Д.Мөнхжаргалыг заналхийлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Д.Мөнхжаргалыг заналхийлсэн гэв

Хоёр жилийн зургаан буюу 2013 оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө “Налайх дүүрэгт” бусдын амь насыг зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэргийг үйлдсэн н.Мэндбаярт шүүхээс 25 жилийн ял оноосон ч тухайн хэргийг үйлдэхэд оролцсон гурван хүн огт ялгүй үлдсэн гэж талийгаачийн аав өнөөдөр хэвлэлд хандан мэдээлэл хийхдээ хэллээ. Хүүгийнх нь амийг хөнөөсөн хоёр сэжигтэнг нь шалгахгүй байгаад хохирогчийн аав гомдолтой байгаа аж. Тэрээр “Ийгл” телевизийн “Иргэний танхим” нэвтрүүлэгт орж тухайн хэргийн талаар ярилцлага өгсөн байна. Тус нэвтрүүлэгт орсны дараагаар цагдаагийн байгууллагаас өөрсдийн хэвлэл мэдээллийн албаар дамжуулан Цагдаагийн албан хаагчдын нэр хүндэд халдсан, удаа дарааллан хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан доромжилсон, тиймээс эрүүгийн хэрэг үүсгэнэ хэмээн цагдаагийн ахмад Лхагвасүрэн заналхийлсан аж. Иргэн Д.Мөнхжаргал “Би ямар нэгэн байдлаар амь насаа алдвал цагдаагийн байгууллагтай шууд холбоотой” гэж мэдэгдсэн юм. Түүнийг өмнө ч гэсэн заналхийлж хуурамч хэрэг үүсгэн хорьж байсан аж. Түүнчлэн цагдаа нар хүүхдүүдийг нь 2004, 2005 онуудад хүнд гэмт хэрэгт холбогдуулан доромжилсон” хэмээн ярив. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хошууч Б.Баатархүү “Иргэн Д.Мөнхжаргал ХМХ дамжуулан цагдаагийн байгууллагын ажилтанууд хууль зөрчсөн хэмээн нэр бүхий хүмүүсийн талаар мэдээлсэн. Тиймээс уг асуудлаар Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас шалгалт хийгдэж байгаа ч шалгалтын хариу одоогоор гараагүй байна гэв.

Ж.ХАТАНБААТАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж