Төсөөлөөгүй үр дүнтэй Европа лигийн тоглолтууд болж өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Төсөөлөөгүй үр дүнтэй Европа лигийн тоглолтууд болж өндөрлөлөө

Төсөөлөөгүй үр дүнтэй Европа лигийн тоглолтууд болж өндөрлөлөө

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн УЕФА Аваргуудын лигийн дараа орохоор томоохон тэмцээн болох Европа лигийн хасагдах шатны 32 багийн тоглолтууд өнгөрсөн шөнө/2020.02.21/ боллоо.

Эхний төсөөлөөгүй үр дүн Бельгид гарав. Бельгийн Клуб Бругге өөрийн талбайдаа 2017 оны Европа лигийн аваргууд болох Английн Манчестер Юнайтед багийг хүлээн авч тоглож 1-1 харьцаатай өндөрлөлөө. Дараа нь Румын улсад СФР Клую өөрийн талбайдаа Европа лигийн таван удаагийн аварга Испанийн Севильяа багийг хүлээн авч тоглож, мөн 1-1 гэсэн харьцаатай тэнцлээ.

Харин энэ өдрийн хамгийн том сенсацийг Испанийн Гетафе талбайдаа тарьлаа. Тэд Европын хамгийн шилдэг залуучуудаар багаа бүрдүүлсэн Нидерландын Аяаксыг хүлээн аван тоглож 2-0 харьцаатай хожлоо. Мөн Стивен Жерардын дасгалжуулж буй Шотландын Ренжэрс баг талбайдаа Чехийн Брага багийг хүлээн авч 3-2 харьцаатай хожлоо. Тоглолтын 59 дэх минут өнгөрч байхад Брага баг Ренжэрсийг талбайд нь 2-0 гэсэн харьцаатай хожиж байв. Гэвч тоглолтын 67, 75, 82 дах минутанд Ренжэрс багаас гурав дараалан гоол оруулж гайхалтай эргэн ирэлт хийн өрсөлдөгчөө 3-2 харьцаатай хожлоо. Ингээд та бүхэндээ бусад тоглолтын үр дүнг танилцуулья. Европа лигийн 32 багийн хариу тоглолтууд ирэх долоо хоногт явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж