Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 20-ны 15.11 цагт хүлээн авчээ. Энэ дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 4.2 км замыг туулан, 15.15 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт нэг настай эмэгтэй С, дөрвөн настай эмэгтэй У, нар өртөж, нас барсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Мөн нийслэлийн Багахангай дүүргээс баруун хойд зүгт 40 км иргэн 69 настай Д, 25 настай эмэгтэй Г, 26 настай эрэгтэй Г нар Портер загварын автомашинтай Төв аймгийн Баян сумаас 11.00 цагийн орчим гараад одоог болтол сураггүй байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 20-ны 17.51 цагт хүлээн авсан. Энэ дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гурван алба хаагч, нэг автомашинтайгаар 18.35 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Багахангай дүүргээс баруун хойд зүгт 40 км Гөлтгөнө гэдэг газраас автомашин нь цасанд суусан, төөрсөн байсныг эсэн мэнд олжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ