Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно | News.MN

Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн зогсооно

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас  Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж зогсоох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргажээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагааны үйлчилгээний төвийн ашиглалтын ам метр талбайг 9000 төгрөгөөр 30 аж ахуйн нэгж, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан өндөр үнээр түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж байна. Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн объектод засвар хийх онцгой эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй. Цаашид эдгээр 30 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй, харин 400 гаруй түрээслэгчийг хохироохгүй байх тал дээр анхаарна. Өнөөдрөөс эхэлж урт цагааны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, цагдаагийн байгууллагынхан хяналт тавьж ажиллана.Харин Урт цагааны барилгыг нураах эсэх асуудлыг НИТХ-аар шийдэгдэнэ” хэмээн хэллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект. Энэ байранд ажиллаж байгаа түрээслэгчдийн үйл ажиллагааг зогсоох талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гурван удаа дүгнэлт гаргаж байсан. Тус барилга байгууламж нь цахилгаан хангамжийн хувьд ч өндөр эрсдэлтэй. Мөн ус дулаан хангамжийн хувьд ч ашиглалтын шаардлагаас хэтэрсэн. Бид өнөөдөр хөрөнгө мөнгийг бус иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй" гэв.

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр болох Урт цагааны барилга нь 1958 онд анх баригдсанаасаа хойш ганц ч удаа засвар хийгдэж байгаагүй байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-21 202.9.46.79

1КВ /т талбайг 9000 мянгаар түрээслэж байгаа этгээдүүд дунд Бат-үүлийн ах пүү нар ч бга байх,ихэнх нь МАНАН ийн гар хөлүүд бга л даа ! Хамгийн гайхалтай нь урт цагааны урсгал зардалд жил бүр хотын төсвөөс 200 сая төгрөг төлдөг ! Эртхэн хааж улсын үр ашиггүй хийсэж буй хөрөнгийг хэмнэх болсон нь сайшаалтай ! Мөн МАНАН ийнхан сонгуульд зарцуулах багагүй мөнгөнөөсөө салж байгаа нь сайшаалтай !

Avatar

Зочин 2020-02-21 202.170.80.25

маш зөвөө эртхэн нураах байсан юм аа

Avatar

Зочин 2020-02-21 202.9.40.119

Маш зөв шийдвэр гаргасан байна. Хурдан нурааж нийслэлийн өнгө зүсийг сайжруулъя

Avatar

Зочин 2020-02-21 182.160.32.246

Батүүлийн ах дүү хүүхэд гэсэн 30 этгээд 1 метр квадратыг нь 10 мянгаар өмчийн газраас түрээслээд цааш нь кв.метрийг нь 300 мянгаар түрээслээд 8 жил болж байна. энэ балгасыг нураах нь маш зөв.

Avatar

Зочин 2020-02-21 66.181.190.222

Нураа

Avatar

БИ 2020-02-21 103.80.210.4

ЭНЭ КОРОНАГ ЭДГЭЭХ АЙМААР АМАРХАН. НИСЭЖ ЯВАА ӨЛӨН БҮРГЭДИЙГ МОДОН СУМААР ЦОХИЖ АЛААД ГАЗАРТ УНАХААС НЬ ӨМНӨ ХАЛУУН ЗҮРХНИЙХ НЬ ДЭЭД ХАВХЛАГЫГ 2-6 ӨНДӨГ ИХЭР ГАРГАСАН БӨДНӨ ШУВУУНЫ НАМАР ОРОЙН ӨНДӨГӨНД ОРООЖ АВААД СОНДГОЙ ЭВЭРТЭЙ НАС ГҮЙЦСЭН ХАЛИУН БУГЫН ЗҮҮН ЧИНДЭЭ ДЭЭД ОМОГТ ТОГТСОН ШАР УСТАЙ ЗУУРЧ БЭЛДСЭН ХАР АРВАЙ БУДААГ ШАР ТОСТОЙ ДЭНЛҮҮНД ШАТААЖ ГАРСАН УТААГ ЗАМХРАХ ТӨДИЙТЭЙ АГААРЫН ХОЛИМОГТОЙ ХАМТ ДЭЭД ХАМРААР АМЬСГАЛАА АВЧ, ЗАЖИЛЖ ИДЭЭД ЁЛ ШУВУУНЫ ХАЛУУН БӨӨЛЖИСНИЙ ХӨӨСЫГ ХУСАН АВЧ. .

Avatar

Зочин 2020-02-21 124.158.107.35

гадуур нь хашаа барь хүмүүсийг эд юмтайнь гарга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж