Жорж Клунигийн тансаг харш үерт автжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Жорж Клунигийн тансаг харш үерт автжээ

Жорж Клунигийн тансаг харш үерт автжээ

Холливудын алдарт жүжигчин Жорж Клунигийн Английн Бэркшир дэх тансаг харш үерийн усанд автсаныг агаараас авсан зурагт харуулжээ. Аадар борооны улмаас Темза мөрөн эргээ халин үерлэснээр эргэн тойрны суурин усанд автсан аж. 17-р зууны үед баригдсан тансаг харш мөрний эрэгт ойрхон оршдог тул үерт автах нь олон. Сүүлд 2016 онд үерт автаж байжээ.

Жорж болон Амал Клуни нар харшийг 18 сарын хугацаанд засч тохижуулсны эцэст 2016 онд ихрүүдийнхээ хамт нүүн орсон байв. Клуни харшийг Венец дэх тансаг хуримаасаа хоёр долоо хоногийн дараа 2014 оны есдүгээр сард 7.5 сая фунт-стерлингээр худалдан авчээ. Түүнчлэн тэд өнгөрсөн долоо хоногт жуулчдын ихээр зорчдог бүсэд байрлах харшийнхаа харуул хамгаалалтыг нэмэгдүүлэх хүсэлтийг хотын удирдлагад гаргасан байв.

Английн хойд хэсэгт хүчтэй салхины улмаас тээврийн хөдөлгөөн саатаж болохыг цаг уурын агентлагаас мэдээлжээ. Мөн ирэх өдрүүдэд Шотланд хавиар найман инчийн зузаан цас орох гэнэ.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж