт усыг ууршуулан хатаадаг бөгөөд жимсэнд агуулагдах амин дэм, шимт бодисын агууламж шингэн жимстэй адил хэмжээнд үлддэг онцлогтой.  Ханиад томуу газар авч байгаа энэ цаг үед уг бүтээгдэхүүнийг халуун усанд найруулан хэрэглэснээр дархлаа дэмжих хамгийн шилдэг арга бөгөөд энэхүү  хатаасан жимсний ашиг тусын тухай хүргэж байна.

IBERRY брэнд Аньс, чацаргана, нэрс гэсэн гурван төрөлтэй бөгөөд эдгээр жимс Монгол болоод Дэлхий дахинд хамгийн их амин дэмээр баялаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Аньс жимс: Аньс нь С амин дэм, каротин агуулдаг учраас амин дэмийн дутагдал, ходоодны хүчил багасгах, даралт бууруулах, шээс хөөх, амны хөндийн үрэвсэл дарах, ханиад намдаах ,хаван бууруулах ,цусан дахь хлестриныг багасгах үйлчилгээтэй. Мөн хий ханиалга, амьсгалын замын үрэвсэлт өвчний үед шүүсийг нь уух жимсээр нь идэхэд тустай.

Чацаргана: Найрлагадаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай. Чацарганы жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс юм. Судлаачид судалсны үндсэн дээр 8 ш чацаргана жимс нь гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ  Мөн ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх зүрх судасны системийн эргэлтийг сайжруулахад нэн ач тустай.

Нэрс жимс: Нэрс жимс нь хэвлийн өөхийг багасгах, хоол боловсруулах эрхтэнд эергээр нөлөөлөх, ой санамжийг дээшлүүлэх, хөөрөлтөөс сэргийлэх, стрэсснээс ангижруулах гэх мэт олон амин дэмийг агуулсан жимс юм.

Шинээр худалдаанд гарч байгаа  IBERRY брэндийн хатаасан жимсийг та томоохон сүлжээ дэлгүүр болон  өөрт ойрхон байрлах худалдааны цэгүүдээс авч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж