Дээд шүүх Ардчилал шинэчлэлийн намыг бүртгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Дээд шүүх Ардчилал шинэчлэлийн намыг бүртгэжээ

Дээд шүүх Ардчилал шинэчлэлийн намыг бүртгэжээ

Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр /2020.02.21/ шинээр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан хоёр намыг асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Ардчилал шинэчлэлийн нам /АШН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Бямбацэрэн нарын хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Ардчилал шинэчлэлийн нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Ардчилал шинэчлэлийн нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 36 дахь нам болж байгаа юм.

Үүнээс гадна, Дээд шүүх Их эргэн сэргэлтийн үндэсний нам /ИЭСҮН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн ажээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж