FIFA:Бельги дэлхийн чансааг тэргүүлж, Монгол 190-р байранд бичигдэв

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

FIFA:Бельги дэлхийн чансааг тэргүүлж, Монгол 190-р байранд бичигдэв

FIFA:Бельги дэлхийн чансааг тэргүүлж, Монгол 190-р байранд бичигдэв

FIFA буюу Дэлхийн хөлбөмбөгийн холбоо хоёрдугаар сарын 20-ны өдөр улс орнуудын үндэсний шигшээ багуудын шинэчилсэн чансааг олон нийтэд танилцууллаа. FIFA-т бүртгэлтэй нийт 210 улсыг энэ удаа Бельгийн хөлбөмбөгийн шигшээ баг дахин тэргүүлсэн бол тэдний араас Франц болон Бразилын шигшээ багууд удаалж, эхний гурван байрыг бүрдүүлжээ.

Харин Пальстины үндэсний шигшээ хамгийн их буюу гурван байраар урагшилж, 103-р байранд бичигдсэн бол ХонгКонг, Сейшел зэрэг улсуудын үндэсний шигшээ багууд тус бүр хоёр байр ухарчээ.

Тэгвэл Монгол улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй 190-р байрандаа хэвээр бичигдэж байна.

Азийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багуудын чансааг Японы шигшээ баг тэргүүлж байгаа бол тэдний араас Иран, Өмнөд Солонгос, Австрали, Катар зэрэг багуудын шигшээ багууд бичигдэж байна.

Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос гаргасан шинэчилсэн чансааг та энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж