Ираны Межилис буюу нэг танхимтай парламентын сонгууль өнөөдөр /2020.02.21/ болж байна. Нийт 7,148 нэр дэвшигч 290 суудлын төлөө өрсөлдөж байгаагаас 800 орчим нь эмэгтэй ажээ.
Тус улсын парламентийн гишүүдийг нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгодог бөгөөд сонгуулийн ирцийн босго гэж байдаггүй гэнэ. Урьдчилсан судалгаагаар нийт хүн амын 21 орчим хувь нь саналаа өгнө гэж хариулжээ.
Санал хураах байрууд орон нутгийн цагаар 08.00 цагт нээгдсэн бөгөөд 20.00 цаг хүртэл үргэлжлэх боловч шаардлагатай тохиолд сунгах юм байна.Сонгуулийн эхний урьдчилсан дүнг бямба гаригт /2020.02.22/ танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC