Коронавирусийн эсрэг компаниуд тэмцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Коронавирусийн эсрэг компаниуд тэмцэж эхэллээ

2019 оны 12-р сарын 31-ний өдөр урд хөршид хамгийн анхны халдвар тэмдэглэгдсэн титэмт вирусны халдвар дэлхийн олон оронд хурдацтай тархаж буй энэ цаг үед хэдий манай улсад бүртгэгдсэн тохиолдол байхгүй ч гэсэн дээд зэргээр урьдчилан сэргийлэх шаардлагатай. Коронавирусээс болоод улирлын томуугаас сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих ёстой гэдгийг эрүүл мэндийн байгууллагуудаас сануулсаар байгаа билээ. Мөн энэ үед бидний болон үр хүүхдийн минь эрүүл мэндийг сахин хамгаалдаг эмч сувилагчдынхаа аюулгүй байдалд анхаарах нь хувь хүмүүсийн болоод аж ахуй эрхлэгч компаниудын хүлээсэн хамгийн том нийгмийн хариуцлага юм.

Коронавирусийн тархалтаас дэлхий нийтээр урьдчилсан сэргийлж, сэрэмжилж буй энэ үед хүүхдүүдийн дархлааг, ханиад томууны тархалтыг багасгах зорилгоор Саммит Компьютер Технологи компани Баянгол дүүрэгт хэвтэн эмчлүүлж буй бүх хүүхдүүд болон энхийн манаанд зогсч буй эмч сувилагчиддаа 6 сая төгрөгийн үнэ бүхий витаминыг бэлэглэлээ. Коронавирус нь дархлаа муу үед өвчний халдварлалт болон даамжралт ихэсдэг тул энэ үед хамгийн зөв алхам бол дархлаагаа дэмжих юм. Шинэ төрлийн коронавирусаас урьдчилан сэргийлэхийн тулд амны зөв хаалтыг байнга хэрэглэж хэвших, гар ариутгалыг цаг бүрт хийж, дархлаа дэмжсэн хоол хүнсийг өдөр тутамд хэрэглэж, олон нийтийн газраар зорчихгүй байх, шувуу, болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэт боловсруулан хэрэглэж байхыг холбогдох Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцгойлон анхааруулж байгаа билээ.

Эрүүл мэндийн маш онцгой нөхцөл байдалд бусад үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд бидний ирээдүй болсон хүүхдүүдийн ирээдүйд онцгой анхаарч ажиллаасай хэмээн уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж