ЭМЯ: БНСУ-аас ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д ажиглалтад авсан | News.MN

ЭМЯ: БНСУ-аас ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д ажиглалтад авсан

ЭМЯ: БНСУ-аас ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д ажиглалтад авсан


Коронавирусийн /Covid-19/ халдварын дэгдэлттэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.02.21/хийлээ .

БНХАУ-д коронавирусийн халдвараар өвчилсөн 201 хүн эдгэж эмнэлгээс гарсан байна. Хэдийгээр коронавирусийн халдвар БНХАУ-д буурч байгаа ч Иран, Япон, Өмнөд Солонгос, Сингапур улсуудад халдварын тоо нэмэгдэж байна. Үүн дотор монголчуудын хамгийн их зорчдог БНСУ-д халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. БНСУ-д 156 тохиолдолд дөрвөн хот, зургаан мужид бүртгэгдсэн аж. Иймээс тус улсын Эрүүл мэндийн яам иргэддээ аль болох олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй байх, явсан тохиолдолд амны хаалт хэрэглэх, хоол хүнсээ гүйцэд болгож идэх, ханиаж байгаа болон амьсгалын замын өвчтэй хүмүүсээс хол байх зөвлөгөөг өгч байна. Монгол Улсын 48 мянга гаруй иргэн БНСУ-д амьдарч байна. Тэдгээр иргэдэд Солонгосын болон Монголын Эрүүл мэндийн байгууллагаас заавар зөвлөгөө өгч байна.

Иймээс Эрүүл мэндийн яам өвчлөл гарсан улс руу иргэдийг аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ өвчлөл гарсан 27 улс руу зорчсон бол өөрийгөө 14 хоног гэртээ тусгаарлах, олон нийтийн газраас явахгүй байх, айл хэсэхгүй байхыг зөвлөж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Хоёрдугаар сарын 21-ны 08.00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 75 мянга 777 тохиолдол бүртгэгдэж, 2129 хүн нас барсан байна. Эмнэл зүйгээр оношлогдсон тохиолдолд лабораториор сөрөг гарсан тул БНХАУ тохиолдлын тодорхойлолтдоо дахин өөрчлөлт оруулж, эмнэл зүйн шинж тэмдгээр оношлогдсон тохиолдлоо хасч зөвхөн лабораториор оношлогдсон тохиолдлоо мэдээлээд эхэлсэн. БНХАУ-аас гадна 26 улсад нийтдээ 1098 тохиолдол бүртгэгдэж найман хүн Филиппин, Япон, Өмнөд Солонгос, Франц, Иран улсад бүртгэгдсэн. Япон, Өмнөд Солонгост нас баралтын тоо нэмэгдсэн.

БНХАУ-д тохиолдлын тоо багасч байгаа хэдий ч Япон, Солонгос, Хонконг, Тайвань, Тайландад халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Мөн БНХАУ-д зорчоогүй, батлагдсан тохиолдол болоогүй хүнээс халдвар тарсан тохиолдлын тоо нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар Солонгост гарсан тохиолдлын тоо гурав дахин нэмэгдсэн. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 20-нд 53 тохиолдол гарсан бол 21-ны 09.00 цагийн байдлаар дахин 52 хүн халдвар авч нийтдээ 156 тохиолдол дөрвөн хот, зургаан мужид бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт нэмэгдсэн 105 тохиолдлоос 16 эмнэлэгт, 27 нь сүмийн цуглаантай холбоотой гарсан. 80 хувь нь Тэгү хотод голомт тархаад байна.

Япон, Солонгос, Сингапурт голомтлон гарч буй тохиолдлын тоог харахад хүн ам олноор цугларсан газар халдвар дамжих эрсдэлт хүчин зүйл болж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүн, Завхан аймагт тусгаарлагдсан нэг хүн буюу нийтдээ тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр орой Бусан-Улаанбаатарын онгоцоор ирсэн зургаан оюутныг бид ажиглалтад авсан.

Солонгосын Тэгү хотод коронавирусийн өвчлөлийн 80 гаруй хувь бүртгэгдсэн. Түүнээс гадна тус хотод манай монголын олон оюутан залуус сурдаг. Тухайн оюутнуудын сурдаг сургуульд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сургуулийн оюутнуудыг өвлийн амралтаа аваад сургуулийн захиргаа дуудсан үед ир гэсэн мэдээллийг өгсөн учраас Монгол оюутнууд эх орондоо ирсэн байсан.

Сургуульд нь сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн учраас зургаан оюутныг Бусан, Улаанбаатар онгоцноос хүлээн авч ХӨСҮТ-д ажиглалтад авсан. Одоогоор оюутнуудын эрүүл мэнд сайн, халуураагүй байна. Тэднээс шинжилгээ аваад урьдчилсан байдлаар хяналтад байлгаж байна. Цаашдаа халдварын голомттой бүс нутгаас ирж буй хүмүүсийн хилийн нэвтрэлцлийн хяналтын цэгийг сайжруулах тал дээр эрчимжүүлсэн арга хэмжээ авахаар Мэргэжлийн хяналтын газартай хамтраад ажиллаж байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа П.Эрдэнэбат: Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улс хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг хязгаарлана. 21 аймаг, нийслэл хотоос гарах уулзвар гарц, баталгаат бус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Нийтдээ 51 цэгт цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт хийж хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалтыг хийж хэрэгжүүлнэ. Зам хаах шийдвэр гарсантай холбогдуулаад иргэд жолооч та бүхэн хад асгатай газраар зорчихгүй байхыг анхааруулж байна. Ойрын өдрүүдэд цас орж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг сэрэмжлүүлж байна. Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан учраас дээрх шийдвэрийг хүндэтгэж хөдөө орон нутагт, хот дотор золголт хийхгүй байх, уул хаданд гарахгүй байхыг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-21 182.160.38.143

uulaar yavna daa ha ha

Avatar

Зочин 2020-02-21 103.229.121.69

Хил хаах амархан. Дараа нь бид нээж л таарна шүү. Дор бүрнээ л хариуцлагатай байя.

Avatar

Зочин 2020-02-21 103.229.121.69

Төр засгаас боломжийн ажиллаж байнаа. Бид дор бүрнээ хичээе. Ялангуяа хүүхдүүдээ дагуулаад дэлгүүр хоршоо хэсдэгээ боль л доо. Энэ чинь амралт биш шүү дээ. Эрсдэлтэй орчинд амны хаалт зэрэг чинь бүрэн хамгаалалт биш шүү дээ. Хүүхэд дагуулж яваа хүмүүс жаахан бодолтой баймаар баына. Хүүхэд тусдаггүй өвчин биш шүү. Ядаж л улирлын ханиад бүрэн намжаагүй байгааг ухаар л даа. Ураилж байнаа

Avatar

Зочин 2020-02-21 103.57.94.175

цагаан сар гэж замгүй газраар яваад үхсэн нь дээр 1 ч гэсэн тэнэг хорогдоно

Avatar

Зочин 2020-02-21 211.36.156.31

Чи тэнэг дээр нь санаа муутай золиг бн даа

Avatar

Zochin 2020-02-21 66.181.176.209

Solongosoos irj bga humuusiig gert n horih ayyltai, huduu tusgai gazar hori. Hyatadaas iluu ayultai shu solongos, mash olon mongolchuud bga.

Avatar

Mongol 2020-02-21 117.111.15.99

solongost bgaa mongolchuuda avaachee ongots yvuul.

Avatar

Зочин 2020-02-21 202.126.88.182

БНСУын хилээ хаагаачээ

Avatar

Зочин 2020-02-21 202.126.88.182

БНСУ-ын хилээ хаагаачээ хамгийн их эрсдэлтэй газар шүү

Avatar

Зочин 2020-02-21 103.229.123.71

delhiin eruul mendiin baiguulga O. Enhtobshin neg maduz-tai uulzad baiga. ter hun SARS abchirsan

Avatar

Зочин 2020-02-21 103.229.123.71

maltawa

Avatar

humuus 2020-02-21 103.229.123.71

tsagaan sar mongolchudig hubhairuuly yaduu bolgoy baiga unen unen. gerte heden reket arhichin urisan gehuu teged arhiday suuh tsag monuu. arhi mongogui bolson archichin tsagan sar hii gedeg baihgui yu unegui arhi uuh geel. mongolchuud minduuz tuba honhered aimgig huraay yabsan bolhoos ingey doroitoy uzeegui. bidnii soyoliig budgeruuly tuba minduuz soyol mongoliinh geed reklamdah shog garaa gedeg

Avatar

Зочин 2020-02-21 103.229.123.71

tsagaan sar temdegledeg tunhuuz minduuz tuba bitgi Istanbuld ireerei Jihad boldog gesen

Avatar

Зочин 2020-02-21 64.119.18.122

Шашны тэргүүн нь гадан дээрээ түмэн олныг цуглуулж үрэл тараана гээд байгаа биз дээ. Энэ ер нь болж байнауу ?

Avatar

zochin 2020-02-21 43.242.243.61

YUN GERTEE UURIIGUU KHORIKH WE ? SHUUD TUSGAARLAKH KHEREGTEY , ZARIMDAA ENE KHUUKHNUUD CHINI KHAMAAGUY YARIKH YUM ,

Avatar

Зочин 2020-02-21 103.26.195.37

bid ih haramsadag minduuz, tuba honheered soyol uuseliig minii bidnii soyol geel tsagaan sar gedeg muuhai hubhai bayar temdegleed. tsagaan sariin bayar nastai emee, oboo 2-iin amiig absan bolhoor ingey bichsen. honhereed deel omsool aminda mongol bish boo gedege haruuly baigama

Avatar

Zochin 2020-02-21 202.9.40.22

Fitness er n hetiin eruul mended sain bolohoos tsar tahaliin ued darhlaa demjine gej yu bdgiin. Jinhene buugnurul huls bacter urjih hamgiin taatai nuhtsul shde. Uursduu zaal fitness ajilluuldag yum shig bgaan.

Avatar

Зочин 2020-02-21 66.181.176.43

Солонгос, японоос ирсэн хүмүүс 14 хоног гэр гэртээ хорионд орж монголчууддаа гай болохгүй байхыг хүсье, хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж