Бизнетворк Консалтинг ХХК нь жил бүр цалин хөлсний нарийвчилсан судалгааг эдийн засгийн үйл ажиллагааны голлох салбар, албан тушаал бүрээр боловсруулан гаргадаг.
Танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Судалгаа нь байгууллагуудад зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн цалин, урамшууллын системээ тодорхойлох, шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээлэл авах боломжийг олгох давуу талтай.
Судалгааг biznetwork.mn-ийн харилцагч 5000 байгууллагаас боломжит түүврийн аргаар цуглуулсан бөгөөд нийт байгууллагыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар бүлэглэн, 2019 оны сүүлийн улирлын байдлаар мэдээллийг цуглуулсан.
Судалгаанаас үзэхэд нийт ажиллагсдын дундаж цалин өмнөх оноос 15.2%-аар өссөн үзүүлэлттэй ба ажиллагсдыг цалингийн бүлгээр нь харвал 800,000₮ хүртэлх цалинтай ажиллагсад 19%, 800,000-1,200,000₮-ийн цалинтай ажиллагсад 33%, 1,200,000-1,800,000₮-ийн цалин ажиллагсад 27%, 1,800,000-2,500,000₮-ийн цалинтай ажиллагсад 12%, 2,500,000-4,000,000₮-ийн цалинтай ажиллагсад 6%, 4,000,000₮-өөс дээш цалинтай ажиллагсад 1.2%-ийг тус тус эзэлж байна.
Холбоо барих:
Утас: 80010808
И-мэйл: batgerel@biznetwork.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Холбоотой мэдээ