Хан-Уул дүүргийн Газрын албаны даргыг цагдан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн Газрын албаны даргыг цагдан хорьжээ

Хан-Уул дүүргийн Газрын албаны даргыг цагдан хорьжээ

Авлигатай тэмцэх газар уржигдар /2020.02.19/ нэгэн баривчилгаа явуулжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн газрын албаны дарга н.Мөнхбаатарыг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулан хорьжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан 80 сая төгрөгийн хахууль авсан хэмээн шалгаж байгаа юм. Мөн нийслэлийн газрын албаны нэр бүхий гурван хүнийг шалгаж байгаа юм байна. Дүүргийн албаны даргыг нийслэлийн газрын албанаас томилдог  аж.

Түүнийг хойшлуулшгүй ажлын хүрээнд 48 цагийн хугацаагаар албадан саатуулсан бөгөөд өнөөдөр /2020.02.21/ үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх аж. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хан-Уулын Засаг дарга 2016 оноос хойш газрын зөвшөөрөл гаргаагүй юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж