Сар шинийн өдрүүдэд сэрүүхэн байна

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

Сар шинийн өдрүүдэд сэрүүхэн байна

Сар шинийн өдрүүдэд сэрүүхэн байна

Сар шинийн өдрүүдэд цаг агаар төвийн аймгуудан хойд хэсэг, говийн аймгуудын хойд хэсэг, тавийн аймгуудын ихэнх нутгаар, цас орж, цасаар шуурахыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.  Тодруулбал, хоёрдугаар сарын 23-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, хоёрдугаар 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,  хоёрдугаар 25-нд  баруун  болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, хоёрдугаар сарын 26-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи хоёрдугаар сарын 23, 26-нд зарим газраар, хоёрдугаар 24-нд говь талын нутгаар, хоёрдугаар 25-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж