Б.Ганхуяг: Ногдол ашгийн их, бага нь сонин биш | News.MN

Б.Ганхуяг: Ногдол ашгийн их, бага нь сонин биш

Б.Ганхуяг: Ногдол ашгийн их, бага нь сонин биш

Б.Ганхуяг: Ногдол ашгийн их, бага нь сонин биш

"Эрдэнэс Тавантолгой” ХК  хуулийн хүрээнд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэр ТУЗ-ийн хуралдаанаас гаргаж, Даваа гаригт олон нийтэд зарласан билээ. Тус компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тиймээс нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдсэн.

Үүнтэй холбоотойгоор 1072 төвд Даваа гариг болгоны 13.00 цагт бүртгэлийн тоон мэдээллийг тогтмол өгөх юм.  Ирэх Даваа гаригт  олон нийтийн амралтын өдөр таарч байгаа учраас өнөөдөр /2019.02.21/ тус компаниас мэдээлэл хийлээ.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "2019 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Нэг их наяд 80 тэрбум төгрөг энэ жил хуваарилагдахаар байна. Үүний 85 хувийг Монгол Улсын Засгийн газар, 14,7 хувийг иргэд 1072 хувьцаагаар, 0,5 хувийг аж ахуй нэгжүүд эзэмшдэг. Нэг ногдол ашигт 90 төгрөг олгоно.

Өнөөдрийн байдлаар 84 мянган хувьцаа эзэмшигч 1072 аппликейшныг гар утсандаа татаж авсан байна. 59 мянган иргэн шинээр данс нээлгэсэн. Онлайн хэлбэрээр бүртгэж эхэлж байгаа. Хөл хорьчихсон байгаа энэ үед ачаалал багатайгаар орчин үеийн техник технологи ашиглан данс нээх гэж байна. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш. Ямар ч бизнесийн байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд өөрийн бизнесийн мөнгөн урсгал, төсөөллөөр хувьцаа гаргадаг.

Тухайн хувьцаа эзэмшигч компанийг ашигтай ажиллахыг шаардаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэх мэт олон төрлийн шаардлага тавьдаг. Тиймээс ‘Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ, төрдөө ногдол ашиг хуваарилах гэж байна. Монгол Улсын Засгийн газарт 850 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг очиж байгаа. Энэ мөнгөөр Засгийн газар өөрийн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх, Тавантолгой түлшээс  авхуулаад төмөр замаа санхүүжүүлэх ажлуудыг хийнэ. Иргэдэд тараах ногдол ашгийг сургууль цэцэрлэг бариач, төмөр замдаа оруулаач гэсэн санаачилга гарч  байгаа. Иргэдийн санаачилгыг зөв, буруу  гэж дүгнэх эрх байхгүй. Компани ашигтай ажилласан учраас иргэддээ болон төрдөө ногдол ашгаа бэлэн мөнгөөр эсвэл үнэт цаасаар өгдөг. Ийм хоёр л хэлбэр байдаг. Өөр өмч хөрөнгө хэлбэрээр өгч боддоггүй юм л даа.

Монгол Улсын Засгийн газрын 85,4 хувийг үнэт цаас хэлбэрээр өгч байгаа. Иргэддээ ногдол ашгийг нь бэлэн мөнгөөр олгоно. Монголын төрийн компани зөв менежмент явуулаад үр ашигтай ажиллаж, төр муу менежер биш гэдгийг харуулсан үйлдлийн араас иргэд маань энэ компанид хувьцаа эзэмшдгийнхээ хувьд 10 жил дуншсан хувьцаа нь ийн амь орж байна. Ирэх тавдугаар сараас иргэдэд мөнгийг нь олгох ажлыг зохион байгуулна. Үүнээс өмнө хэд хэдэн бэлтгэл ажил хийгдэнэ.

Брокер дилерийн 5-6 компани онлайнаар данс нээх боломжтой болсон. Иргэд гэрээсээ гар утаснаасаа дансаа нээлгүүлж болно. Ингэж данс нээлгэснээр хөрөнгийн зах зээлд гарах суваг нь нээгдэж байгаа юм. Асуудалд бизнесийн агуулгаар нь цаашид ойлгоосой гэж хүсч байна. Мөнгөний хэмжээнд их, бага нь  сонин биш. Гол нь энэ хувьцаа эдийн засгийн эргэлтэд ороод эхэлж байна. Дараа нь олон улсын хөрөнгийн зах зээл болон дотоодын хөрөнгийн биржид 1РО гаргах ажил зохион байгуулна. Ингэснээр хувьцаагаа өвлүүлэх, шилжүүлэх борлуулах, нэмж худалдаж авах харилцаанууд хийгдэнэ.  Нөгөө талаар компанид илтгэлцүүр байх ёстой. Компани ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашгаа тараадаг бизнесийн эрх зүйн үүргээ биелүүлэх ёстой” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ямбий 2020-02-21 203.91.117.8

ЭНЭ БАЛАЙГ ЗАЙЛУУЛААЧЭЭ

Avatar

Зочин 2020-02-21 66.181.170.67

Мөнгө олж байгаа хүнээ яаж байгаам

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.150

Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Халдварт тахал өвчний улмаас улсын эдийн засаг хэцүүдэх шинжтэй. Улсдаа зарцуулаа

Avatar

НҮД ЮМ ХЭЛДЭГ 2020-02-21 107.77.223.221

ЗҮГЭЭР Л ЭРҮҮЛ ХҮН БАЙГААСАА ГЭЖ Л ХҮСЭЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-02-21 192.82.71.143

Nadad bol 5000 tugrug ch sonin bna

Avatar

Зочин 2020-02-21 107.77.210.99

Tsalin sonin bish !

Avatar

Зочин 2020-02-21 182.160.0.58

Тэтгэвэрийнхэн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст 2012 онд сонгуулийн өмнө 1 сая төгрөг өгчихөөд одоо тэдэнд хувьцаа байхгүй нойл гэнээ. Тэр үед ямарч тайлбар хийгээгүй. Шууд л мөнгө тараагаад эхэлсэн. Энэ 1072 чинь ганцхан саяын үнэтэй эд биш шүү дээ. Энэ ЗГ -т боловсролтой хүн байна уу?

Avatar

Би 2020-02-21 66.181.190.14

3 жил чимээгүй байж байгаад сонгуулийн өмнө шоудах юмаа хөөрхий. Ард түмнийг үнэхээр доромжлох юм

Avatar

Yaduu setgehuit mongol 2020-02-21 202.126.88.36

Mongol yaduu bj boloh ch Mongoliin udirdagchid iim yaduu setgelgeenees hurdan salaasai bilee. Mungu oldohoor teruugeeree 1 huvtsas awaad umschihdug hun shig bna manai tur. Uhaant hun huvtsas awch umsuh bish yadaj Solongos ruu garch undur tsalint ajild orohiin tuld zamiin zardaldaa hadgalna shuu dee. Tegehed ta buhend yamar ch alsiin haraa alga. Dahin dahin Ene mungu zugeer bj bhad chin orj Irseer bhgui. Ur dunt ajliin bair boloh yumand munguu zarna uu. Erhem erunhii saidaa.

Avatar

Зочин 2020-02-21 66.181.170.67

Өөрийгөө баян сэтгэлгээтэй гээд бодцон малаа Худлаа попрохоосоо өмнө хувьцаа түүний ногдол ашиг гэж юу байдаг талаар жаахан судал Юу ч мэдэхгүй байж худлаа гоё үг хэлэх хэрэггүй

Avatar

БАЯЛГИЙН САНД 2020-02-21 107.77.225.79

НОГДОЛ АШИГ БАЙВАЛ БАЯЛГЫН САН ДАА ХИЙ ДЭЭ ЭС БОЛ ТОМ ДЭД БҮТЦИЙН БАЙГУУЛАМЖРУУ ХӨРӨНГӨ ОРУУЛ !!!
БҮХ ХҮН ДЭД БҮТЦЭЭС ХАМААРАЛТАЙ !

Avatar

zocgin 2020-02-21 103.57.92.47

ard tumnimtolgoirguulex arga

Avatar

Зочин 2020-02-21 43.242.243.46

тѳмѳр замд оруулсан мѳнгѳний хувьцаанаас иргэд хэдийг авч бх болж бна .Ганхуяг чи МАН.ыг буухад шоронгийн хаалга цэлийтэл нээлттэй хүлээж бгааг бүү мартаарай

Avatar

Зочин 2020-02-21 139.5.217.83

Хуцаарай. Гол нь ихдээ, хувьцаа оруулагчдаа ашигтай байх дээр энэ чинь тогтдог юм байгаа биз дээ.

Avatar

Зочин 2020-02-21 182.160.0.126

Төр ямагт муу мэнэжэр, хэзээ ч , хаа ч тийфм байдаг. Хэрэв мэрэгжлийн мэнэжмэнт байсан бол Гашуунсухайт руу 267 км төмөр замаа тавиад 500.000 нооглол ашиг өгөх байсан гэж мэрэгжилтнүүд хэлдэг.

Avatar

Зочин 2020-02-21 64.119.20.200

Yu yariad bgaa genet ve… Undor ugoojtei ajilluulah n chinii gol zorilgo bish yum uu? Usan genet uuroo bayjaad bh boltoi yumaa

Avatar

хохоххо 2020-02-21 202.9.46.153

чамд л чухал биш, хувьцаа эзэмшдэгчдэд чухал байдгийм үм үүүүүгуай

Avatar

Итгэлт баян байнааааааа. 2020-02-21 66.181.191.239

Эрүүл мэндийн сайд ажиллаа сайн хийж байна боловч Сангийн сайд нь муу ажил хийж байна. Итгэлт баян

Avatar

Зочин 2020-02-21 119.40.100.170

chamd l sonin bish bgaa l daa muu avilgach

Avatar

АРДУУД 2020-02-21 103.57.93.252

Сонгуулийн өмнө нэр хэмээх нь чухал бололтой

Avatar

Итгэлт баян байнааааааа. 2020-02-21 66.181.191.239

2020 оны төсөв: МСҮТ оюутнуудад өгөх тэтгэлэг 80 тэрбум + кино урлаг дэмжих 10 тэрбум+хүүхдийн наадам 10 тэрбум+улс төрийн хэлмэгдэлт 54тэрбум+Музейн 2, 1театр нийт 300тэрбум+тэтгвэр тэглэх 743тэрбум+Эрдэнэс ТТ ашиг тараах 150 тэрбум=1 их наяд 347 тэрбум төгрөгийг зүгээр эхний байдлаар хэмнэж болно. 1347 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байна штээ. Энэ ойролцоогоор 500 сая доллар Хятадын бараа болно, 3 урлагийнширхэг байшин болно. Энийг үйлдвэрлэл болговол хэдэн хүн ажилтай болох бол.

Avatar

aaa 2020-02-21 66.181.185.70

Ard tumnii umch ym bol ard irgedeesee sanal asuulga avch baij naad asuudlaa shiidee. Haraad baihad ashig avii gesen ard olon odoogoor baihgui baih shig baina. Hucheer hedheen tsaas uguh geed ulairchih ymaa. Uls turiin zolios bolmoorgui baina.

Avatar

Итгэлт баян байнааааааа. 2020-02-21 66.181.191.239

1-ийг зараад 10 олохгүй юм бол хөрөнгө үрж болохгүй. Итгэлт баян /1919 он, Лу гүнийн хошуу, Сайн ноён хан аймаг/ Энийг хэзээ ойлгох өнөөдөр л болж байвал маргаашаа боддоггүй яасан ядаргаатай удирдагчид вэ

Avatar

Зочин 2020-02-21 175.38.170.112

Юу гуцаад байгам? Хамгийн чухал зүйл чиь ашиг орлого шдээ.

Avatar

Зочин 2020-02-21 202.179.3.170

ene neg gar songuuli oirrtson chini bas ih chalchdag bolloo shuu.er hunii dotor neg yum bagtaad bagaam bhdaa

Avatar

Хувьцаа эзэмшигч 2020-02-21 43.228.131.120

Ноогдол ашгийн хэмжээ сонин биш гэж яаж хэлж чадаж байна аа, нөгөө эдийн засаг, менежментийн мэргэжил нь ингэж сургасан юм уу

Avatar

Иргэн 2020-02-21 66.181.161.107

Харин хамгийн их сонин шүү

Avatar

Зочин 2020-02-21 182.160.32.174

tasarhai bayan hund mungu ikh baga sonin bish bhuu hen bsnuu b** mart

Avatar

Зочин 2020-02-21 43.242.242.59

амьжиргааны баталгаат түвгингээс доогуур орлоготой хүмүүст өгөөд үлдсэнээр нь үйлдвэрүүд барьвал ядуурлаас гарна шүү дээ. Байнга мөнгө тарагаад байвал ягаад ядуурлаас гарахгүй. Үйлдвэрүүд барьж ард иргэдээ ажилтай болгож байж ядуурлаас гаргана. тэгвэл гэмт хэрэг ч багасна. Солонгос явах хүмүүс ч багасаж, гэр бүл салалт цөөрнө

Avatar

kkkk 2020-02-21 202.70.34.114

ЭМНЭЛЭГ+СУРГУУЛЬ+ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ӨӨР ИӨНГӨ ХААНААС ГАРЧ ИРЭХ ҮҮ…………

Avatar

Зочин 2020-02-21 103.142.76.8

Писда энэ сонгууль дуусахаар доллар 5000 хүрэх байхаа гайнууд чинь дахин сонгогдох гээд хамаг төгрөг тараагаад дууслаа

Avatar

Зочин 2020-02-21 66.181.170.162

хайран мөнгө. ганц үйлдвэр барьчихгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж