Коронавирусийн эсрэг компаниуд тэмцэж эхэллээ | News.MN

Коронавирусийн эсрэг компаниуд тэмцэж эхэллээ

Коронавирусийн эсрэг компаниуд тэмцэж эхэллээ

2019 оны 12-р сарын 31-ний өдөр урд хөршид хамгийн анхны халдвар тэмдэглэгдсэн титэмт вирусны халдвар дэлхийн олон оронд хурдацтай тархаж буй энэ цаг үед хэдий манай улсад бүртгэгдсэн тохиолдол байхгүй ч гэсэн дээд зэргээр урьдчилан сэргийлэх шаардлагатай. Коронавирусээс болоод улирлын томуугаас сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих ёстой гэдгийг эрүүл мэндийн байгууллагуудаас сануулсаар байгаа билээ. Мөн энэ үед бидний болон үр хүүхдийн минь эрүүл мэндийг сахин хамгаалдаг эмч сувилагчдынхаа аюулгүй байдалд анхаарах нь хувь хүмүүсийн болоод аж ахуй эрхлэгч компаниудын хүлээсэн хамгийн том нийгмийн хариуцлага юм.

Коронавирусийн тархалтаас дэлхий нийтээр урьдчилсан сэргийлж, сэрэмжилж буй энэ үед хүүхдүүдийн дархлааг, ханиад томууны тархалтыг багасгах зорилгоор Саммит Компьютер Технологи компани Баянгол дүүрэгт хэвтэн эмчлүүлж буй бүх хүүхдүүд болон энхийн манаанд зогсч буй эмч сувилагчиддаа 6 сая төгрөгийн үнэ бүхий витаминыг бэлэглэлээ. Коронавирус нь дархлаа муу үед өвчний халдварлалт болон даамжралт ихэсдэг тул энэ үед хамгийн зөв алхам бол дархлаагаа дэмжих юм. Шинэ төрлийн коронавирусаас урьдчилан сэргийлэхийн тулд амны зөв хаалтыг байнга хэрэглэж хэвших, гар ариутгалыг цаг бүрт хийж, дархлаа дэмжсэн хоол хүнсийг өдөр тутамд хэрэглэж, олон нийтийн газраар зорчихгүй байх, шувуу, болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэт боловсруулан хэрэглэж байхыг холбогдох Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцгойлон анхааруулж байгаа билээ.

Эрүүл мэндийн маш онцгой нөхцөл байдалд бусад үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд бидний ирээдүй болсон хүүхдүүдийн ирээдүйд онцгой анхаарч ажиллаасай хэмээн уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-21 59.153.114.210

Bayarlalaa ta buhend

Avatar

Zochin 2020-02-21 202.55.188.84

Gadnaas irj bgaa gadnii expat ajilchidad ymar hyanalt shaardlaga tusgaarlalt hj bn ted hamgiin tom ayul gedgiig neg ch hun ygd yrihgui bgn be

Avatar

Zochin 2020-02-21 192.82.72.135

Bayarlalaa.

Avatar

Зочин 2020-02-21 66.181.161.122

Bayarlalaa Summitchuudaa!

Avatar

зочин 2020-02-21 192.82.67.52

CАЙХАН Сэтгэлийн үзүүрт ТОС гэж талархаж байнаа

Avatar

Зочин 2020-02-21 202.179.31.80

Манайханы хэнэггүй гэх үү ,өөриигөө бусдад даатгачихсан гайгүй биз гэжтэнэг зан байсаар баына . Хэрэв халдвар авбал юу болох вн. Хамгын түрүүнд гэр бүлиин хүмүүс чинь хамгын түрүүнд халдвар авна цаашлаад хамаагүй тэнээд байвал хичнээн ч хүнд халдааж өчнөөн хүнии амь насыг бүрэлгэнэ гэсэн үг . Үүнииг мэдсээр байж зах дэлгүүр бүр хятадаар хүртэл хэсээд яваад байгаа нь үнэхээр тэнэг хэрэг. Тэр тусмаа золгоно гэж тэнэгтвэл

Avatar

Зочин 2020-02-21 103.229.121.69

Эцэг эхчүүдээ. Гадуур хүүхдүүдээ битгий дагуулж яв л даа. Амны хаалт чинь бүрэн хамгаалалт биш шүү дээ. Дэлгүүр гудмаар хүүхэд дагуулж яваа хүмүүсийг ойлгохгүй юм. Битгий гуйвуулж ойлгоорой. Таны хүүхдийн төлөө л санаа зовсондоо бичлээ. Энэ чинь сургуулийн амралт биш шүү дээ. Хөл хорио, гэрт нь байлга гэсэн үг шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж