Танд сүүлийн үед хэт их өлссөн үед хаа нэгтээгээс хоол үнэртээд байгаа ч юм шиг санагдаж байсан үе бий юу? Тэр магадгүй таны төсөөлөл биш лааны үнэр байсан ч байж магадгүй шүү.
Түргэн хоолны сүлжээ ресторан McDonald’s зургаан лааны багц бүтээж худалдаанд гаргаж байгаа гэнэ. Тус багцад талх, кетчуп, өргөст хэмх, бяслаг, сонгино, үхрийн махны үнэртэй лаанууд багтжээ.
McDonald’s рестораны алдартай бургер тун удахгүй 50 нас хүрэх гэж байна. Тиймээс бургерийнхээ "төрсөн өдрийг" тэмдэглэхээр рестораныхан тус лаануудыг бүтээжээ. Лаанаас гадна төрсөн өдрийн бэлэгт мөн бээлий, цаглабар, хайрцаг, наалт, энгэрийн тэмдэг худалдаалж байна. Эдгээр бүх бүтээгдэхүүнүүдийг McDonald’s-ийн фэнклубийн цахим хаягаар захиалж авах боломжтой ажээ.
Эх сурвалж: cnn.com
Холбоотой мэдээ