Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргасны дагуу 2020 оны 01 сарын 10-ний өдөр УИХ-ын чуулганаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан. Дээрх зөвлөмжтэй холбогдуулан 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн зээл олголтыг зогсоох шийдвэр гаргасан юм.
Харин Капитрон банкнаас 2020 оны 02 сарын 20-ны өдрөөс ахмадууддаа 06 сарын хугацаатай сарын 1.4%-ийн хүүтэй тэтгэврийн зээлийг олгож эхэллээ. Мөн Капитрон банкаар дамжуулан тэтгэвэр авдаг ахмадуудынхаа хүсэлтээр тэтгэврийн картыг ямар нэгэн хураамжгүй нээж өгдөг бөгөөд тэтгэврийн карттай ахмадууд хүссэн үедээ бэлэн мөнгөний машин /АТМ/-с мөнгө авах, картаараа худалдан авалт хийх зэрэг давуу талуудтай.
Ухаалаг ирээдүйн зүгт- Капитрон банк
Холбоотой мэдээ