Samsung Galaxy гар утасны S20 | S20+ | S20 Ultra загварын урьдчилсан захиалга эхэллээ | News.MN

Samsung Galaxy гар утасны S20 | S20+ | S20 Ultra загварын урьдчилсан захиалга эхэллээ

Samsung Galaxy гар утасны S20 | S20+ | S20 Ultra загварын урьдчилсан захиалга эхэллээ

Технологийн хөгжлийг тодорхойлж, дэлхийн гар утасны зах зээлийг тэргүүлдэг Samsung компани Galaxy загварын шинэ гар утасныхаа албан ёсны танилцуулгыг 2020 оны хоёрдугаар сарын 11-нд АНУ-ын Сан-Франциско хотоос дэлхий дахинд танилцууллаа. Өмнөх загваруудаа шинэчлэн сайжруулсан Galaxy S20-ийн цоо шинэ цуврал өнөөгийн байдлаар технологийн хамгийн дэвшилтэт гар утсанд тооцогдож байна.

Galaxy S20, Galaxy S20+, Galaxy S20 Ultra гэх гурван төрлийн сонголттой гарсан S20 загварын хамгийн онцгой шинэчлэл нь камер аж. Тэр дундаа Galaxy S20 Ultra загвар нь хамгийн шилдэг камертай гар утсанд тооцогдож байна. Тодруулбал, хамгийн өндөр буюу 108МР-ийн өргөн, хэт өргөн, телефото линзтэй камертай ба 108МР-ийн өргөн линзээр дарсан зураг хэдэн сая пиксел агуулах бөгөөд алсад байрлах объектыг 100 дахин ойртуулж татна. Мөн өмнөх загваруудаасаа илүү том буюу 6.9 инчийн дэлгэцтэй, илүү нарийн хүрээтэй бүтээгджээ.

Samsung Galaxy S20 гар утас нь сайжруулсан мэдрэгч, хиймэл оюун ухааны тусламжтайгаар харанхуйд ч тод зураг авахаас гадна 8K нягтаршилтайгаар видео бичлэг хийх хүчин чадалтай цорын ганц утас юм. 8К нягтаршилтай видео бичлэгээс 33MP чанартай зураг шууд татахаас гадна гар утаснаасаа кино театртай дүйцэх чанарыг авах боломжтой. Видео бичлэг хийх хугацаанд хязгаар тогтоогоогүй ба бичлэгийг автоматаар хадгалах горим мөн ажиллана. Тэрчлэн супер тогтворжуулагчтай учир чичиргээнтэй дүрсүүдэд баяртай гэж хэлж болно.

Эдгээрээс гадна Samsung Galaxy S20 ultra загвар нь дэлхийн харилцаа холбооны ирээдүйг тодорхойлох өндөр хурдны 5G сүлжээнд бүрэн ажиллах боломжтой.

Өнгөний сонголтын хувьд манай улсад Galaxy S20 загвар нь үүлэн цэнхэр (cloud blue), огторгуйн саарал (cosmic grey) аура улаан (aura red) гэсэн хувилбартай бол Galaxy S20+ загвар нь үүлэн цэнхэр (cloud blue), огторгуйн саарал (cosmic gray), огторгуйн хар (cosmic black), харин Galaxy S20 Ultra загвар нь огторгуйн саарал (cosmic gray), огторгуйн хар (cosmic black) гэсэн өнгөний сонголттойгоор худалдаалагдах гэж байна.

Galaxy S20 загваруудад бусад олон боломжууд нэмэгджээ. Үүнд:

  • Сайжруулсан хүчирхэг процессор
  • Супер хурдтай цэнэглэгддэг батарей
  • MicroSD картны оролттой тул багтаамжаа 1TB хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой

Samsung Electronics компанийн Монгол дахь албан ёсны гар утасны дистрибьютерүүд болох Мобиком, Юнител, Техно Зон, Солар Стар, Сайн Электроникс компаниуд Galaxy S20 загварын гар утасны урьдчилсан захиалгыг 2020.03.09 хүртэл авч байгаа аж. Энэ хугацаанд амжиж захиалга өгсөн тохиолдолд Galaxy Buds+ чихэвчийг бэлгэнд авах ховор боломж тохиож байна. Galaxy Buds+ чихэвч нь 3-хан минут цэнэглэгдээд 1 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай ба утасгүй цэнэглэгчийг дэмжиж ажилладаг.

Бүтээгдэхүүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.samsung.com болон https://www.facebook.com/SamsungMongolia/ Facebook хуудаснаас авна уу.

Лавлах утас:1800-2555

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж