Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд итгэмжлэх захидлаа гардууллаа | News.MN

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд итгэмжлэх захидлаа гардууллаа

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд итгэмжлэх захидлаа гардууллаа

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд итгэмжлэх захидлаа гардууллаа

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррест итгэмжлэх захидлаа гардуулж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч, НҮБ-аас манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын мэндчилгээг уламжилж, манай улсад айлчлахыг хүссэн урилгыг дахин нотолсон.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Монгол Улс ардчилсан замаар тууштай явж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт тавин, НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг цохон дурдав.

В.Энхболд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух 16 дахь Байнгын төлөөлөгчөөр ажиллах юм.

Эх сурвалж: Permanent Mission Mongolia

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Н.Б 2020-02-21 66.181.161.89

Энэ хамгийн сайн томилгоонуудын нэг. Туршлагатай, мэдлэгтэй, англи хэлтэй, боловсролтой, мэргэжлийн дипломатч улс орноо дэлхийн хамтын нийгэмлэгт төлөөлөх болсон байна. Баяр хүргэе.

Avatar

Зочин 2020-02-21 43.242.242.201

Энэтхэгт элчин сайд хийж байхдаа маш их зүйл хийж бүтээсэн мундаг дипломатч шүү. Үнэхээр нүдээ олсон зөв томилгоо байна.

Avatar

Зочин 2020-02-21 192.82.65.168

"итгэмжлэх жуух бичиг өргөн барих" гэж ярьдаг, бичдэг тусгай дэг жаягтай шүү дээ. ядаж итгэмжлэх гэдгээ итгэмлэх гэчихсэн байх юм даа

Avatar

Зочин 2020-02-21 192.82.65.168

Avatar

Зочин 2020-02-21 27.123.214.2

итгэмлэх гэж юу вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж