“Шимэгч” кино Оскар хүртсэнд Трамп дургүй байна

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

“Шимэгч” кино Оскар хүртсэнд Трамп дургүй байна

“Шимэгч” кино Оскар хүртсэнд Трамп дургүй байна

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Оскарын шагнал гардуулах ёслолын гол шагналуудыг анх удаа Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн бүтээл хүртсэн билээ.

Нийгмийн давхарга, баян ядуугийн ялгааг харуулсан “Parasite” буюу “Шимэгч” хэмээх уг уран бүтээл Оскарын гол шагнал болох “Шилдэг кино”-ны шагналыг хүртсэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгэл дундуур байгаа бололтой.

Тэрбээр өчигдөр /2020.02.20/ Колорадо мужийн сонгогчидтойгоо уулзах үеэрээ “Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын үр дүн үнэхээр тааруу байлаа. Ялагч нь Өмнөд Солонгосын кино. Ямар чөтгөр нь болоод байна аа? Бид гадаад худалдааны хувьд Өмнөд Солонгостой хангалттай олон асуудалтай. Дээр нь оны шилдэг киноны шагналаа өгчихлөө. Энэ тийм сайхан сонсогдож байна уу? Ойлгох зүйл алга” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж