Covid-19: 500 орчим хоригдол халдвар аваад байна

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Covid-19: 500 орчим хоригдол халдвар аваад байна

Covid-19: 500 орчим хоригдол халдвар аваад байна

НЭМЭЛТ: 

Шинэ төрлийн коронавирусийн голомт болоод буй Хятадын Хубэй мужид 271 хоригдол халдвар аваад байгаагийн 230 нь Уханийн эмэгтэйчүүдийн хорих ангийн хоригдлууд гэнэ. Мөн тус мужийн “Шаяан Ханжин” нэртэй хорих ангид 41 хүн covid-19-өөр халдварлажээ. Түүнчлэн Зежиань мужийн хорих ангид 28, Жининь хот дахь “Ренчень” хорих ангид 202, нийт 500 орчим хоригдол коронавирусийн халдвар аваад байна


Хятадын зүүн бүсийн Шандон мужийн Жининь хот дахь Ренчень хэмээх нэртэй хорих ангид шинэ төрлийн коронавирусийн 207 тохиолдол бүртгэгдсэн талаар тус мужийн эрх баригчид өнөөдөр /2020.02.21/ шуурхай хэвлэлийн хурал зарлаж мэдээллээ.

Халдвар авсан нь батлагдсан 207 хүнийг тусгаарлан эмчилгээ хийж эхэлжээ. Хоёрдугаар сарын 12-нд хорих ангийн нэгэн ажилтан ханиалгах шинж тэмдэг илэрсэн бөгөөд тус ажилтныг тусгаарлан шинжилгээ авахад коронавирусийн халдвар авсан нь нотлогдсон байна. Улмаар хорих ангийн бусад ажилтнууд болон хоригдлуудыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэхэд 207 хүн халдвар авсан байжээ.

Эх сурвалж: XINHUA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж