Оюутолгой татварын маргаанаар Арбитрын шүүхэд хандана | News.MN

Оюутолгой татварын маргаанаар Арбитрын шүүхэд хандана

Оюутолгой татварын маргаанаар Арбитрын шүүхэд хандана

Оюутолгой татварын маргаанаар Арбитрын шүүхэд хандана

“Туркойз Хилл Ресурс” компани нь Монголын Татварын ерөнхий газраас (МТА) “Оюутолгой” ХХК-д тавьсан татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй учраас Олон улсын арбитрын шүүхэд албан ёсоор хандаж буйгаа зарлалаа. Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 14-р зүйл болон 2015 онд байгуулсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 8-р зүйл заалттай холбоотойгоор маргаан үүсгэсэн юм.  “Туркойз Хилл Ресурс” компани “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг.

Энэхүү маргаан Лондонд төвтэй Олон улсын худалдааны эрх зүйн комисст (ЮНСИТРАЛ) очихын өмнө гурван удаагийн арбитрын хурлаар хэлэлцэгдэх аж.

Татварын ерөнхий газраас “Оюутолгой” ХХК-д 2013-2015 оны хоорондох санхүүгийн тайланд нь үндэслэн 150 сая ам.долларын акт тавьсан гэж “Туркойз Хилл Ресурс” компани 2018 оны нэгдүгээр сарын 16-нд мэдэгдсэн. Харин 2018 оны нэгдүгээр сард “Оюутолгой” компани 4,8 сая ам.долларын төлөгдөөгүй татвар, торгуулийг хүлээн зөвшөөрч төлжээ.

“Туркойз Хилл Ресурс” компани нь “Оюутолгой” ХХК-г хөрөнгө оруулалтын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээний нэмэлт өөрчлөлт, гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Монгол Улсын хуулийн дагуу бүх татвар, торгуулийг төлсөн гэх байр сууриндаа хэвээр үлдэж байна.

Олон улсын худалдааны эрх зүйн комиссын (ЮНСИТРАЛ) дүрмийн дагуу маргааныг шийдвэрлүүлэхээр зөвшөөрснөөр хоёр тал арбитрын шийдвэрийг эцсийн гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг аж.

Эх сурвалж: Turquoise Hill Resources

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ннн 2020-02-21 66.181.161.81

Рио Монголд маш их бүтээн байгуулалт хийсэн.

Avatar

Зочин 2020-02-21 66.181.161.28

Yag sh d heden sandwich uu

Avatar

ХУРЦ 2020-02-21 103.229.122.161

ШААНА БИЗ…ЭРДСЭЭ АВАХЫН ТУЛД УХСАН ГАЗРЫГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭХ НЬ ҮҮ ДЭЭ…

Avatar

Зочин 2020-02-21 202.126.89.46

Алтанхуяг гацааж Тэрбишдагва акт тавьсан.Адгийн новшнууды улсдаа хийсэн хамгийн том гавьяа нь.Гацаагч женко ,хоосон толгой хийрхэгч Хүүктэй ингэж ярих нь зөв.Эртхэн учираа олох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-21 49.195.117.65

Манай Манж нарт ч мэддэг юм их шүү дээ.

Avatar

Зочин 2020-02-21 202.21.100.210

УИХ-н гишүүн эх орон ч Б.Бат-Эрдэнэ Д.Тэрбишдавга нар л мэднэ шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж