Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн УЕФА Аваргуудын лигийн дараа орохоор томоохон тэмцээн болох Европа лигийн хасагдах шатны 32 багийн тоглолтууд өнгөрсөн шөнө/2020.02.21/ боллоо.
Эхний төсөөлөөгүй үр дүн Бельгид гарав. Бельгийн Клуб Бругге өөрийн талбайдаа 2017 оны Европа лигийн аваргууд болох Английн Манчестер Юнайтед багийг хүлээн авч тоглож 1-1 харьцаатай өндөрлөлөө. Дараа нь Румын улсад СФР Клую өөрийн талбайдаа Европа лигийн таван удаагийн аварга Испанийн Севильяа багийг хүлээн авч тоглож, мөн 1-1 гэсэн харьцаатай тэнцлээ.
Харин энэ өдрийн хамгийн том сенсацийг Испанийн Гетафе талбайдаа тарьлаа. Тэд Европын хамгийн шилдэг залуучуудаар багаа бүрдүүлсэн Нидерландын Аяаксыг хүлээн аван тоглож 2-0 харьцаатай хожлоо. Мөн Стивен Жерардын дасгалжуулж буй Шотландын Ренжэрс баг талбайдаа Чехийн Брага багийг хүлээн авч 3-2 харьцаатай хожлоо. Тоглолтын 59 дэх минут өнгөрч байхад Брага баг Ренжэрсийг талбайд нь 2-0 гэсэн харьцаатай хожиж байв. Гэвч тоглолтын 67, 75, 82 дах минутанд Ренжэрс багаас гурав дараалан гоол оруулж гайхалтай эргэн ирэлт хийн өрсөлдөгчөө 3-2 харьцаатай хожлоо. Ингээд та бүхэндээ бусад тоглолтын үр дүнг танилцуулья. Европа лигийн 32 багийн хариу тоглолтууд ирэх долоо хоногт явагдана.




Холбоотой мэдээ