Капитрон банк тэтгэврийн зээл олгож эхэллээ | News.MN

Капитрон банк тэтгэврийн зээл олгож эхэллээ

Капитрон банк тэтгэврийн зээл олгож эхэллээ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргасны дагуу 2020 оны 01 сарын 10-ний өдөр УИХ-ын чуулганаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан. Дээрх зөвлөмжтэй холбогдуулан 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн зээл олголтыг зогсоох шийдвэр гаргасан юм.

Харин Капитрон банкнаас 2020 оны 02 сарын 20-ны өдрөөс ахмадууддаа 06 сарын хугацаатай сарын 1.4%-ийн хүүтэй тэтгэврийн зээлийг олгож эхэллээ. Мөн Капитрон банкаар дамжуулан тэтгэвэр авдаг ахмадуудынхаа хүсэлтээр тэтгэврийн картыг ямар нэгэн хураамжгүй нээж өгдөг бөгөөд тэтгэврийн карттай ахмадууд хүссэн үедээ бэлэн мөнгөний машин /АТМ/-с мөнгө авах, картаараа худалдан авалт хийх зэрэг давуу талуудтай.

Ухаалаг ирээдүйн зүгт- Капитрон банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-21 202.21.96.212

Амжиргааны баталгаажих доод түвшнөөс ялгаагүй мөнгийг нь барьцаалж зээл олгохоо болиочээ. Хүнийг шууд ядууралруу түлхдэг энэ гажгаа болих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж