Зүүдэндээ жолоодохоос хэрхэн сэргийлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Зүүдэндээ жолоодохоос хэрхэн сэргийлэх вэ?

Нойр зайлшгүй ч, осол зайлшгүй биш

Ачаа тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хүнд машин механизмын хувьд эвдрэл гэмтлээс шалтгаалахгүйгээр хүнээс шалтгаалсан осол аваар их тохиолддог. Зөвхөн АНУ-д л гэхэд жил бүр сульдсан, нойргүйдсэн, ядарсантай холбоотой том оврын ачааны автомашины 76,000 гаруй осол гарч 1,200 хүн нас бардаг ба компаниудад 12.4 тэрбум ам.доллар буюу 34.2 их наяд төгрөгийн хохирол учирдаг. Энэ нь Монгол улсын ДНБ-ээс ч их дүн юм. Их Британид харин энэ тоо 2 тэрбум паунд хүрдэг. Төгрөгөөр бол 7.2 их наяд болно гэсэн үг.

Манай улсад иймэрхүү ослуудын учир шалтгааныг олон арван жилийн турш тайлбарлаж чадахгүй явсаар ирсэн ч бид хоорондоо дайрлага дайрлаа, цагаан хэл ам хүрчихлээ гэхчилэн мухар сүсгийн шинжтэй учир битүүлгээр тодорхойлсоор ирсэн.

Уул уурхайн салбар хөгжиж байгаа Монгол улсын хувьд операторуудтай холбоотой иймэрхүү ослууд уурхайнууд дээр их гардаг. Манайх шиг уул уурхайгаас хамааралтай улсын хувьд компаниуд дээр гарах осол нь томоохон хохирол дагуулахаас гадна эдийн засагт сөрөг нөлөөтэй. Баруунд хийсэн судалгаагаар уул уурхайн салбарт гарч буй ослын 93% нь хүнтэй холбоотой ба үүний 70% нь нойрмоглож, ядарснаас болсон гэдэг. Ийм ч учраас уул уурхайн ажлын талбар бол дэлхий дээрх хамгийн аюул, эрсдэлтэй ажлын байрт зүй ёсоор тооцогддог юм.

Дээр дурдсан дайрлага, цагаан хэл амны жинхэнэ эзэн нь нойр болж таарлаа. Тэгвэл энэ нойр гэгч чухам юу вэ? Түүнийг хэрхэн удирдах вэ?

Нойр бол хүний биеийг өдөр тутмын ажил, үйл хөдлөлөө хэвийн явуулахад шаардагдах эрчмээр хангадаг физиологийн давтамжит, зайлшгүй үзэгдэл юм.

Хэрвээ нойрыг нөхөж байхгүй бол бидэнд юу тохиолдох вэ? Хангалттай нойр авч чадахгүйгээс болж маш олон сөрөг үр дагаврууд бий болдог. Ажлын ур чадварын хувьд: хариу үйлдэл удаашрах, мэдээлэл боловсруулж чадахгүй байх, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт ажиллахгүй байх, ой санамж бүдгэрэх, эрсдэл тодорхойлох чадваргүй болох, аливааг зохицуулж чадахгүй болох гэх мэт сөрөг үр дагавруудтай. Бие махбодийн хувьд: дархлаа суларч, алхах гишгэхэд тэнцвэргүй болно. Сэтгэлзүйн хувьд: тогтворгүй буюу стресс, уур уцаартай болж хүмүүстэй нийцэмжгүй харьцаж эхэлнэ.

Сэрүүн байх хугацаа нэмэгдэхийн хэрээр анхаарал төвлөрөлт, хариу үйлдэл үзүүлэх чадвар буурч согтуу хүнээс ч долоон дор болж байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Сэрүүн байсан хугацаа нь 17 цаг болсон хүний биеийн мэдрэхүй, хариу үйлдэл үзүүлэх чадвар нь цусан дахь согтууруулах ундааны хэмжээ нь 0.05-тай тэнцэх үзүүлэлттэй согтуу хүнтэй ойролцоо байсан. Зүйрлэвэл нойрмоглож ядарсан операторууд нь 0.5 литрийн хэмжээтэй 3 шил шар айраг уусан даруйдаа согтуугаар жолоо барьж байгаа хүнтэй адилхан байна гэсэн үг.

Уул уурхайн салбарын онцлог нь олон арван сая, тэрбумын үнэтэй хүнд машинуудад хөрөнгө оруулалт хийдэг тул тэдгээрийг богино хугацаанд, зогсолтгүй шахам ажиллуулж байж сая үр ашгаа өгдөг хуультай. Дийлэнх уурхай хүнд техникүүдээ хоногийн 24 цагийн 20 цагт нь зогсолтгүй ажиллуулдаг. Харин тэдгээрийг жолоодох хүмүүс ээлжийн хуваарьтай. Өнөөдөр операторууд 12 цагаас дээш хугацаагаар жолооны ард суусаар байна. Асуудал нь шөнийн ээлжид гарсан хүн өдөр унтаж амарсан ч нойроо бүрэн нөхөж чадахгүй дахин дахин ээлжинд гарч ажиллаж байгаа явдал юм.

Уурхайн талбарт хийсэн судалгаагаар 24 цагт бүртгэгдсэн, 230 нойрмоглосон тохиолдлын 127 буюу 55% нь шөнийн 3 цагаас 4 цагийн хооронд болсон байдаг. Нийт нойрмоглосон тохиолдлын талаас дээш хувь нь зөвхөн 1 цаг дотор тохиолдож байгаагаас үзвэл хүн гэгч амьтан биологийн цагаараа л унтаж амрах ёстой аж.  Шөнө дунд ээлжийн ажилтай 3 операторын 1 нь зайлшгүй нойрмоглож байсан нь сэтгэл түгшээж байна.

Дутуу нойртой, анхаарал суларсан, ядарсан операторууд жолооны ард суусаар байгаа ба тэд бүр 2-20 секундын турш дугуй эргэж байхад зүүрмэглэдэг. Зүүрмэглэх хугацаанд өөрөө буулгагч (бас автосамосваль гэж ярьдаг)  30 км/цагийн хурдаар явж байсан гэж тооцвол хамгийн багадаа 35 метр замыг юу ч харахгүйгээр туулсан гэсэн үг юм. Ийм л учраас ил уурхайн хүнд даацын өөрөө буулгагчдад тохиолдсон 3 ослын 2 нь шууд нойрмоглосон операторын жолоодлогоос үүдэлтэй байна.

Дээрх тоонууд нь амьдрал дээр бодитойгоор тохиолддог ба үр дүн нь бүр ч аймшигтайгаар дуусдаг. Ихэнх тохиолдолд олборлолт явуулж буй компани цаг хугацаа, чадварлаг ажилтны эрүүл мэнд, амь нас хийгээд санхүүгийн хувьд асар их хохирол амсдаг. Операторууд хангалттай амралтгүй ажиллуулсан гэх шалтгаанаар шүүхэд ханддаг ба мөн таны үнэтэй тоног төхөөрөмж эвдэрсэн байдаг. Монголын хувьд хүний амь нас үрэгдсэн тохиолдолд ямар асуудлууд үүсдэгийг бүгд л мэдэх байх. Ашиглалтын лиценз цуцлах тухай шууд яригддаг болж. Энэ нь бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсоно гэсэн үг юм.

Гэхдээ нойр бол дайсан биш, харин нойр бол давах ёстой сорилт юм. Тэгвэл зүүдэндээ жолоо барьсны улмаас осол үүсээд байгааг хэрхэн зогсоох вэ?

Уул уурхайн тоног төхөөрөмж худалдаалдаг компаниуд илүү их төмөр зарах тухай ярихаас биш хэрэглэгчийн аюулгүй байдал, үнэтэй хөрөнгө оруулалтыг нь эрсдлээс хамгаалах тухай анхаарч үздэггүй. Харин Caterpillar-ын хувьд харилцагчиддаа анхаарал тавьж, тэдэнд хэрэгтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж, шинэ технологи бий болгохыг үүргээ гэж үздэг. Яг л энэ үзэл баримтлалаар хүмүүс, үйл явц, технологийн шийдлүүдийг хослуулан байж операторын ядаргааг урьдчилан харах, зохицуулах, зүүрмэглэлтээс үүсэх ослуудыг таслан зогсоох боломжуудыг олгосон шинэ үеийн технологийн шийдлийг зохион бүтээсэн. Тус технологийн ачаар эрсдэлт нөхцлүүдийг хэмжиж удирдах замаар аюулыг тойрон гарах болсон. Эдгээрийг дурдвал:

1. Driver Safety System (DSS) буюу Операторын аюулгүй ажиллагааны систем (ОААС): Энэ нь камер ашиглан операторын нүд, нүүрний хувирлыг хянаж байдаг ба нойрмоглох, нүдээ аних, зүүрмэглэх үед нүүрийг уншиж нойрмоглосон операторт дуут дохио өгөх, суудлыг чичрүүлэх, диспетчерт мэдэгдэх зэрэг хариу үйлдэл үзүүлнэ. Тус систем нь операторын нойрмоглосон тохиолдлыг 97%, анхаарал суларсан тохиолдлын 91%-ийг илрүүлэн ноцтой осол үүсэхээс өмнө таслан зогсоосон үр дүн үзүүлээд байна. Өдгөө дэлхийн даяар хариуцлага өндөртэй уул уурхайн компаниудын хамгийн найдвартай туслах болоод байгаа юм.

DSS буюу операторын аюулгүй ажиллагааны системийг олон улсад өргөн хэрэглэж байгаа ба сонгож авсан 2,500 гаруй уул уурхайн өөрөө буулгагч дээр 3 улирлын турш цуглуулсан мэдээллээр дараах үр дүн гарчээ.

  • Өөрөө буулгагчид нь нийт 95 сая км замыг туулсан ба үүний 1,997 км замыг туулах үед операторууд нойрмоглсон;
  • Анхаарал сарнисан 1.5 сая тохиолдлыг бүртгэсэн;
  • Өөрөө буулгагч явж байх үед операторын унтсан цагийн нийлбэр 290 цаг;
  • Шөнийн цагаар операторуудын 40% үүрэглэж, толгойгоо дохисон.

Энэхүү системийг Австрали, Канад, АНУ, Өмнөд Америк зэрэгт байдаг томоохон уурхайнууд маш идэвхтэй ашиглаж байна.

2. Cat® Smartband буюу ухаалаг бугуйвч: Уг бугуйвч нь уурхайн ажилчдын зүрхний хэмнэлийг байнга хянаж байдаг ба түүгээр дамжуулан унтаж амарсан цаг болон сэрүүн байсан хугацаа, унтлагын чанарыг тодорхойлон тухайн ажилтан хэдий хугацаанд ядрахгүйгээр ажиллах боломжтойг тодорхойлдог. Яг л дээрх зураг дээр харагдаж байгаа шиг компьютер тоглоомд гардаг хүн бүрийн амьд явах хугацааг тодорхойлдогтой адилхан бугуйвч зүүсэн ажилтан бүрийн ажил, амралтын дэглэмийг бэлхэнээ харж болдог. Жишээлбэл, ээлжинд 2 хүн гарах боломжтой байтал аль нэгийг нь сонгох үед их хэмжээний улаан үзүүлэлттэй буюу унтаж амарч чадаагүй хүнийг ээлжинд гаргахгүй байснаар болзошгүй эрсдлийг тойрон гарах боломжтой гэсэн үг юм.

3. Ээлжийн хуваарийн менежмент (ЭХМ): Ядарсан, нойрмоглосон ажилтнуудыг илрүүлснээр ээлжинд гарахад бэлэн биш ажилтнуудын ээлжийн хуваарийг яаралтай хойшлуулах, боломжит хүний нөөцийг бэлэн байлгах, тэдгээрийн ээлжийн хуваарийг засварлах боломж бүхий цогц программ хангамж. Энэхүү программ нь мэдээж Cat® Smartband буюу ухаалаг бугуйвчтай зохицон ажилладаг.

Дээрх технологийн 3 шийдлийг дангаар нь ч ашиглаж болох ба мэдээж хэрэг цогцоор нь ашиглавал илүү үр дүнтэй юм. Та өөрийн уурхайд орчин үеийн аюулгүй ажиллагааны шинэ соёл, технологийг нэвтрүүлснээр үнэтэй хөрөнгө оруулалтаа хамгаалаад зогсохгүй, үр ашгийг илүү ихээр хүртэх боломжтой. Мөн хүний нөөцийн хувьд бүтээмж өндөртэй, сэргэлэн цовоо ажиллах хүчнийг ажлын талбарт байнгын бэлэн байлгаж чадна.

Манай Монголчууд “нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэж ярьцгаадаг. Хамгийн үнэт хөрөнгө болох операторууд, ажилчдынхаа амь насыг хамгаалсан, таны аюулгүйн ажиллагааны зөв үйлдэл магадгүй компаний бүх үйл ажиллагааг бүхэлд нь шинэ шатанд гаргах болно. Та зардлаа бууруулж, ашгаа нэмэгдүүлж, олон чадварлаг ажилтнуудынхаа амь насыг авран хамгаалаарай. Хэрэв та дээрх технологийн шийдлүүдийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Caterpillar-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Вагнер Ази Тоног Төхөөрөмж компанид хандана уу.

Нүдээрээ харж, жолоогоо атгая

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж