Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

Говь-Алтай аймагт гарсан хүн амины хэрэгтэй холбоотойгоор Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгчээ.

Тэрбээр "Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн Ерөнхий газрын даргатай уулзаж, зохих мэдээллийг авсан. Говь-Алтай аймгийн Засаг дарга ажлын байрандаа архидан согтуурах тухай Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон. Энэ үндэслэлээр хариуцлага хүлээлгэж байгаа гэж ойлгож болно. Энэ асуудлаар В.Рэнцэндоржтой холбогдсон. В.Рэнцэндорж Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Иймээс Ерөнхий сайдын захирамжаар Говь-Алтайн Засаг даргын чөлөөлж байна. Харин хүн амины хэрэгтэй холбоотой асуудалд хамгийн багадаа 14 хоногийн хугацаа орно гэдгийг Цагдаагийн байгууллагаас ЗГХЭГ-т мэдэгдсэн. Үүн дээр Засгийн газар ямар нэгэн байдлаар нөлөөлөх зүйл байхгүй" гэв.

Үүний зэрэгцээ, Засаг даргын орлогч нь дараагийн Засаг даргыг томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна.

Хэргийг сануулахад, Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, иргэн Б нь хоёрдугаар сарын 19-ний 04. 20 цагийн орчимд машиндаа нас барсан байжээ

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж