Дюссельдорфын Их дуулгын эхний өдрийн оноолтууд гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Дюссельдорфын Их дуулгын эхний өдрийн оноолтууд гарлаа

Дюссельдорфын Их дуулгын эхний өдрийн оноолтууд гарлаа

Олон улсын жүдогийн холбоо буюу IJF -с зохион байгуулдаг Дюссельдорфын Их дуулга өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр Германы Дюссельдорф хотноо эхэлж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг-ийн барилдаанууд тус бүр болно. Монгол Улсаас эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд оролцож буй Г.Наранцэцэг эхний тойрогтоо Бразилын Габриел Чибанатай, -52 кг-ийн жинд Б.Хорлоодой эхний хоёр тойрогтоо дараалан гоц мөргөсөн бол Л.Сосорбарам эхний тойрогтоо Узбекстаны Келдиёорова Диёоратэй, -57 кг-ийн жинд Д.Сумъяа эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо АНУ-ын Акияама Лейланитэй таарлаа.

Харин эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд Г.Болдбаатар эхний тойрогтоо Бразилын Китадай Фелипетэй, Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөсөн бол -66 кг-ийн жинд Г.Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн тойрогтоо Болгарын Темелков Божидартай, Ё.Басхүү эхний тойрогтоо мөн гоц мөргөн дараагийн тойрогтоо Хонг Конгийн Чов Ка Яау Леон Тайлортой тус тус оноолт таарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж