“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд ГХЯ-наас салбар бүрийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, төлөөлөгчдийг оролцуулан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлгийг  “Монгол Улсын гадаад сурталчилгаа- хэвлэл мэдээлэл” сэдвээр энэ сарын 02-ны өдөр зохион байгуулж Монгол Улсын өнөө цагийн хэвлэл мэдээллийн салбарт амжилттай ажиллаж буй телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хуудас болон төрийн бус байгууллага, сэтгүүлчдийн төлөөллийг урьж оролцуулан санаа бодлыг нь сонслоо.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогч талууд Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлогод хэвлэл, мэдээллийн салбарын санал санаачлага хэрхэн тусах, нэгдсэн бодлогоор хэрхэн хангагдах, үүрэг хариуцлага ямар байх талаар илэн далангүй яриа, хэлэлцүүлэг өрнүүллээ. Судлаач Ж. Бодьбаатар 2000 оноос хойш дэлхийн нийтээр гэрлийн хурдаар эрчимтэй тархаж буй зөөлөн хүчний бодлого, гадаад сурталчилгаа болон олон нийтийн дипломат үйл ажиллагааны онолын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсын гадаад нүүр царай, гадаад орнуудын олон нийтэд хүрч буй монголын талаарх мэдээллийн асуулга, сэдвийн талаар “Ковер Монголиа” компанийн Ерөнхий захирал Б. Мөнхдөл, манай улс өмнө нь гадаад сурталчилгаандаа хэрхэн анхаарч байсан болон цаашид энэ чиглэлээр үр дүнтэй ажиллах боломжуудын талаар МОНЦАМЭ агентлагийн захирал А. Баатархуяг нар илтгэл тавилаа. ПиАр буюу олон нийтийн харилцааны чиглэлээр урт хугацаанд амжилттай ажиллаж ирсэн сэтгүүлч Д. Болдхуяг Монгол Улсыг гадаадад сурталчлах, олон улсын тавцанд нэр хүндийг өсгөх арга хэрэгслүүд, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар өөрийн санал бодлыг мөн хуваалцав.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай гадаад сурталчилгааны чиглэлээр санал бодлоо хуваалцахын зэрэгцээ Олон улсын пресс клубын үйл ажиллагааны талаар танилцуулсан. Энэ онд Монгол Улс Олон улсын пресс клубыг тэргүүлж байгаа бөгөөд энэ алтан үеийг ашиглан эх орноо гадаадад сурталчлах асуудлаар тус олон улсын байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах боломжийн талаар танилцууллаа.

Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэг нь радио, телевиз, сонин сэтгүүл, цахим хуудас зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн гадаад харилцааг хэрхэн хөгжүүлэх, тэдний нийтлэл нэвтрүүлгийг олон улсын хүлээн авагчдад хүргэх боломж, үүнд тулгарч буй асуудал зэргийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд хийгдэж буй төгсгөлийн хэлэлцүүлгээр гадаад сурталчилгааны цогц бодлогыг боловсруулахад хэвлэл мэдээллийн салбарынхны саналыг тусгах, оролцоог хангахад чиглэсэн олон асуудлыг хөндөж, ярилцлаа.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Спорт ба гадаад сурталчилгаа 2015-11-02 202.21.106.127

Спортоор Монгол улсыг дэндүү сайн сурталчилж байгаа.

sur 2015-11-02 202.9.42.144

Германд саяхан хэвлэгдсэн, “Орос Хятадын завсар дахь Монгол Улс” ном Өрнөдөд oлон уншигчдын анхаарлыг татаж, гуйлгээтэй байна. Дэлхийд том сүлжээ Amazon-оор US$ 50 зарагдаж буй энэ номын монгол,орос хувилбар Интерном, УИД зэрэгт их хямд байна. 99187553 -аар ярьж илүү хямдаар авч болохоор байна. Өрнөдөд зарагдаж буй холбоос нь : http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren