Коронавирус: Академич Ш.Болд, П.Нямдаваа нарын зөвлөмж | News.MN

Коронавирус: Академич Ш.Болд, П.Нямдаваа нарын зөвлөмж

Коронавирус: Академич Ш.Болд, П.Нямдаваа нарын зөвлөмж

Коронавирус: Академич Ш.Болд, П.Нямдаваа нарын зөвлөмж

Монгол Улсын тэргүүлэх эрдэмтэд, академич Ш.Болд, П.Нямдаваа шинэ төрлийн коронавирус /Covid-19/ талаар урьдчилан сэргийлэх, эмчлэх зөвлөмж гаргажээ. Энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

ДЭМБ-аас COVID-19 хэмээн нэрийдээд байгаа “шинэ коронавирүст уушгины хижиг” өвчин өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас БНХАУ-ын Ухань хотоос эхлэн тархаж, одоо БНХАУ даяар 75000 гаруй хүнийг өвчлүүлээд, одоогоор дэлхийн 28 улс оронд зөөвөрлөгдөн тархаж, Монгол Улс халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй орны нэгэнд тооцогдох болоод байгаа нь манай улсын төр, засаг, ард иргэдийн санаа зовоосон асуудал болоод байна. Бид санаа бодлоо нэгтгэн хамтран тэмцэж байж л энэ шинэ тахалт өвчний ард нь гарна. Энэ бэсрэгхэн бодомжийг тэрлэгч бидэн хоёр уг нь хоёул анагаахын сургууль төгссөн хүний эмч нар боловч нэг нь уламжлалт анагаахаар, нөгөө нь анагаахын вирүс судлалаар мэргэшсэн тул Энэтхэг, Хятад мэт дорнын орнуудад уламжлалт хийгээд орчин үеийн анагаахын мэдлэг, чадварыг энэ шинэ өвчинтэй тэмцэхэд хүч хавсруулан хэрэглэж байгаа жишээг бэлхнээ хараад, бид бас яагаад ингэж болохгүй билээ хэмээн сэтгэж, энэхүү нийтлэлийг хамтран толилуулж байгаа юм. Болгоон соёрхоно уу.

Бид “шинэ” коронавирүс гэж ярьж, бичиж байгаа маань одоогийн мэдлэгийнхээ хүрээнд л тооцоолж нэрлэн буй хэрэг гэдгээ умартаж боломгүй. Хүний вирүсийг судлаж эхлээд хүн төрөлхтөн дөнгөж 100 орчим жил л болж байгаа шүү дээ. Тиймээс урьд өмнө ийм вирүс байсан эсэхийг ор тас үгүйсгэх аргагүй. БНХАУ, АНУ-ын хэсэг эрдэмтэд Умард Төвөдийн орноо байх Хималайн уулын “Гулия” хэмээх мөсөн голын дулаарлаас үүдсэн өөрчлөлтийг судлах явцдаа 15000 жилийн настай нь тогтоогдсон мөсний гүнээс одоо бидний мэддэг, мэддэггүй 30 гаруй овгийн вирүс илрүүлснээ bioRxiv хэмээх нэр хүндтэй сэтгүүлд саявтархан нийтлүүлсэн нь үүний гэрч болох буй заа. Тийм ч учраас монголчуудын түүхийн туршдаа бичиглэж үлдээсэн өвчингүй эрүүл амьдрах талаарх олон арван сургаал, номлол, ёс заншил, аман хууль, эмийн жор, хорио цээрийн баялаг сан бидэнд “шинэ” халдварт өвчинтэй тэмцэх арга замаа хайх үүц болох нигууртай байх ёстой гэж бид бодож байгаа юм.

Халдварт өвчний талаар олон зуун жилийн өмнөөс уламжлалт анагаах ухааны судар бичигт эш үзүүлж таниулжээ. “Анагаах ухааны дөрвөн үндэс” судрын “Увдисын үндэс” дэх хижиг өвчнийг анагаах бүлэгт: Дөрвөн улирлын уур амьсгал илүүдсэн, дутуудсан, буруудсан, хатуу хүчилсэн халдварт өвчний үнэр туссан, их уурласан, санаа сэтгэл зовсон, идээ, ундааг тэнцүүлээгүй, биедээ зохисгүй зүйлийг эдэлсний эрхээр бие махбод нь хямарч хижиг (халдварт) өвчин болно. Өвчний гол шалтгаан нь  идээ ундаа, явдал мөр, цаг агаар, гэнэтийн нөхцлөөр шарын халууныг хэтэрхий бадруулж дараа нь бадган, шар хийд бууж, орох зургаан үүдээр дэс дараалан ордог буюу үнэр туссанаар (агаар дусал, ахуйн замаар) өвчлөх тул халдварт хижиг гэж нэрлэдэг. Ангилал нь унгарал өвчин, гүвдрүү, гэдэсний хатгалга хийгээд сахуу, боом, дагшуур (ханиад) нийлээд таван зүйл болно хэмээсэн байдаг.

БОХИРДСОН АГААРЫГ ЦЭВЭРЛЭЖ АРИУТГАХУЙ

Хүний амьсгал авах, гаргахад нян, вирүсээр бохирдсон агаарыг шүүж цэвэрлэхэд орчин үед хэрэглэж буй амын хаалт (маск), агаар цэвэршүүлэгч тун сайн арга мөн. Юань улсын монгол хаадын зоогийг зөөдөг үйлчлэгч бүсгүйчүүд идээ, ундаанд амны уур орж ариун бус болохоос сэргийлэн зоогоо толгой дээрээ барих буюу “амавч” зүүж байсан нь монголчууд энэ аргыг нэн эртнээс хэрэглэж ирсний баталгаа болно.

Гэвч уламжлалаа харвал монголчууд агаарт буй нян, вирүсийг галын хүч, арц, хүж, гүгэл мэт ариун үнэртнээр устгаж, ариутгахыг давуутай хэрэглэж байсан бололтой.

Ромын пап ламын зараалаар Их Монгол улсад ирж тандалт хийж байсан Плано Карпини, Гильом де Рубрик нар монголчуудын ариутгах зан дадлын талаар “Монгол хүний ариутгах сэргийлэх талыг дөхөмчлөн хэлвэл юм бүхнийг галаар ариутгадаг гэж тэд нар итгэдэг байна. Гадаадаас алба татварт хүргэгдэн ирсэн юмсыг, мөн хол газраас ирсэн хүн ба бэлэг, сэлтийг хоёр галын дундуур явуулан галаар ариутгал хийж, ямар нэгэн хор хөнөөл авч ирэх, аюул гамшиг болохоос сэрэмжилдэг байна” гэж бичиж байжээ. Түүнчлэн хижиг буюу  халдварт өвчнөөр өнгөрсөн хүмүүсийн эд, агуурсыг галын дөлөөр  ариутгадаг буюу галд шатаадаг байсан байна.

Галын буюу арц, хүжний утлагаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг нь нян, вирүсийн гадар бүрхүүл эфирийн тос, дулааны хавсарсан үйлчлэлээр амархан эвдэрч гэмтдэг гэдэг нь сорил туршилтын судалгаануудаар батлагдсан гэж үзэж болно.

Есөн найрлагат (Алтан өнгөт арүр, бона, үхрийн цөсний чулуу, гүгэл, заар, шудаг, өмхий давирхай, хүхэр, бэх) “Есөн харын үрэл” буюу Римсүрэнг зүүх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид өвчинг хүндрүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой

Монголын нэрт эмч, эрдэмтэн Жамбалчойжиданзанпэрэнлэй (1789-1838 он) “Увдисын далай” судартаа “Есөн харын эмийг түрхэх буюу зүүснээр лусын хорыг хоцроолгүй арилгаж, нян хижиг бүгдийг дарж, хар, цагаан, алаг гурван зүйлийн боом, гэдэсний халдварт өвчин, цээжний хатгалга, ад болон хижиг өвчин бүхнээс хамгаална, энэ эмийн чадал цаглашгүй билээ” гэж бичжээ.

Есөн харын найрлагыг зүүхээс гадна хүүхдийн хүзүүнд өнчин сармис зүүх аргыг уламжлалт мэдлэгт олонтоо дурдсан байдаг. Өнчин сармис гэж олон хумсгүй, ганц бүхлээрээ байдаг сармисыг хэлдэг.

Уламжлалт анагаах ухааны эмээс Гүргэм-13, Норов-7, Цагаан тан зэргийг буцалгаж уураар нь гэр орноо ариутгах, арц, хүж шатааж утааг нь үнэрлэх, буцалсан усны халуун уураар ам, хамраа утах мөн хуурсан будааны уураар хамраа утвал нэн тустай.

АРИУН ЦЭВРИЙГ ЭРХЭМЛЭХҮЙ

Хүн амын тархай бутархай байршил нь халдвар тархах боломжийг багасгадаг. Халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг янз бүрийн тэмдгээр дохиолон мэдээлж, тархах боломжийг нь хорьж, түүнийгээ “хөл хорих” гэдэг. Хөл хориотой айлд гаднаас хүн орохгүй, салхин дээгүүр нь холуур явдаг ёстой. Удаж бохирдсон ус, цайг улайссан төмрөөр цоргиж ариутгадаг. Сааль сүүний савыг идээ бузартана гээд айлд өгөхөөс илт дургүйцэнэ. Монгол эзэгтэй унтахдаа бөгж, бугуйвчаа авч тавьдаг атлаа идээнд бузар орохгүй хэмээн алт, мөнгөн бөгж, бугуйвчаа зүүгээд сааль сүүндээ гардаг уламжлалтай байв. Монгол хүн хувцасны бузар болно гэж бусадтай хувцас сольж өмсдөггүй, дээл хувцсаа салхинд гаргаж угаарыг нь гөвдөг, шөнө сэрүүнд дулаан хучиж унтдаг зэрэг бол эрүүл ахуйн чухал үйлдлүүд юм.

Юань улсын албан хаагч, түшмэл нар биедээ нэгэн бяцхан сав авч яван шүлс, цэрээ нулимдаг байв. Энэ савыг “Шүлсний сав” гэдэг. Энэ нь тухайн үедээ амьсгалын дээд замын халдварууд болон сүрьеэ өвчнөөс сэргийлэх аргуудын нэг байсан бололтой.

Амьдралын эрүүл дадал, зуршлыг хүмүүст олгож төлөвшүүлэх замаар халдварт өвчнөөс сэргийлэх талаар өнөөгийн бид ч хэвшил болгомоор заншлыг бий болгожээ. Хүн болгон өөрийн аягатай байх нь монголчуудын эрхэм ёс байлаа. Айлд ороод эр хүн гэрийн баруун талд насны эрэмбээр суухад айлын эзэгтэй “Та аягаа” гэж гараа тосоход аяганы уутнаас аягаа гарган өгдөг байна. Эхний үед модон яваандаа зэс, мөнгө, алтан аяга хэрэглэж эхэлжээ. Хүн бүр аягатай байх нь халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх нэгэн нөхцөл болдог. Монголчууд хөлсний алчууртай түүнийгээ бусдад үл дамжуулдгийг “Арай чинээлэг тохитойхон шиг нэг нь жижигхэг цэмбэний өөдөс дандаа өвөртөлж явах бөгөөд мах идчихээд гарынхаа тосыг түүндээ арчина” гэсэн түүхэн тэмдэглэлүүд бий.

Түмэн засагт хааны “Их цааз”-д үндэслэн Түмэдийн Алтан хаан (1507-1582) тусгай цааз зохиожээ. Энэхүү цаазын ерөнхий агуулгаас хуулийг чандлан сахиж хэрэгжүүлдэг, хууль цааз нь дээдсээс аваад дорд ардыг хүртэл хэнийг ч ялгалгүй тэгш хэрэгждэг байсан нь тодорхой харагддаг. Нөгөө талаар хүний эрүүл мэнд, эд эрхтэн, амь настай холбоотой заалтыг түлхүү оруулж шийтгэлийг чангатгасны зэрэгцээ өнөө ч харангын аюул дэлддэг халдвар, халдварт өвчнөөс сэргийлэх заалтыг нэн тодорхой тусгасан нь тун ч сайшаалтай хэмээн үзэхээр байна. Оршуулгын газраас шууд гэртээ орвоос хүний тоогоор мориор торго. Халдварт өвчнөөр өвдсөн хүний гэрт очиж өвчин халдааж хүн үхүүлвээс тогтоосон журмаар жанчин есөн есөөр торго. Халдаагүй болвоос эмээл хазаартай мориор торго гэж заажээ.

Мөнгөн буюу зэс аяга өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг, цай хадгалахад гуулин (зэс, цайрын хайлш) домбо хэрэглэдэг уламжлалт зан үйл нян, вирүстэй тэмцэх чухал арга байсныг одоо АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэх арга болгон хэрэглэх болсон байна. Эмэнд тэсвэржсэн нян тархах нэг гол эс үүсвэр болсон Сэхээн амьдруулах тасгийн хаалганы бариул, чийдэнгийн унтраалга, орны хашлага, жорлонгийн суултуур зэргийг зэсийн зэвэрдэггүй тусгай хайлшаар хийснээр эмэнд тэсвэржсэн нян эмнэлгийн дотоод халдвар хэлбэрээр тархаах, уг халдвараас улбаатай эндэгдлийг буруулсан тухай эрдэм судлалын бүтээлүүд хэвлэгдэж, нийтийн хүртээл болсон байна.

БИЕИЙН ШИМ, ЧАЛХЫГ ДОДОМДОХУЙ

Байгалийн болон арга, билгийн хуулийг эрхэмлэн мөрдөх аваас энэ бие нь эрүүл саруул, амь бөх, чалх сайтай оршино. Эс бөгөөс 5 цул, 6 сав, хий, цусны хөдөлгөөн, сав шимийн арга, билгийн хууль зөрчигдөн, үл зохицон самуурч өвчин эс салж ужиграх аваас үхэх болой хэмээн анагаахын эртний сударт онцлон тэмдэглэжээ. Үүнийг ухаарсан мэргэд өвчин ирэхийг эс хүлээх, харин урьдчилан сэргийлэх, ирвээс ужиграхыг эс хүлээх, харин эмчлэх, ужгирсан хойно эм хүртэх нь дайн эхэлсэн хойно зэвсэг бэлдэх ялгаа юун, оройтох бус уу хэмээжээ. Тиймээс аливаа нэгэн өвчин тахал гарсан тохиолдолд түүнээс сэргийлэх аргыг зүйл бүрээр сүвэгчлэн нээж, хэрэглэж даджээ.

“Хуанди Нэйжин судар” болон Юань улсын Монгол хаадын зоогийг хариуцдаг эмч, түшмэл Хүсэхүй “Идээ ундааны жинхэнэ товч” номонд өгүүлэхдээ "Эрт цагийн хүмүүс саруул ухаантай, шалмаг хөдөлгөөнтэй хэвээрээ зуу илүү насалдаг байсан атал одоо бидний үеийн хүмүүс 50 насыг даваад цуцах нь хурдан болж хөгшрөх нь эрт болжээ. Цагийн аясаар ингэв үү? Эсвэл эрүүл амьдрах эрдэм ухааныг эс шүтсэнээс үү? Эрт үеийн хүмүүс эрүүл явах эрдэм ухааныг шүтэж, идээ ундааг эрхэмлэн тохируулж, өдрийн явдлыг өөрт тааруулсаар энэ бие нь эрүүл саруул, ухаан санаа нь төгөлдөр хэвээр байсаар тэнгэрийн тааллаар зуу илүү насалж байжээ. Харин эдүгээгийн хүмүүс дээрх бүгдийг умартан архийг хэтрүүлэн наргиж, цэнгэлийг хөлчүүрхэн самуурч,  зохистой бус, цаггүй амьдран биеийн билгийг хоосруулж тэнгэрээс таалсан тэр хүчийг хороож байна. Тэд  хэт хөөрч, их догдолж,  дөрвөн улирлын эрхэнд үл автан энэ амьдралыг дэггүй болгосоор 50 наснаас эхлэн тамир хүч нь доройтон хөгширч байна. Эрт үеийн мэргэд дөрвөн улирлын эрхэнд зохицон,  амар тайван амьдралыг эрхэмлэн, сэтгэл санаа тайван амгалан, тэгш дүүрэн байх аваас өвчин хаанаас ирэх билээ хэмээн эрхэмлэн сургадаг байв. Ийм ахул энэ цагийн хүмүүс хэрвээ мэргэдийн ухааныг эрхэмлэн дагавал сэтгэл тайван айдасгүй, ажил хийсэн ч алжаалгүй өөрийн эрхээр амьдран суух болно. Тэд идээ ундаагаа өөлдөггүй, өмссөн зүүснээ гоочилдоггүй, бусдад үл атаархан, өөрт буйдаа санаа дүүрэн, энэ цагтаа сэтгэл хангалуун аж төрж, бусдын эрхэнд үл автан өөрийн ухаанаар амьдарч, цэцэн ч бай, мунхаг ч бай эрүүл амьдрах арга ухааныг шүтсэний учир зуу насалсан ч хөгшрөлийг эс үздэг ажээ" хэмээн сургажээ. Тиймээс биеэ сайтар гамнан арчлахдаа урьдаар өлсөж байгаад сая идэх бөгөөд хэтэрхий цадтал идэхгүй, урьдаар ундаасаж байгаад сая уух бөгөөд хэтэртэл уухгүй, идэж уухдаа хэмжээг сайтар тохируулж, өлмүүхэн цадах нь биеийн чалхыг тогтвортой байлгахад шууд нөлөөнө. Чухамдаа цатгалангаас өлсгөлөн, өлсгөлөнгөөс цатгалан болох нь зөв хэдий ч хэт цадсаны даруйд хэвтэж үл болмуй. Эс тийм бөгөөс өвчин бүхнийг үүсгэх болно.

“COVID-19” БУЮУ “ШИНЭ КОРОНАВИРҮС”-ЭЭС СЭРГИЙЛЭХЭД ХЭРЭГЛЭЖ БОЛОХ УЛАМЖЛАЛТ АРГА

Ханиад халдварласан байж болохуйц сав суулгыг холих, олон нийтийн газар зорчихоос урьдчилан сэргийлэх, цаг үргэлж өөрсдийн орон гэрийн гадна, дотно орчны хогийг цэвэрлэж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж, нус, шүлс, баас, шээсээ байшин, хашааны булан тохойд болон ил задгай хаяхгүй байх хэрэгтэй.

Өөрт ханиад өвчин тусваас амандаа хаалт хийж бусдад халдааж түгээхгүйг эрхэмлэх хэрэгтэй. Ханиад өвчнийг хүндрүүлэхгүйн тулд бие махбодыг халуун хүйтэнд харшуулахгүй байж машид халуун газар ам цангахаас бусад тохиолдолд хүйтэн болон мөстэй ус хэрэглэж үл болно.

Хоолонд улаан, шар халуун ногооны төрөл, архи дарс, хуучирсан тараг, шорвог хоол, боов талханд хуучирсан тос түрхэж идэх, хайрч хуурсан төрлийн хоол, хэт чихэрлэг, хэт гашуун идээ, ундааны төрлийг цээрлэх нь уг өвчнийг хүндрүүлэхгүй байхад тус болно.

Ялангуяа хуучирч муудсан идээ, ундаа нь ханиадыг ихээр хүндрүүлдэг байна.

Ханиад хүрсэнээс хойш 21 хоног хүртэл бие, хэл, сэтгэлийн ширүүн явдлыг хичээн тэвчих хэрэгтэй.

Буцалсан усыг ихээр ууж, бие, хэл, сэтгэлийг машид тайван байлгах ба өглөө 5.00-6.00 цагийн хооронд хоол идээгүй өлөн үедээ 20-35 минут амьсгалын дасгал, бясалгалыг хийвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн өвчнийг цаашид даамжруулахгүй байх ихээхэн ач холбогдолтой.

Өглөө, өдөр, оройн хоолыг тогтсон цагт идэж шөнөдөө 7-8 цаг унтаж амрах шаардлагатай.

Дээрх урьдчилан сэргийлэх аргуудыг хичээнгүйлэн мөрдөхөөс гадна агаар нь бохирдсон орчинд аль болох явахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Өөрийн ханиад өвчнийг бусдад халдаахгүйн тулд гэр бүлийн гишүүдээс хэрэглээний зүйлс болон хоол, унд, аяга, халбага гэх мэтээ тусгаарлаж үлдэгдэл хоол, ундаа бусдад өгөхгүй байх нь чухал.

Ус их хэрэглэвээс өвчнийг шинэ үест нь илааршуулах бололцоо байдаг. Европ эм хэрэглэхийн өмнө Цагаан тан, Норов-7 танг уух, эдгээр танг сүүтэй, цайнд хийж хандалж уух, дээр нэгэнт дурьдсан “9 харын үрэл” буюу Римсүрэнг буюу өнчин сармис зүүвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид өвчинг хүндрүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой.

Уламжлалт анагаах ухааны ёсоор бол халдварт ханиадын ерөнхий эмчилгээнд: эхний үед халууныг буулгаж засах нь маш чухал байдаг. Үүнд: Цагаан тан, Норов-7, Лидэр-7 (Лидэр, мана, арүр, барүр, жүрүр, дэгд, хонлэн) тан зэргийг хэрэглэдэг. Одоо үед эдгээрийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн бэлтгэж хэрэглэх буюу уламжлалт эмийн сангуудаас авч хэрэглэж болно. Бүлээн халуун усыг ихээр уух, аарц буцалгаж уух, шинэ мах хэрэглэх, хайрч шарсан хоол болон тос ихтэй шөл, будааны шөл зэргийг идэхийг тэвчиж, халуун дулаан тэнцүү орчинд шингэхэд хялбар хоол ундыг ихэвчлэн хэрэглэх нь зүйтэй юм.

Түүнчлэн Эрхэм-8 (Гиван, цагаан зандан, жуган, гүргэм, дэгд, башига, хонлэн, цагаан бона), Лоцадгүнсэл-уушгины халуун бүгдийг арилгагч /Уушги-18/ (Жуган, мэхээр, гүргэм, гиван, цагаан зандан, улаан зандангаар гол болгоно), Баатар-7 (Бона-гийн соёо, ар үр, ортууз, марина, гүгэл, шунх, заар), Чун он-9 /Хөх гарьд-9/ (Бона, хонлэн, сороол, гүгэл, мэхээр, ортууз, ар үр, мана, хонголзуур), Жуган-25 (Жуган, чихэр өвс, цагаан үзэм, цагаан сороол, мэхээр, руда, чацаргана, гүргэм, зүрхэн цэцэг, цагаан сира, гиван, цагаан зандан, улаан зандан гэх мэт 25 найрлагатай), Брүнаг-29 /Балчиргана-29/ (Хар балчиргана, номхотгосон бона, лидэр, бона-гийн соёо, нимба, жуган, өвсөн дэва, өргөст хөх гэх 29 найрлагатай)-ийг өвчний явцад нь тохируулан ууна.

Сүүлийг нь таслах буюу эмчилгээний адагт хий босохоос сэргийлж Агар-35 (Хар агар, улаан агар, цагаан агар, цагаан гүгэл, зүрхэн шош, номхотгосон хүнцэл, анар, улаан зандан, цагаан зандан, жуган, цагаан сороол гэх мэт 35 найрлагатай), Ран агар-8 (Хар агар, зүрхэн  шош, жуган, цагаан сороол, гүргэм гэх мэт 8 найрлагатай)-ын найрлагыг өвчний байдалд тохируулан өгнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
165
ЗөвЗөв
21
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
9
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

135 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-21 64.119.17.85

"академич" хахха

Avatar

Монгол 2020-02-21 66.181.169.116

Нямдаваа харин 9 харын үрэл, ардын эмнэлгийн талаар зөв зүйтэй талаас нь тайлбар хийсэн байна. Харин наад Болд гэдэг нөхөр чинь Нацагдорж хамбатай нийлчихээд бараг л коронавирус эмчлэх үрэл олсон мэдэмхийрч, түүнийг нь ухамсар мөчид, мухар сүсэгтэнгүүд биширч хамгаалалтын арга хэмжээ авахгүйгээр задгайрч, улмаар Монгол даяар өвчин тараах эх үүсгэвэр болгочихож мэдэхээр зүйл ярьсан шүү!

Avatar

Зочин 2020-02-21 64.119.18.178

Нямдаваа академич хар үрлийн талаар юу ч яриагүй, Ш.Болд академич судар номоос эш татаат жинхэнэ шинжлэх ухааны үндэслэлтэй ярьлаа шүү дээ. Хүн гүтгэнэ гэдэг нүгэл шүү дээ. Нүгэл нэг л өдөр нүдээрээ гарна шүү.

Avatar

Хөх тэнгэр 2020-02-21 66.181.160.55

Эмчилгээний өөр нарийн арга гэж байхгүй. Хүний биеийн дархлалыг идэвхжүүлэх эмчилгээ хийж ус уух хувьтай унаган дархлаа сайтай нь эдгэж байгаа хэрэг . Тэрнээс шинэ эм тан гаргаад эдгээгээд байгаа тохиолдол байхгүй байна. Хачирхалтай нь зарим хүний автоимунал эсрэг ажиллаж эзнээ үхүүлэх тохиолдол ч багагүй гарч байгаа аж . Эцэст нь академич нар руу дайраад байгаа мэдсэн сурсан юмгүй харанхуй гарууд л бага мэдэмхийр !!!!

Avatar

Хөх тэнгэр 2020-02-21 66.181.160.55

Вирусын гаралтай өвчинд антибиотик хэрэглээд огт нэмэргүй . Ядаж энгийн томууны вирусыг ч эмээр дарж чадахгүй гэдгийг мэдэхэд их ухаан хэрэггүй. Шалтгаан нь вирус байнга мутацид орж жил бүр омог нь өөрчлөгдөж байдаг байгалын хуульд бий. Эмчилгээний аргыг тоймловол 1 д халдвар авахаас сэргийлэх 2д дархлалыг дэмжих энэ хоёр л арга байна. Одоо Уханьд ДОХ- той өвчтөнд хэрэглэдэг дархлаа сайжруулдаг эм хамгийн үр нөлөөтэй байгааг тогтоогоод эмчилгээнд хэрэглэж байна. Эмчлэгдэж эдгэж ч байна

Avatar

Зочин 2020-02-21 64.119.20.116

Энэ тэгээд академичийн зөвлөгөө юмуу. Лам шиг.

Avatar

Бат 2020-02-21 202.126.89.193

Ардын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс судалсан хүн юм аа. Анагаахын ямар ч мэдлэггүй хэн нэгэнд доромжлуулаад байх хүн биш.

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.191

Lam arai uur yum hdg bhaa.batarlalaa saihan zuvluguu baina.

Avatar

Хайдо 2020-02-21 106.73.196.161

Ер нь арц,ганга зэрэг ургамал нь мушгирсан орон үүсгэдэг тул Тэдгээрийн утаа үнэр нь орчиноо маш сайн ариутгадагийг ашиглаж байжээ.Ийм оронг бүх л эд зүйл харилцан адилгүй хэмжээгээр нар зөв,нар буруу эргэлттэйгээр үүсгэдэг.Энэ ороны судалгаа бусад улс оронд маш их хүчтэй судлагдаж байхад манайд эхлээч үгүй байна.Энэ орон бол мэдээлэлийн орон бөгөөд энергийг дамжуулахгүй харин мэдэлэл асар их хурдтай дамждаг.Энэ орны тусламжтай усыг зөв бүтэцтэй болгодог.Энэ/торсион/ороны үйлчлэлээр эмчилгээ яв

Avatar

Зочин 2020-02-21 202.9.46.11

Olon sonipholtoi zvils bichsen bna bayrlalaa mundag 2 emchid

Avatar

иргэн 2020-02-21 66.181.178.88

Ийм хүмүүсийнхээ мэдлэг чадварыг улс авч ашиглаж, дэмжиж тэтгэж байгаасай. Хөгшин гээд гаргаад хаячихдагаа боливол сайнсан. Болд академичид баяр хүргэе. Агуу мэдлэгтэй хүн шүүдээ. Улс ашиглаасай билээ. Нямдаваа акдемич бас адил. Залуучууд арцны үнэрээс айгаад байвал энэ өвчин салахгүй шүүдээ.

Avatar

Зочин 2020-02-21 202.9.46.11

Yag goliin olj hellee

Avatar

зочин эмч 2020-02-21 73.74.143.109

Монгоын ОД болсон 2 эрдэмтэндээ баярлалаа сайхан ухааруулжээ ХҮМҮҮС минь БҮРЭН уншаарай. 2 мундаг академичийн зөвлөлгөөг хэрэгжүүлээрэй маш чүхалыг хэлжээ . залуучууд эрдэмтэдийн дурьдсан монголын уламжлалт дархлаа дэмждэг хоол хүнс аарц ааруул тараг…ариутгалын чанартай утлага арц хүж аргал хомоолыг муухай гэж дургүйцэлгүй өвөө эмээгийнхээ хэрэглээд ирсэн хоргүй зүйлээс хэрэглэж заншвал аминд өлийтэйг ухаараасай

Avatar

Зочин 2020-02-21 59.153.85.78

Ёстой сайхан мэдлэгтэй хүмүүс бна. Ийм сайхан мэдлэгээ бусдадаа хуваалцаж буй 2 эрдэмтэндээ баярлалаа.

Avatar

Зочин 2020-02-21 64.119.26.204

akatemchid gej neg heden erguu uwguchuud baih yum daa yamarch shine turliin sudalgaanii arga baril baihgui olon ulsad sudalsan sudalgaagaaraa hiisen oligtoi uguulelch setguuld heluulsen ajil baihgui. Akatemchid gedeg huwisgaliin ued zuwlult holboot ulsruu ochood heliig ni medehgui hagas dutuu hicheelee oilgoson yumnuud. hamgiin anhnii deed bolowsroltonguud geed uurusdiiguu urgumjiltsun yumnuud baih yum. shinjleh uhaan tehnologiin sangiin hurungiig huwaaj ideed suuj baidag heden uwguchuud baih

Avatar

Зочин 2020-02-21 202.9.46.11

Yund ingej sonin ym bichij bdiin be iim hvmvvsiin vne tseniig medkuu hetsvvhen l hvn ymdaa oopoo

Avatar

Х 2020-02-21 103.26.194.169

Өөрт чинь хийж бүтээсэн түмэн олонд тустай зүйл байна уу. Тийм бол тэрийгээ олонд дэлгэж түмэн олноо гэгээрүүлж ажаамуу

Avatar

Зочин 2020-02-21 73.74.143.109

тэнэг минь академич болдог шалгуурыг мэдэх үү чи хэн бэ мал нохойноос дор амьд сүг вэ хэлэх муу үг олдохгүй юм

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.202

Uuruu yanz n akademich boloh gd chadaagui unasan hun uu???? Uurtuu gomdoo chadsan negend n ataarhaj suuhaar.

Avatar

Зочин 2020-02-21 66.181.187.227

Saihan medeelel ugsund baurlalaa hummus mini medehgui bol dyygui bnayy

Avatar

Enkhdash 2020-02-21 202.126.89.232

Uuh ugsun huntei ugluu bosood zargaldav gegcheer ymar muuhai doromjlol maygiin ym bichdeg humuus ve.ene erdemted bidnii tuluu l ene chuhal zuiliig oruulj bhad.ym bolgoniig harluuldgaa boliochee.chutguriin nudend chutgur haragdanaa gej.joohon ch gesen gerel gegee oloid harchih setgelgui ataarhagchid aa gej

Avatar

Enkhdash 2020-02-21 202.126.89.232

Mash chuhal medeelel oruulj ugsund bayrlalaa ta nartaa.sanaa avah zuil ih bna.naanadaj arts argalaa uugiulj agaaraa ariusgatsgaae

Avatar

Иргэн 2020-02-21 66.181.191.16

Манай нутгийнСэлэнгэ аймаг Баруунбүрэн сумбн олон эмч,эрдэмтдийн маань ердөө хоёр нь л энэ хоёр. Мундаг хүмүүс шүү

Avatar

Зочин 2020-02-21 66.181.161.43

пүү, ямар мэргэжлийн зөвлөгөө вэ? ийм арга бас байдаг байх нь ээ, мэдмээр юм гээд гайхаж, шагширсаар л байгаад доошлуултал хэдэн эргүү юмнууд нь яаж ийм юмнууд акедемич болдог байна аа, сүр сүр ч гэж байх шиг. Үгийн сонголт, иш татсан эх сурвалж энэ тэр үнэхээр сонирхолтой байхад даа! Би лав хадгалж аваад хэд хэд уншина, уншиж судалж байж мунхрал энэ тэр гэж ярьдаг юм шүү дээ нөхөд өө, та хэд яг тархиныхаа хэмжээгээр сэтгээд байгаа юм шүү, чааваас.

Avatar

Зочин 2020-02-21 73.74.143.109

харин тиймээ бүх хүн уншаасай санал нэг байна

Avatar

зочин 2020-02-21 202.9.46.52

бурхангүй газрын бумба галзуурхын энэ болд вируслогич болцийм уу

Avatar

Зочин 2020-02-21 202.9.46.11

Oilgood unsh

Avatar

Зочин 2020-02-21 73.74.143.109

МАЛААс дор тэнэг минь 2 мундаг нь өөрсдийн мэрэгшлийн дагуу л зөвөлсөнийг ойлгохгүй муу мал юм даа

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.202

Yum ch oilgood unshij chadahgui yana daa taniig.amidarsan bolool baihiin huurhii uurtuu l bolood baidag baih da.

Avatar

Зочин 2020-02-21 126.199.88.177

ligaa Dr iin ulamjlalt anagaah uhaanii jor 2 boti nomon deer bugd bii!!!

Avatar

Зочин 2020-02-21 66.181.181.61

Яаж ийм хүмүүс академич болдог байнаа өмнөөс нь зарим хүмүүсийн б**с улайж байгаа байх шүү

Avatar

Зочин 2020-02-21 202.9.46.11

Sudalgaand suurilsan niitlel gej ene bn hvv min. Enenees ilvv bicheech hapiil daa chamaig hahaha. Busdiin sn saihan ywaad bitgii ataarhaj bai, busdiin oyun medlegiig shudargaar vnelj sur

Avatar

Зочин 2020-02-21 73.74.143.109

МАЛ хүн биш МАЛАА

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.202

Boltson baihad ta ataarhaad yahav de.ireh jil ene tsoliig avaarai geed eruuy duu.

Avatar

Зочин 2020-02-21 66.181.161.41

Баярлалаа,хүндэт эрдэмтэн нартаа

Avatar

иргэн 2020-02-21 202.179.26.158

Аав маань өөрийн лам багшийнхаа тухай ярьж байна. Өвөө нус цэрээ нээх гоё саванд сүртэй нь аргагүй чангаар нулимаад хийдэг байж. Тэгсэн тэрийг нь нэг хулгайч өврөөс нь авчихсан байж. Тэгсэн өвөө: тэр хулгайч энэ өвгөнөөс их том эд авлаа гэж бодсон бөөн нус цэр байсан байхдаа гээд сүртэй инээж билээ гээд аав ярьсан нь санаанд орлоо. Сүүлд өвөө тагтай шилэнд цэрээ хаядаг болсон байсан. Цэрний сав, өөрийн аяга халбага хэрэглэх уламжлал лам нарт илүү уламжлагдан өвлөж үлдсэн байх.

Avatar

Zochin 2020-02-21 202.9.46.175

Urniin anagaah uhaan Dorniin anagaah uhaan gej taltsahguigeer hamtarch bgaa ni tom devshilt shu emnelgiin uilchilgee ch gesen hamtarch neg uvchtun neg emcheer bus 2 oos deesh emch nariin bureldehuuntei emnelgiin tuslamj avah yum bol emchilgeenii ur dun setgel hanamj ch nemegdene gej boddog

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

Баярлалаа хүндэт эрдэмтэн нартаа

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

Bagshdaa bayrlalaa vrgelj l iim erelch haiguulch bj medlegee bidendee tvgeej baidagt 🙂

Avatar

Эмч 2020-02-21 202.9.40.1

Багшдаа баярлаа. Үнэхээр үнэн юм бичжээ. Энэ аймшиг нүүрлэсэн үед Монголын ганц вирус судлаач эрдэмтэн Хүний төлөө таны төлөө гэсэндээ зөвлөгөө өгч байхад коментууд ямар бүдүүлэг хүнлэг биш! Монгол хүн гэдэг ямар гэгчийн муу мунхаг болсон юм бэ?

Avatar

Зочин 2020-02-21 81.183.211.52

Монголд их харанхуй нэг хэсэг бэлтгэгджээ. Сайн сайхан зүйлс, монгол ёс уламжлал, шашин шүтлэгийн зүйлс л харагдвал сэг дээр цуглах махчин шувууд, чөтгөрүүд мнт шаагилдан орж ирж орилдог

Avatar

иргэн 2020-02-21 103.26.193.91

Тэр дэгд гэдэг цэцэг хэнтийн нутагт их байдаг. Халуун дардаг юм билээ.

Avatar

Zochin 2020-02-21 24.46.100.17

Munhruulj ogchee,orchin ueiin anagaahiig dagah ni olziitei bhaa

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

Munharaad bh yu bnaa ene elgiin teneg hvmvvsiig yanadaa 🙏

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

Харин тиймээ муухай хар энергитэй хүмүүс байх юм яагаад ийм сайхан зүйлд уншаад талархаад өнгөрч чаддаггүй байнаа

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.202

Chi l korono tuschaad dagah yumaa dagaarai.orchin uyiig muulsan yum alga l bhiin.yum.ch unshaad oilgoj chadahgui tolgoi dotor n us duurtsen baidag baih da.

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

Bayrlalaa tsaashdiin ajil vilsed ni amjilt hvsii

Avatar

Зочин 2020-02-21 150.129.143.152

engiin hernee hergejuulhed amar zuvulguu bn.
ter ureliig ali sudar nomond bichsen bdag ym bol

Avatar

Амараа 2020-02-21 103.229.121.148

Сүр сүр яриад л хийсэн ажил, бүтээсэн зүйл байхгүй худлаа. Үүнийгээ өөрөө найруулаад уу л даа. Амьдрал дээр үнэхээр эрдэм чадалтай эм бэлдмэл байвал түүнийг хүмүүс улам нууцалж эзэмшдэг байхад ингээд ил бол худлаа эсвэл таамаг гэж үзэхээр байна.

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

Chi ene hvnii hiisen ajil, bvteesen zviliin mededgvi bololtoi. Anagaah uhaani salbart ene hvnii hiisen huwi nemer vneheer ih. Mongol anagaah uhaani tvvhiig olon ulsad gargasan gants erdemten ymshvv. Chamd ene niitlel hepeggvi sanagdsan bol duugai l bai, heregtei hvmvvstee heregtei

Avatar

Зочин 2020-02-21 192.82.68.58

Тэнэгийн дээд тэнэг бөлгөө. Тэнэгээ нууж яв даа ядаж

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.202

Uursduu sudlaad neegeed hiisen ajiltai mundag hun bolvol yasiin ta.shuumjilj l chadna tsagaa tulhaar yamar l hun bga bol doo.buten nom unshij uzsen uu uuruu!!!!

Avatar

zochin 2020-02-21 103.212.118.243

Өөрсдөө өвдвөл лам рууу гүйхгүй эмнэлэг рүү л гүйх байх шүү. Антибиотик л ууна даа

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

Iim arguud bdag gsn bn hvsehgvi bol ta hereglehgvi bj bno shvv dee

Avatar

Зочин 2020-02-21 81.183.211.52

Уламжлалт анагаах бол урьдчилан сэргийлэх тал нь давамгайлдаг. Орчин ү eийнх бол яг хүндэрсэн үeд илүү тустай. Тэгэнд ч тэр хар үрэл мэтэд ордог ургамалужд нь зарим нь маш ховор олдоц нь хэцүү

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.202

Lam emneleg hoyoroo yalga naizaa.toon dotor useg gedeg shig l hundlun zutgeed bhii.iim hun bhd uls yaduu bna gedeg n zugeer l gomdolguin bn.

Avatar

zochin 2020-02-21 103.212.118.243

Уянгын халил. Ярих яахав хүн эмчилдэг эрдэмтэд хэрэгтэй бна. Орчуулагч нар хангалттай. Уншсан номоо ярьж хүүхэд унтуулаад яахав.Бага долигно. Эмнэлгээр дүүрэн өвчтөн бна даг эмчлээч. Худлаа ярьж төслөөр амьдрагсад. Жороор л зөвлө. Эдгэх эдгэхгүй туршилт хийн нотол. 20 -р зуунд тан уусаар байгаад монголын хүн ам сүйрэх шахсаныг антибиотик аварсан.

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

Hen yund ch dolignood bgaan ene hvnii setgegdliig ogt oilgosongvi

Avatar

zochin 1 2020-02-21 64.119.23.188

mongolchud uursduu amidarliin buruu hevshleese bolj uvduj zovchOd terend ni emch nar buruutai yum shig l aashlah yum. emch nar chadah buhnee l hiij hun huchniihee bololtsoogoor ajillaj baigaa tiim baihad iim yanztai haritsdag humuustei yaaj ch haritsah yostoin

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.202

Hunii umnuus amidarch bgn shig l emchil gehiin.teneg baij bolno iim tom teneg baigaad ch yahav de.

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

hetsvv ved ard irgeddee iim saihan vnetei medee medeelliig ogsond bayrlalaa

Avatar

Зочин 2020-02-21 66.181.161.71

Энгийн юм шиг хэрнээ хүн болгоны анзаарч байгаагүй сайхан зөвлөгөөнүүд өгчээ баярлалаа таньд уламжлалт анагаах ухаан ыг монгол хүн бүр л ойлгож мэдэх хэрэгтэй байх ямарваа нэг юмыг сөрөг талаас нь харж шүүмжлэхээсээ өмнө сайн талын олж харах нь чухал уламжлалтын ау ны эмчилгээнүүдэд маш олон сайн тал байдаг даанч хүмүүс анзаарч хардаггүй бололтой
Антибиотик гэж гүйж байхаар байгалаасаа гаргаж авдаг эдгээр тангуудыг хэрэглээд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжууд ч бидэнд бий шүү

Avatar

Баярлалаа 2020-02-21 103.26.193.1

Хоёр академичдаа маш их баярлалаа. Эртний сурвалж бичиг, судалгаанд суурилсан, гайхалтай зөвлөмж өгчээ. Монголын сор болсон эрдэмтэд шүү дээ

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

Маш их баярлалаа хоёр эрдэмтэддээ хамгийн гол нь сайн урьдчилан сэргийлэх шүү дээ хамтдаа энэ хэцүү хугацааг даваад гарцгаая

Avatar

zochin1 2020-02-21 64.119.23.188

gandangiin urel ged l shoglood l shoolood l baigaa mongolchuudad harin ch notolgootoi eh survaljtai medeelel oruulsan baina gej bodoj bn. tiim l taalagdahgui baival unshihaa l baichih l daa.

Avatar

zochin1 2020-02-21 64.119.23.188

Sh.Bold bagsh bol harin ch ulamjlalt anagaah uhaaniig hugjuuleh gej gol undes suuri bolson tuuh onoliig hamgiin sain sudalsan hun. Alivaa zuiliig surah, sudlaj ehlehed tuuh onoliig sain surval tuuniigee amidrald heregjuulj chadna gej bodoj baina. Bagshiin shaviin huvid gej helhed harin ch ard tumen oilgohod hylbaraar saihan tailbarlasan bn.

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

hund heregtei niitlel bnaa bid ertnii saihan ulamjlal esoo heregjvvlehee bai gehed meddeg baih heregt. erdemted ee bayrlalaa

Avatar

Shagdar 2020-02-21 202.126.88.228

Yamar saihan yum be? Bayarlalaa, ih heregtei zuvluguu ugsund. Bold emch mundag, uneheer hunii tuluu gesen setgeltei, manai ulsiin emch nariin maani tuuchee hun shuu, talarhaj yvdagaa

Avatar

Зочин 2020-02-21 122.201.21.127

Баярлалаа. Ард түмэндээ хэрэгтэй сайхан зөвөлгөө байна. Утга учиры нь ингээд тайлбарлаад өгвөл өдөр тутмын амдралдаа хэрэгжүүлээд явхад сэтгэлд ч амар, итгэл үнэмшилтэй ч байхын байна.

Avatar

naranbaatar 2020-02-21 202.9.40.67

Unshij sudalsan zvils ihtei sudalgaand suurilaj vnen boditoi dvgnelt ugch soyon gegeervvlj yawdag ta bvhendee bayaraldag shvv. Mongolchuud bid medleg bolowsroltoi jinhene seheeten hvmvvsrvvgee ingej yarij bolohgvi ee iim bolohoorl bid hugjidgvi yumaa ene ataarahuu bertegchin tamiin togoonii vlgesee salj baij medreg bolowsorliig nen tergvvnd tawij huuchin uw ulamjlalaa orhigduulalgvi awch yawj baijl bid hugjinu. Shan ireedvig shan mongoliin bvteemeer bwal medleg ajild shamd zaluusaa mongolchuuda

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.227

Saihan zowolgoo bn .Ta bvhend ajiliin amjilt hvsie

Avatar

Зочин 2020-02-21 37.76.100.16

Шинжлэх ухаан гайхамшигтай. Гэхдээ 300 жилийн л настай. Тэрнээс өмнө хүн төрөлхтөн хэдэн сая жилээр амьдарсаар л туршлага хуримтлуулсаар л ирсэн. Нян гэгч агаарт оршигч амьтан гэж буддын судруудад 3 мянган жилийн өмнө бичиж л байж

Avatar

Зочин 2020-02-21 103.229.123.181

эр болгоныг нь нүгэлт би гүйцэт яаж ойлгох вэ харин тэр хүүхдийн хүзүүнд зүүдэг зүүлгэвэл гэмгүй л байх би ч гэртээ арц хүж уугуулна илүүдэх юу байхав ,

Avatar

Зочин 2020-02-21 103.10.22.121

Одоогоос олон жилийн өмнө барагцаалбал надыг арван гураваас арван тав орчим настай байхад Шар өвчин нилээд сүрхий хурдтай тархаж олон хүн эдгэх нь эдгэж эдгээгүй нь бурханы оронд явж байсан тэр үёд манайх Арван нэгэн хүүхэдтэй өнөр өтгөн айл байсан. Манайхыг тойрсон айлууд шар өвчнөөр барагл бүгд өвдөж байсан харин миний ээж ХӨХ дэгэд гэдэг гэдэг хонхон цэцэгтэй ургамлыг том тогоогоор буцалгаад биднийг тойруулж зогсоож байгаад аяга аягаар уулгадаг байсаны хүчинд бид нар нэг нь шарл

Avatar

ЭМЧ 2020-02-21 202.126.88.57

САЙХАН МЭДЭЭЛЭЛ,ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨНД БАЯРЛАЛАА. ЯМАР САЙХАН ЮМ УНШЧИХВАА.

Avatar

Зочин 2020-02-21 150.129.141.95

ЭЭ, ХӨӨРХИЙ! ЭМЧ, АКАДЕМИЧ ГЭЦГЭЭГЭЭД БАЙГАА . БАГА АНГИЙН БАГШИЙН ХЭРИЙН Л ЮМ БИЧИЖ. ЭЛ Ч ЮУГАА МЭДЭХЭВ ДЭЭ

Avatar

Зочин 2020-02-21 192.82.67.119

ish undestei nom sudriih ni nertei sudalgaa bhad yaaj ingej helj bolohve dee

Avatar

Зочин 2020-02-21 122.201.21.127

Энгийн ардад ойлгомжтой болгохын тулд нарийн сайн тайлбарлаж бичисэн байнадаа. Олон ч судар ном бичиврээс судлаж түүвэрлэж нэгтгэж иш татсан байна. Мэдэх хүмүүс нь мэдээд амьдралдаа хэрэгжүүлээд явхад амар хялбар зардал багатай үр дүнтэй гээд сайн талууд маш их байна

Avatar

Дуламсүрэн 2020-02-21 202.9.47.18

ийм мундаг хүнтэй юу ярьж байгаа нь энэ вэ? Уламжлалт анагаах ухааныг маш олон жил судалсан монголд байтугай хөрш зэргэлдээ орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн хүн шүү дээ Болд академич. Маш олон зүйл судалсаны үр дүнд ийм нийтлэл бичсэн байна. Хэрэгтэй авууштай зүйл их байна.

Avatar

zochin 2020-02-21 66.181.161.52

ooroo ilvv deer bh boltugai 🙏🏻 mundag humuus heregtei medeellee heregtei vedee ogj bhad bayrlah ystoi yumsan.

Avatar

Зочин 2020-02-21 66.181.181.198

Ene hvn nom sudriin vgiig hvmvvs bidend oilgomjtoigoor tailbarlasan bolno. Uuruu ter sudar nomiig unshaad baga angiin bagshiin tvwshind ch oilgoj uhaarah ni yu l bol…
zuwulguu ugch bui negend zvgeer talarhaj chadahgvi yu???

Avatar

Shagdar 2020-02-21 202.126.88.228

Baga angiin huuhded oigogdohoor tailbarlaj chadaj bval l ter jinhene sain emch, bagsh mun. Uuruu tiim mundag yum bol humuust zuvluguu ugch bh chin yasiin, albatai bish gedgee uhaaraad tom hun shig uildel gargahad yanaa

Avatar

Зочин 2020-02-21 66.181.190.140

Хүнд зөвөлгөө өгч байна гэдэг бол маш их зүйл уншиж байж өгдөг. Дахин дахин уншиж ойлго!

Avatar

Заяа 2020-02-21 202.9.47.18

Ийм нийтлэлийг бичихийн тулд маш их юм уншиж судалсан байгаа хүссэн нэг нь ингэж бичиж чаддаггүй юмаа нэрээ ч бичиж шүүмж бичиж чадахгүй байж яах гэж ингэж хийж бүтээж яваа хүмүүсийг муулж явдаг байна, сайхан мэдээлэл өгсөн байна баярлаж байна.

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.202

Baga angiin bagsh hun tiim muu teneg baih uu? Bagshaar nom.zaalgahgui hun bolood iim teneg bolj dee uuruu.yu ch chadahguin bj.

Avatar

Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй 2020-02-21 66.181.170.229

Эрдэмтэн багш, академич нартаа баярлалаа. Ард түмэн маань эвтэй найртай, хэлэх ярих, идэж уух, өмсөж эдлэх, явдал мөрөө зөв байлгаад, Хулгана жилдээ эвтэй найртай "Энэрэнгүй, үнэнч шударга" байхад анхаарья. Covid 19-ээр өвчилж зовсон дэлхийн хүмүүсийн зовлон хурдан арилж, байгал орчин, амьтан ургамлаа хайрлан, сав шим ертөнц ариусч, элдэв гамшиг арилах болтугай.

Хурай хурай хурай

Avatar

Зочин 2020-02-21 202.131.225.197

Олон түмэнд өгөх зөвлөгөөг ингэж бичихгүй ээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөгө өгсөн байгаа. Тэрийг л мөрд, гүйцээ. Хүний ой ухаанд үлдэхээр, хэдхэн мөр зөвлөгөө л сайн хэрэгжинэ. Хэдэн хуудас зөвлөгөөг 1. Хэн ч уншихгүй, 2. Уншаад ч тогтоохгүй. 3. Нэгэнт олонх нь уншаад тогтоохгүй, хэрэгжүүлэхгүй болохоор уншаад тогтоосон, хэрэгжүүлсэн нэгэнд ч хэрэг болохгүй. Дэлгэрүүлэх бус хураангуйлах нь дээд эрдэм бөлгөө.

Avatar

Зочин 2020-02-21 192.82.67.119

medlegt dusal nemer gedeg shuu. onoliin medleg hezeed heregtei

Avatar

Ард 2020-02-21 122.201.21.127

Харин ч ард түмэндээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сэтгэлд нь хүртэл ойлгуулахаар нарийн утга учиры нь гаргаж бичисэн байхад ингэж хэлэх нь бүдүүлэг хүний зан шүү. Хийсэн хүний хөлс урсаж байхад хийгээгүй хүний шүлс үсчинэ гэ….

Avatar

Naranbaatar 2020-02-21 202.9.47.18

yahaaraa iim sonin hvmvvs ih bdag bnaa ene aimshigt owchnii ved erdemted ard irgeddee heregt gesen vvdnees sudalj baij enehvv niitleliig bichsen bgaa minii huwid mash chuhal saihan niitlel baina gej bodoj bn. mundag erdemtedee yanz bvreer helehgvi baimaar ym . chi eniig heregjvvlehgvi baij bno heregjuuleh negend ni ene bol mash vnetei niitlel bna

Avatar

Зочин 2020-02-21 66.181.181.198

Ene zuwulguug egel ard, erdemten sudlaachid, emch oyutnuud geed hvn bvhen uur uursdiin tuwshind oilgon uhaarana shvv dee. Uuruu yamar tvwshind oilgono tvvgeeree l hvleej awna uu!!!

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

tun oilgomjtoi baina yag yug ni oilgoj uhaj chadahgvi bgaa ymbe ene hvn, eldew yanzaar hvn goochilj suuhiin orond ym unsh yadaj ene muuhai bvdvvleg zan chin zasarna

Avatar

Зочин 2020-02-21 192.82.68.58

Тэнэг гэДэгээс өөр тултал тэнэг гэдэг үг юусан билээ.

Avatar

Зочин 2020-02-21 202.55.191.130

Ингэж зөвлөгөө бичихгүй ээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөгөө өгчихсөн байгаа. Тэрийг л мөрд. Хүний цээжинд үлдэхээр хэдхэн мөр зөвлөгөө л хамгийн сайн хэрэгжинэ. Хэдэн хуудас бла благ хэн ч уншихгүй, олон түмэнд хүрэхгүй. Дэлгэрүүлэх биш хураангуйлах нь дээд эрдэм бөлгөө.

Avatar

Зочин 2020-02-21 60.60.136.26

Ta yun ch olon haygnas bichdiimbedee Taalagdahgui bol dutgui ungurchvul.., Nadad l lav avah yum zunduu bnb

Avatar

Зочин 2020-02-21 103.57.94.14

Болд академич хүн биш.зүгээр л их яриа хүн.

Avatar

Зочин 2020-02-21 192.82.67.119

ingej helsneeree mongoliin akademchidiig bugdiig doromjilj bga hereg. ter humuus huleen zovshoorood tsoliig ni olgochood bhad. hiisen yumtai hun l helj yarih yumaa yarina

Avatar

zochin 2020-02-21 64.119.23.188

jaahan bodoltoi yum bichmeer yumdaa HUN bish yari HUN gj yu gsen ug ve?

Avatar

Мэргэн 2020-02-21 202.9.47.18

Уламжлалт анагаах ухааны бахархал болсон хажуу хөрш орнуудад ч бахархал болсон мундаг хүний тухай яаж ингэж хэлж чадаж байнаа. Болд академич бол үнэхээр мундаг судлаач хүн. Үнэхээр чадвартай чадалтай хүн.
Хүн доромжлох хуультай шүү !!!!!!!

Avatar

Зочин 2020-02-21 66.181.181.198

Yarih ih medlegtei hvn l ih yaridag yum shvv dee!!! 😹😹😹😹

Avatar

Shagdar 2020-02-21 202.126.88.228

Uuruu hun bish zugeer l busdaas uu irsen bertegchin bh n oilgoloo

Avatar

Зочин 2020-02-21 103.26.193.1

Битгий атаарх, монголын анагаах ухаанд ул мөрөө үлдээсэн түүхэн гавьяатай хүн шүү

Avatar

Наранзаяа 2020-02-21 202.9.47.18

Болд багшийг энгийн хүн гэж хэлэхэд хэцүү учир нь маш их, бүр хэтэрхий хөдөлмөрч нэгэн. Бусдаас илүү хөдөлмөрлөж ирсэн болохоор хэн нэгний олж мэдээгүй судлаагүй зүйлсийг мэддэг, мэдсэнээ мэдлэг болгон түгээдэг болохоор иймэрхүү хар дотортой хүмүүсийн уур бухимдлыг хүргэдэг бололтой. Монголд гэлтгүй бусад орнуудад уламжлалт анагаах ухаанаар хэн гэдгээ таниулсан, хүлээн зөвшөөрөгдсөн ийм мундаг хүнийг ингэж хэлж байгаан үнэхээр харамсалтай байна.

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.202

Uuruu bol bas l yum chadahgui hirnee shuumjlegch hun bn.

Avatar

Зочин 2020-02-21 37.76.100.16

Судалсан мэдсэн эргэцүүлэн боддог ухаантай хэд нь ингэж хэлж өгөөд байхад л нөгөө хар масс хэсэг нь балайран орилолдож х****л урсгадаг. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж. Хар үрлийг биeдээ зүүгээд явахад үнэхээр хамрын ханиад ч хүрдэггүйг биeэр туршсан хүн нь би байна. Муулж х****л зүхэл болон орилолдоод байсан гарууд одоо өитгий Гандан руу гүйлдээрэй.

Avatar

Зочин 2020-02-21 119.40.100.170

Nyamdavaa guin zovlogoo alga l bn daa. Hunii ner ashiglaad bgaarai

Avatar

Зочин 2020-02-21 37.76.100.16

Цуг бичсэн гээд байхад л эргүүтээд байх юм. Хамтран бичсэн өгүүлэлд энэ хэсэг нь тэрнийх гэж ялгаж тавьдаггүй юм акадeмик дүрэм журам гэж бас байна бичигдээгүй ёс

Avatar

Зочин 2020-02-21 119.40.100.170

Bold ch dee. ahiin ner door pr daa l

Avatar

Зочин 2020-02-21 37.76.100.16

Байнга л биeсээ муулах

Avatar

zochin1 2020-02-21 64.119.23.188

ataarhuu zan gej tiim l surhii yum bol uurin ner usaa biched shuumjleh heregteidee

Avatar

Onon 2020-02-21 202.9.47.18

yahaaraa iim muuhai ataarhuu bdag bnaa Bold akademichid ataarhaj ywdag hvmvvs ih bdag bh. Chadahgvi garuud enenees ilvv yu hiij chadah we

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.202

Tanai ah heniiin???? Chi tom.ahtai yum chini bas uuruu surhii hun uuu?

Avatar

Зочин 2020-02-21 66.181.190.222

Энэ Болд гэгч уламжлалт анагаах ухааны сургалтыг бизнес болгож хувиргасан бөөн мөнгөний доктор төрүүлдэг хүн дээ

Avatar

Зочин 2020-02-21 202.126.88.57

Хөөрхий атаархаж дархлаагаа сулруулаад яахав

Avatar

Зочин 2020-02-21 192.82.67.119

sudalgaanii ajil hiigeed zeregee hamgaalsan humuusiin hodolmoriig uguisgej haldah hereggui shuu. surgah yumaa surgaad hiih yostoig ni hiilgedeg bolood l bagsh gj hundlegdej yavaa baih. huniig doromjloh gj yadah yum

Avatar

Зочин 2020-02-21 103.57.95.217

Хүн өөрийн мэдэхгүй зүйлээ ярьж шүүмжлэх амархан. гэхдээ өөрөө хийгээд мэдээд ирхээр ямар бэрхшээлтэй тулгардаг болохыг ойлгож мэддэг л юм. Ийм ухаан харин хүн болгонд адилхан заяагаагүй гэдгийг ойлгох л чамд үлдсэн бололтой.

Avatar

Зочин 2020-02-21 122.201.21.127

Шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн сайн тайлбарлаж өгсөнд баярлалаа.

Avatar

Gerel 2020-02-21 202.9.47.18

hun doromjloh huulitai shvv ner usaa bicheed helj chadahgvi bj yah gej hvnd ingej ataarhaj ywdag bnaa

Avatar

Зочин 2020-02-21 66.181.181.198

Hiisen bvteesniihee hulsiig hen ch awdag l yum… Hiij bvteelgehiin tuluu bagsh hvn zvtgedeg l yum. Yu ch hiigeegvi bol hen ch shvvmjlehgvi, hiij bvteesen hen begniig vrgelj shvvmjilj baidag yu ch hiij vzeegvi, hudulmuriin vne tseniig medehgvi l hvnii vg dee

Avatar

Shagdar 2020-02-21 202.126.88.228

Ene hun bol zailuul uuruu neg doktor udirdchih sanaatai daanch sachii n hurehgui shees n goijij baigaa bandi baih n evii evii, iimdee l olon shavitai sain bagshid ataarhahaas uuriig hiij chadahgui baihgui yu. Za tegeed huu mini ataarhval coronaviruseer haldvarlah ur chin bolj bolzoshgui bodoltsoj uzdee

Avatar

Наранзаяа 2020-02-21 202.9.47.18

Болд багш үнэхээр хүнлэг хүн, шавь нартаа үргэлж зааж сургаж үлгэр дуурайлал болж явдаг мундаг эрдэмтэн. Хүссэн бүхэн доктор болоод байдаггүй юм шүү дээ, маш олон хурлаар орж эрдмийн зөвлөлөөр санал хурааж доктор зэргийг хамгаалдаг ганц хүний ашиг сонирхолоор бүтдэг зүйл биш тийм байхад яаж Хамаг бүхнээ шинжлэх ухаанд зориулсан хүнийг ингэж хэлж чаддаг байнаа !!!!!!!!!! Сайн яваа хүнд атаархдаг хүмүүс их байх юм даа битгий ийм өчүүхэн байгаач…

Avatar

Зочин 2020-02-21 66.181.190.140

Атаархуу мэдлэггүй хүн хол явахгүй.

Avatar

Зочин 2020-02-21 66.181.190.140

Ene hayagnaas hen bichij baigaag medsen shuu! Hun gutgevel zurchliin huuliar shiithuuliishuu. Chamaig ataarhuu chadvargui alban tushaal mungund durtai hun gedgiig olon hun mednee

Avatar

Зочин 2020-02-21 64.119.26.238

Altan tsagaa busdiin medlegiig teleh ter ariun vilsed zoriuldag minii bagsh. Uuruu niitleliig ni unshaad shvvmjleed suuj baidag mun ih hiih yumtai hvnee… Ta boddoo end ta hechneen muulawch egel daruu erdemt bagsh mine nomiin urguunduu sudar nom sudlaad suij bui.
Hvn hiij bvteesniihee shimiig l hvrtej jargadag.
Tegj chadaagvi hvn busdiig tsaraichilj zowdog.

Avatar

Зочин 2020-02-21 66.181.190.140

Ene odo ymr barimt notolgootoi gj huniig ingj yridag bn a. Ner ee gargaad batalgaatai yum bich l dee. Chamd bol huurhii doo chi uug ni ene hunii ner hundiig unagaah gj ih hicheelee daanch chamshig yumnii ugiig sonsoh hun ni ene hun bish l dee chaavaas gj

Avatar

Өвгөн 2020-02-21 49.0.212.10

Баярлалаа, тангаа сайн хүргэ.

Avatar

Зочин 2020-02-21 103.57.95.217

Орчин үеийн анагаах ухаан үүсэж хөгжөөд хэдхэн зуун жилийг үзэж байгаа гэхдээ үүнээс өмнө уламжлалт анагаах ухаанаар өвчин эмгэгийг эмчилж байсан гэдгийг бодох хэрэгтэй байхаа. тухайн үеийн тэр хүмүүс хэрхэн яаж өвчнийг таньж эмийг хэрхэн сонгож байсанг одоо ч би гайхдаг. яахав орчин үед уламжлалт эмийн технологи л хоцрогдож шинчлэлт хэрэгтэй байгаа

Avatar

Зочин 2020-02-21 103.80.210.4

ЭНЭ КОРОНАГ ЭДГЭЭХ АЙМААР АМАРХАН. НИСЭЖ ЯВАА ӨЛӨН БҮРГЭДИЙГ МОДОН СУМААР ЦОХИЖ АЛААД ГАЗАРТ УНАХААС НЬ ӨМНӨ ХАЛУУН ЗҮРХНИЙХ НЬ ДЭЭД ХАВХЛАГЫГ 2-6 ӨНДӨГ ИХЭР ГАРГАСАН БӨДНӨ ШУВУУНЫ НАМАР ОРОЙН ӨНДӨГӨНД ОРООЖ АВААД СОНДГОЙ ЭВЭРТЭЙ НАС ГҮЙЦСЭН ХАЛИУН БУГЫН ЗҮҮН ЧИНДЭЭ ДЭЭД ОМОГТ ТОГТСОН ШАР УСТАЙ ЗУУРЧ БЭЛДСЭН ХАР АРВАЙ БУДААГ ШАР ТОСТОЙ ДЭНЛҮҮНД ШАТААЖ ГАРСАН УТААГ ЗАМХРАХ ТӨДИЙТЭЙ АГААРЫН ХОЛИМОГТОЙ ХАМТ ДЭЭД ХАМРААР АМЬСГАЛАА АВЧ, ЗАЖИЛЖ ИДЭЭД ЁЛ ШУВУУНЫ ХАЛУУН БӨӨЛЖИСНИЙ ХӨӨСЫГ ХУСАН АВЧ. .

Avatar

кк 2020-02-21 27.123.214.2

Туршиж үзсэн, цагаан хөөс сахараад, дараа нь дөрвөлжин болчихож байна лээ.

Avatar

Sharhad 2020-02-21 203.91.115.47

Ywj setgetsee shalguul

Avatar

Зочин 2020-02-21 202.9.47.18

why iim teneg hvmvvs bdag bnaa, iim shan niitlelees awahaa awaad hayahaa hay

Avatar

Зочин 2020-02-21 202.179.22.106

Энэ чин харин жинхэнэ үнэн юм бичжээ, юуцн гандангын үрэн, юуун тан хахаха

Avatar

Зочин 2020-02-21 66.181.181.61

Энэ аргаар цаана чинь олон хүн короновирусээс салж байна. Хятадад 20000 гаруй хүн эдгэсэн байна. Хамгийн хэцүү нисэж яваа өлөн бүргэд л олдохгүй байна. Ихэнх нисэж яваа бүргэд цатгалан байгаа учраас эмчилгээ үр дүнгүй болоод байна.

Avatar

Зочин 2020-02-21 103.229.121.69

Баярлалаа. Чой хамба үндэслэлгүй зүйл яриагүй гэдэг нь тодорхой байнаа. Тэр ашигт үрлээ настангууддаа илүү хүртээгээрэй. Гэхдээ настангуудыг цуглуулаж болохгүй. Өөр эрсдэлгүй аргаар түгээвэл сайн сан

Avatar

Зочин 2020-02-21 103.229.122.120

Онлайнаар түгээчих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж