Жүжигчин Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, АН-д гишүүнээр элсэж байгаа талаар АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. АН-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлого чиглэлийг 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр тусгах юм байна.
АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр хэлсэн үгэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хэрэгжээд цөөхөн жил болж банйа. Энэ хууль өмнө нь байгаагүй. 2010-2016 онуудад АН-ын тэргүүлж байсан Засгийн газрын үед анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг санаачлан батлуулж байсан. Уг хууль хэрэгжилт өнгөрсөн хугацаанд туйлын хангалтгүй байгаа гэж харж байгаа. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хангаж, нийгмийн чиглэлийн томоохон бодлогуудыг гаргана. Энэ хүрээнд Ж.Баясгалан АН-ын үйл ажиллагаанд оролцохоор зориглож, мөн өөрийн хүсэлтээр АН-ын гишүүнээр элсэж байна хэмээгээд намын гишүүний батламжийг нь гардуулж өглөө.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
АН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн тухай асуудалд онцгойлон анхаарч тусгаж байгаа. Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж, мөрийн хөтөлбөрт ажил хэрэгч олон санал хэлсэн. Тэдэн дунд халамжлуулах гэхээсээ илүүтэй бүтээлч чадвартай олон иргэд бий. Тэдэнд ажиллах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хийх зүйл олон бий. Мөн боловсрол, мэдлэгээр хангах шаардлага наад зах нь байна. Дохионы хэлийг бүх сургуулиудад оруулдаг болгох зэрэг сургалтын зохицуулалт дутагдаж байна. Нийгмийн амьдралд оролцох олон арга хэлбэр байгаа боловч хууль эрх зүйн хувьд хангалтгүй. Тэднийг халамжлах чиглэлд илүүтэй анхаарч байсныг өөрчилж, Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж нөөцийг нь хөгжүүлэхэд анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
АН-ын гишүүнээр элсэж буй жүжигчин Ж.Баясгалан сэтгэгдлээ хэлэхдээ “Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж, мөн залуу үеэ төлөөлж энд ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хангах чиглэлд АН-тай хамтарч ажиллах саналыг тавихдаа миний хэлсэн нэг зүйл бол нэр томьёогоо өөрчлөхөөс эхэлнэ. Би өнөөдөр тэрэгний тусгай хэрэгцээт болсон ч үүгээрээ би хөгжилд саад болж байгаа асуудал огтхон ч биш. Эсвэл энэ тэрэг миний хөгжилд саад болж байгаа ч асуудал байхгүй. Тийм учраас нэр томьёог хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх биш тусгай хэрэгцээт иргэд гэдэг үүднээс би холбогдох хуулийн нэр томьёонд ч гэсэн өөрчлөлт оруулахыг хүсч байна. Ингэснээр миний төлөөлөл болсон 110 мянган иргэний нийгэмд оролцох оролцооны хувьд, өөрсдийн итгэл үнэмшлийн хувьд мөн амьдралд олж авах итгэлийн хувьд маш их өөрчлөлтийг хийх боломжтой болно. Өнөөдөр төр засгийг 100 хувь буруутгах ёсгүй. Учир нь тусгай сургуулиудыг байгуулсан уу гэвэл байгуулсан. Холбогдох ажлууд нь хийгдэж л байгаа. Гэхдээ энэ нь хүртээмжтэй байна уу гэвэл үгүй, хүртээмжгүй байна. Жишээ нь тусгай сургуульд очихын тулд тусгай автобус, зам байхгүйгээс сургуульд сурах нь хомс. Хоёрдугаарт, заавал тусад нь сургуульд сургавал улам л нийгмээсээ тусгаарлаж байна гэсэн үг. Нийгмээс тусгаарлах биш нийгэм маань өөрсдөө тусгай хэрэгцээт иргэдээ тэвэрч авах хэрэгтэй. Цуг амьдрах хэрэгтэй. Тиймээс тусгай хэрэгцээт бүх хүүхэд сурдаг боломж бүрдээсэй гэж би маш их хүсч байна. Миний хүсэл эрмэлзлийг АН дэмжиж байгаад баяртай байна” гэлээ.
Зочин 2020-02-21 182.160.0.117
hun uuriinhuu tuluu temtsej baina haashaa ywah yu hiihee uuruu shiidene shuudee hul deeree bostloo temtseerei
зочин 2020-02-21 192.82.67.52
Эрдэнэ гуай нэрэн дээрээ бэрхшээлтэй хүүхдийн төв байгуулах нэрээр байр бариад нидэр дээрээ АН -ын байр болгоод дээрэмдсэн байж юуны чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй бодлого явуулах мөрийн хөтөлбөртөө тусгах вэ. та нарын нэрээр дандаа луйвар хийж төсвөөс чинт танадаг
зочин 2020-02-21 66.181.182.156
ямар нэг чамгүйгээр хийж боодоггүй ажил уу
зочин 2020-02-21 185.220.100.254
Арай өөр намд орохгүй дээ. С.Эрдэнийн явцгүй аргат орох гэж
zochin 2020-02-21 87.118.96.154
S.Erdenin ner hund shaldaa buuj namiinhan ner hund yawtsgui bolood irheer argaa barahda ogjliin berhsheeltei huneer shou hiij baigaa ymuu daanch dee
Зочин 2020-02-21 212.47.229.4
Ardchilsan nam hugjlin berhsheltei irgedeereee uls tur hiideg bolloo
Зочин 2020-02-21 192.42.116.16
АН-ыхаан хоцрогдсон арга байна шүүү
Зочин 2020-02-21 202.179.24.102
АН биш бүүр шинэ нам байвал яах байсан юм бол доо. Гэхдээ өөрийн сонголт өөртөө зөв. Амжилт хүсье. Энэ МАН олигтой юм хийж байгаа юм алга. Ингэн гээд нэг их сүрхий зарласнаа болилоо гэнэ. Эргэж буцсан шийдвэрүүдээс өөр юм алга төрийн албаныхан нь хүн алаад л байдаг. Цуврал а******н нам юм уу хайшаа юм.
чдам 2020-02-21 64.119.19.118
энэ муу ац алт ухаж байгаад гэсгээл амссан банди Одоо улс төр гэж балайтах нь
Иргэн 2020-02-21 202.21.118.138
Чааваас даа хөөрхий, намгүйгээр амьдралаа авч явж чадахгүй болсон юм байх даа. Гайгүй залуу гэж бодсон чинь бас нэг нам дагаж амьдрах гэсэн амьтан байж. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр түрий барьж амьдрах нь
уншигч 2020-02-21 66.181.161.33
.тахир дутуу гээд бэлээхэн үг бхйхад тэрийгээл хэрэглэнэ биз дээ
Зочин 2020-02-21 37.76.100.16
Залуус минь алтанд бага шунаж газар шороо бага ух. Баян гэж олонд гайхуулж бүү сага. Алт ухсан хүн хэзээ ч өөдөлдөггүй.
Иргэн 2020-02-21 45.51.113.91
С.Эрдэнэ АН-д түрээсэлж байгаа оффисынхоо барилгыг анх газар авсан зорилгоороо буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өгчихвөл үнэмшье. Мөн нийгмийн даатгалаас луйвардсан мөнгөө буцаагаад өгчихвөл бас нэг үнэмшье. Тэрнээс өөрөөр бол дахин бахт мэлхийд хулхидуулахгүй ээ
Bat 2020-02-21 174.221.5.197
Altnaasaa ard tymendee huvi hyrteegeeree
Зочин 2020-02-21 124.158.107.35
энэ Эрдэнэ тахир дутуу хүмүүсийг гийгүүлээгүй хэвтэж сонгуууль ойртохоор сүрхий юм блж
Зочин 2020-02-21 103.57.94.175
амжилт хүсье