Ноён уулыг цогцоор нь хамгаалалтад авах ёстой гэв | News.MN

Ноён уулыг цогцоор нь хамгаалалтад авах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Ноён уулыг цогцоор нь хамгаалалтад авах ёстой гэв

Ноён уулыг тусгай хамгаалалтад авах, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна. Хамгийн сүүлд өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулганаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг долоо хоногоор хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр Ноён уулын асуудлаар БОНХАЖЯ-нд сайдын зөвлөлийн хуралдааныг хийж байна. Тус хуралдаанд БОНХАЖ-ын сайдын зөвлөх, Ойн судалгаа хөгжлийн төв, Туул голын сав газрын захиргааны газар, “Байгаль дэлхийгээ аваръя” ТББ, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, “Ногоон загалмай нийгэмлэг” ТББ, Химийн үндэсний хороо зэрэг байгууллагуудын төлөөлөгчид ирсэнюм.

Энэ үеэр Ноён уулын газар нутагт судалгаа, шинжилгээ хийсэн талаар ШУА-ийн доктор Б.Оюунгэрэл тайлангаа танилцуулав. Түүний мэдээлснээр хориотой болон ашиглалт, хамгаалалтын бүс тус хэсэгт оршдог. Мөн хэд хэдэн голд цутгадаг Хараа гол бий. Гэтэл ийм газарт уул уурхайн олон лиценз олгогдсон нь байгаль дэлхийд ихээхэн хохирол авчирна гэдгийг дурьдав. Тиймээс Ноён уулыг тусгай хамгаалалтад авах нь зөв. Ингэхдээ 11 мянга биш 33 мянган га газрыг цогцоор авах хэрэгтэй гэв.

Ноён уулын хэсгийг тусгай хамгаалалтад авснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 11.194.22 га-гаар нэмэгдэнэ хэмээн тооцоолсон.

Тогтоол батлагдсан тохиолдолд:

  • Туул, Онон, Хэрлэн гурван голуудын эхийг хамгаалах,
  • Чингисийн өлгий нутгийн түүх дурсгалын үнэт зүйлсийг үеийн үед өвлүүлэн үлдээхээс эхлээд олон ач холбогдолтой хэмээн тайлбарлаж буй.

Өнөөдрийн хувьд Ноён уулын асуудлаар тодорхой шийдвэр гаргахгүй юм. Гол нь энэ удаагийн хуралдаанаар тодорхой шийдвэр гаргах бус, талуудын байр суурийг сонсох зорилготой юм байна. Ингээд маргааш албаныхан Ноён уулын бүсэд очиж, газар дээр нь ажиллахаар болжээ.

Б.ЗАЯА

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-02 202.21.112.202

33000 га-г дэмжиж энэ тоог бичицгээе!

Зочин 2015-11-02 103.229.122.69

Tsereg or uu laws duchess should"ve Yasin be.

33000 2015-11-02 86.84.55.254

33,000 га шүү. Цогцоор нь

зочин 2015-11-02 182.160.36.116

“Сентерра гоулд”-ын санхүүгийн 2015 оны 3-р улирлын тайлан 2015 оны 10 дугаар сарын 27-нд гарсан байна. Киргызын Кумторын алтны ордны үйл ажиллагаанаас өөр ямар ч орлогогүй байгаа тус компаний санхүүгийн нөхцөл байдал маш хүндэрчээ. Санхүүгийн хүндрэлээс гарах арга зам хайсан тус компанийнхан өөрсдийн булхай хийж томилсон манай Засгийн газрыг шавдуулж дарамт үзүүлсээр байна. Санхүүгийн тайландаа Сентерра гоулд нь "Хэрвээ Гацууртын ордыг амжилттай шийдвэрлүүлж чадахгүй бол компанийн санхүүгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны үр дүн, ирээдүйн мөнгөн урсгалд маш их сөргөөр нөлөөлөхөөр байна" гэжээ. Тус компанийн алдагдал 2015 оны 3 улирлын байдлаар 18,0 сая ам доллар байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 дахин их байгаа юм. Энэ нь тэдний зүгээс Гацууртын ордыг ашиглах асуудлыг түргэвчлүүлэхийн тулд манай Засгийн газар, УИХ-д дарамт шахалт үзүүлэх том шалтгаан болж байгаа юм байна. Монгол Улс дампуурлын ирмэгт тулсан харийнханыг аврах хөлөг онгоц биш билээ.

зочин 2015-11-02 182.160.36.116

“Сентерра гоулд”-ын санхүүгийн 2015 оны 3-р улирлын тайлан 2015 оны 10 дугаар сарын 27-нд гарсан байна. Киргызын Кумторын алтны ордны үйл ажиллагаанаас өөр ямар ч орлогогүй байгаа тус компаний санхүүгийн нөхцөл байдал маш хүндэрчээ. Санхүүгийн хүндрэлээс гарах арга зам хайсан тус компанийнхан өөрсдийн булхай хийж томилсон манай Засгийн газрыг шавдуулж дарамт үзүүлсээр байна. Санхүүгийн тайлангийн текст хэсгийн хамгийн төгсгөлийн өгүүлбэрийг анхаарна уу. Үүнд Сентерра гоулд нь "Хэрвээ Гацууртын ордыг амжилттай шийдвэрлүүлж чадахгүй бол компанийн санхүүгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны үр дүн, ирээдүйн мөнгөн урсгалд маш их сөргөөр нөлөөлөхөөр байна" гэжээ. Тус компанийн алдагдал 2015 оны 3 улирлын байдлаар 18,0 сая ам доллар байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 дахин их байгаа юм. Энэ нь тэдний зүгээс Гацууртын ордыг ашиглах асуудлыг түргэвчлүүлэхийн тулд манай Засгийн газар, УИХ-д дарамт шахалт үзүүлэх том шалтгаан болж байгаа юм байна. Монгол Улс дампуурлын ирмэгт тулсан харийнханыг аврах хөлөг онгоц биш билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж