Канье Уэст ба MØ нарын шинэ видео

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Канье Уэст ба MØ нарын шинэ видео

Трэвис Скотт өнгөрсөн долоо хоногт Канье Уэсттай хамтарсан клип гаргалаа. Харин дани дуучин бүсгүй MØ шинэ Kamikaze зохиомжийнхоо видеог үзүүлжээ.

Трэвис Скотт, Rodeo цомгийн зохиомжийн шинэ Piss on Your Grave видеод Канье Уэстийн хамт манантай ойгоор зугаална. Нэг зураглалд нь тэдэнтэй Мос Деф нийлнэ. Видеоны найруулагч нь Набил бөгөөд бичлэгийн танилцуулга Apple Music дээр хийгдсэн байв. Саяхан Зейн Лоу-д зориулан өгсөн нэг ярилцлагадаа Трэвис Каньегийн цомог удахгүй гарна гэсэн байв. Харин хэзээ гэдгийг тэр хэлээгүй юм.

Данийн дуучин бүсгүй MØ саяхан гаргасан Kamikaze зохиомжийнхаа шинэ видеог танилцуулж байна. Түүнийг Киев хотын захын дүүрэгт Труман, Купер гэдэг ноёр найруулагч бүтээсэн ба уг бичлэгт MØ өөрөө гудамжаар өсвөрийн үеийнхний бүлэг хулигаануудын хамт гудамжаар зугаалан машины дээвэр дээр бүжиглэж байгаагаар буужээ. "Kamikaze бол үдэшлэгийн аз жаргалтай дуу юм. Мн түүнчлэн ядрашгүй, мартагдашгүй байх тухай дуу” гэж MØ тайлбарлав. Нэгэн санаагаар өмнөх клиптэй нэгдсэн энэ видео нь Lean On хитийг орлох чадвартайгаар бүтээгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж