Оросын хамгийн баян эмэгтэйн жагсаалтыг 44 настай Татьяна Бакалчук тэргүүллээ. Тэрбээр хувцасны цахим худалдааны “Wildberries” компанийг үүсгэн байгуулагч юм. “Forbes Russia” сэтгүүлийн мэдээлснээр Татьяна Бакалчукийн орлого өнгөрсөн онд 400 сая ам.доллароор нэмэгдэж, нийт 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ОХУ-ын хамгийн баян эмэгтэйгээр нэрлэгджээ.
Татьяна Бакалчукийн компанийн орлого өнгөрсөн 2019 онд 88 хувиар өсч, 223,5 тэрбум рубльд хүрчээ. Тэрбээр компаниа нээхээс өмнө англи хэлний багшаар ажиллаж байв.
Харин сүүлийн 10 гаруй жил Оросын хамгийн баян эмэгтэйгээр нэрлэгдэж ирсэн 56 настай Елена Батуринагийн хөрөнгө 1,2 тэрбум ам.доллар аж. Москва хотын дарга агсан Юрий Лужковын эхнэр Елена Батуринагийн хөрөнгө 2004 онд тэрбум ам.долларт хүрсэн байв.
Эх сурвалж: Moscow Times
Холбоотой мэдээ