Коронавирусийн эсрэг улс орнууд яаж тэмцэж байна вэ? | News.MN

Коронавирусийн эсрэг улс орнууд яаж тэмцэж байна вэ?

Коронавирусийн эсрэг улс орнууд яаж тэмцэж байна вэ?

Коронавирусийн эсрэг улс орнууд яаж тэмцэж байна вэ?

Хятадад коронавирусийн халдварын тархалт буурч байгаа ч Өмнөд Солонгос, Япон улсуудад огцом нэмэгдэж байна. Хятадын Ухань хотод анх гарсан халдвараар 75 мянга орчим хүн өвчилж, 2100 орчим хүн нас барав. Өвчлөл болон нас баралтын олонх хувь нь халдварын голомт Хубэй мужид бүртгэгдсэн ч сүүлийн өдрүүдэд шинээр халдвар авсан хүний тоо буурч эхэлжээ. Тэгвэл олон улсад халдварын эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

УКРАИН

Украины Нови Санзари тосгонд Хятадаас нүүлгэн шилжүүлэн авчирсан хүмүүсийг оруулахыг эсэргүүцэн оршин суугчид жагсаал зохион байгуулжээ. Олон зуун цагдаа нар олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд жагсаалын үеэр ажиллаж, зарим хүмүүсийг баривчилжээ. Украины нүүлгэн шилжүүлэх нисэх онгоцонд тус улсын 45 иргэнээс гадна Аргентины 27, Доминикан, Эквадор, Эль-Салвадор, Казахстан, Коста Рика зэрэг олон орны иргэд байжээ. Украины албаныхан хүмүүсийг нисэх онгоцонд суулгахын өмнө хоёр удаа халууныг нь үзсэн гэж жагсагчдыг тайвшруулахыг оролджээ. Украинд одоогоор халдвар илрээгүй байгаа юм.

ӨМНӨД СОЛОНГОС

Өмнөд Солонгосын 2,5 сая хүн амтай Тэгү хотод коронавирусийн халдвар илэрснээр оршин суугчдыг хөл хориод байна. Христийн сүмийн цуглаанд оролцсон 1000 гаруй хүнээс 100 гаруйд нь коронавирусийн халдвар авчээ. Ерөнхийдөө хөл хөдөлгөөн ихтэй байдаг Тэгү хотын худалдааны дэлгүүрүүд, кинотеатрууд хоосорч, хүмүүсийн хөл татарсан байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Пүрэв гаригт Хятадын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж, шинэ коронавирусийн халдвар буюу “covid-19” өвчний дэгдэлтийн эсрэг хамтын ажиллагаагаа хүчирхэгжүүлэхээр тохиролцжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар халдварт вирусийн эсрэг клиникийн арга ажиллагаа, туршилтын материалаа солилцож, хөл хорионы нөхцөлд илүү дотно хамтран ажиллахаар ярилцсан байна.

ЯПОН

Японы Ёкохама эрэгт хоёрдугаар сарын 3-аас хойш тусгаарлагдсан хөлөг дээр коронавирусийн халдвараар 621 хүн өвчилж, хоёр настай зорчигч нас барсан нь Хятадаас гадна халдварын том тохиолдол болж байна. Японд анхны тохиолдол нэгдүгээр сарын 16-нд бүртгэгдсэнээс хойш нийтдээ халдвар авсан 694 хүн бүртгэгдсэн. Хөлөг дээр 3700 орчим хүн зорчиж явсныг ээлж дараагаар нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм. АНУ-ын зүгээс эхний ээлжид 600 орчим иргэнээ татан авсан ба Япон улсыг халдварын эсрэг шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй хэмээн шүүмжилжээ. Хоёр дахь удаагийн нүүлгэн шилжүүлэлтээр Австрали, Хонгконг зэрэг орнууд иргэдээ татсан аж. Япон улс нь хоёрдугаар сарын 17 гэхэд Хятадын Ухань хотоос таван удаагийн тусгай нислэгээр 800 гаруй иргэнээ зөөвөрлөн авчээ. Хятадын Хубэй болон Зэжян мужуудад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг Японд нэвтрэхийг хориглосон. Мөн Япон улсын нисэх буудлуудад халуурах, ханиах шинж тэмдэгтэй зорчигчдыг амны хаалт зүүхийг зөвлөж байна. Олон улсын нисэх буудлуудад хаалга, шатны бариул зэрэг хүний гар хүрдэг зүйлсийг тогтмол ариутган, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байгаа аж.

ХЯТАД

Хятадын Хубэй мужид 60 сая орчим хүнийг хөл хорьж, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, хатуу хяналт тавьсны дээр аялал жуулчлалыг бүрэн хориглосон юм. Хятадын Засгийн газраас Ухань хотоос ирэх дотоодын болон гадаадын иргэдийг хөл хорьж, Цагаан сарын амралтын хугацаагаа карантин хоногоор сунгасан. Сургууль, цэцэрлэгүүд хаагдсан учраас Хятадын 180 сая сурагч хичээлээ цахим хэлбэрээр үзэж байна. Хятадын Засгийн газраас халдвар тархахаас сэргийлэн хүмүүсийг аль болох гэртээ байхыг шаардаж байна.

Дунд болон ахлах сургуулийн сурагчид эхний долоо хоногт 12 төрлийн хичээлийн 169 цагийн сургалтыг цахим хэлбэрээр үзжээ. Мөн Хятадын үүрэн телефоны опературууд сурагчдыг гар утсаараар Үндэсний телевизийн сувгийг үнэгүй үзэх боломжоор хангасан байна.

ОХУ

ОХУ-ын дөрөв дэх том хот Екатеринбург дэх хятадуудын оршин суудаг газарт коссакууд бүлгийнхэн халдварын шинж тэмдэгтэй хүмүүсийг хайн, эргүүл хийж байна. Уралын коссакууд сайн дураараа хоёрдугаар сарын 2-оос хойш долоо хоногт хоёр удаа хотод эргүүл хийж байгаа аж. Тэд ханиах, найтаах шинж тэмдэгтэй хүмүүсийг эмнэлэгт яаралтай очихыг сануулж, маск тараах үйл ажиллагаа явуулж байгааг бүлгийн дарга нь мэдэгджээ. Үүнтэй төстэй эргүүлийн ажил Москва хотын өмнөд хэсгийн хоёр ч хотод явагдаж байна. Хятадын иргэдийг түр хугацаагаар ОХУ-д нэвтрэхийг хориглох арга хэмжээг Кремлийн эрх баригчид авсан.

ОХУ-д халдварын хоёр тохиолдол илэрсэн нь Хятад оюутнууд байсан ба тэд идгэрч эмнэлгээс гарсан юм. Үүний дараа оросууд хятадуудтай харилцахаас зайлсхийж, ази хоолны газруудад орохоо больжээ.

ХОЙД СОЛОНГОС

Хойд Солонгос улс олон улсад хаалттай орон ч зарим мэдээллээр Хятадтай хилээ хаажээ. Хойд Солонгосын төрийн хяналт дор үйл ажиллагаа явуулдаг Улаан Загалмайн нийгэмлэгээс иргэдэд халдварын талаар таниулах, анхааруулах зорилгоор хүмүүсийг ажиллуулж байна. Одоогоор Хойд Солонгосын албаны эх сурвалжууд халдвар илэрсэн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй. Гэхдээ Сөүлийн эх сурвалжууд Хойд Солонгост халдвараар нэлээд хэдэн хүн нас барсныг мэдээлжээ. Өмнө нь 2003-2004 онд гарсан “SARS” халдварын үеэр Хойд Солонгос нь өвчлөл гарсан улсуудад аяллын хориг тавьж байсан.

СИНГАПУР

Хятадаас гадна халдвараар олон хүн өвчилсөн орнууд бол Өмнөд Солонгос, Тайван, Сингапур, Хонгконг, Тайланд, Малайз, Филиппин зэрэг Азийн орнууд юм. Эдгээр орнууд руу зорчих нислэгийн тоог олон улс бууруулах арга хэмжээ авч байна. Сингапурт халдвар авсан хүний тоо 84 болж нэмэгдсэн ба газрын тосны үйлдвэрийн 19 ажилчин халдвар авчээ. Сингапурт халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 4-нд Хятадад аялаад ирсэн хүнээс илэрсэн аж. Гэхдээ сүүлийн үед илэрсэн халдварын шинэ тохиолдлууд нь Хятадад аялаагүй, дотооддоо хүнээс хүнд халдсан аж. Халдварын тархалтыг зогсоохын тулд Сингапурын Засгийн газраас хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, Хятадын иргэдийг оруулахгүй гэжээ. Мөн Хубэй мужид ойрын хугацаанд зорчсон хүмүүсийг хөл хорионд оруулжээ.

Сингапурт 1000-с дээш тооны хүн цуглуулах арга хэмжээг хориглож, бага тооны хүмүүсийг эрүүл мэндийн үзлэг дор арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрч байна.

АНУ

АНУ-ын нисэх буудлуудад халдварын шинж тэмдгийг шалгаж нэвтрүүлж байна. Түүнчлэн АНУ даяар эрдэмтэд вирусийн эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж байна. АНУ-д халдварын 15 тохиолдол бүртгэгдсэн.

МАКАО

Азийн мөрийтэй тоглоомын төв Макаод казинонууд хоёр долоо хоногийн турш хаагдсаны эцэст өнөөдөр эргэн үйл ажиллагаа эхлүүлж байна. Макаогийн албаныхан 41 казиногийн үйл ажиллагааг халдвараас сэргийлэн түр хугацаагаар зогсоосон байв. Казино үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ ажилчид болон үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг сайтар хянаж, биеийн температур хэмжих төхөөрөмжийг казино бүрд ашиглахыг үүрэг болгожээ.

ИРАН

Иранд хоёр хүн халдвараар нас барснаар Хятадаас гадна ‘covid-19’ өвчнөөр нас барагсдын тоо 10-д хүрлээ. Ираны Ком хотод сургууль, цэцэрлэг, их сургуулиуд хаагдаж, карантин тогтоожээ.

МАЛАЙЗ

Малайзад халдварын 22 тохиолдол илэрснээр дотоодын замын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Засгийн газраас хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан боловч айж сандрахгүй байхыг зөвлөсөн байна.

ТУРК

Турк улсад халдвар илрээгүй боловч бүх том нисэх буудлуудад халуун мэдрэгч камер суурилуулжээ. Мөн Үндэсний агаарын тээврийн Туркиш Эйрлайнс компани Хятад руу нислэгээ хоёрдугаар сарын сүүл хүртэл цуцалсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-21 109.88.168.40

Нэгнийхээ дурмийн алдааг шуух яахав. Монголчууд жоохон эх оронч баймаар бна шуу дээр дооргуй. Ядуу ядарсан гуйлгачинчлах сэтгуйтэйгээ мэдэж байгаа л бол гадагшаа б** тэнэ. Гаднаас б** наашаа салгал. Манайд ороо л бол юун цагаан сар наадам сонгууль болно шуу. Сурьеэ ханиадаа ялгахаа больсон газар жинхэнэ суйрэл. Бод монголчуудаа. Ядаж амныхаа хаалтаа зуу.

Avatar

Зочин 2020-02-21 106.102.142.51

Болор дурангаар шалгасан юм уу даа чааваас. Эдгэрч гэж бичих юмыг идгэрч гэсэн ч байх шиг. News.mn-ийхэн наад захын боловсролгүй, сэтгүүлч, редактор гэх нэр зүүж суудлын бөглөөс болсон хүмүүсээ яаж сонгож ажилд авсан юм бэ?

Avatar

Зочин 2020-02-21 106.102.142.51

Тэгтэл Монгол яаж байна. Хүндэтгэх шалтгаанаар хэдэн зуун хятад иргэдийг хил нэвтрүүлсэн ч гэх шиг. Аа бас өөрсдөө бараг юу ч хийж үйлдвэрлэж чадахгүй арчаагүй чацга царайлж, хамаг байдаг гол хэрэгцээгээ импортоор авдаг. Ядаж байхад импорт нь 80-90 хувь Хятадаас хамааралтай, тийм л арчаагүй улс болсон байна даа. Хамаг юм нь импортоос хамааралтай байдаг улсын хувьд тусгаар тогтнол гэдэг зөвхөн нэрийн төдий байдаг юм гэнэлээ. Одоо зарим Африкийн орнууд хүртэл Монголоос илүү аж үйлдвэржсэн байна.

Avatar

өө 2020-02-21 64.119.24.62

aimar uvchin

Avatar

Зочин 2020-02-21 66.181.161.54

Монголд Хятадаас гадна Япон,Сологос улсуудаас короно орж ирэх магаадлал өндөр болчлоо хүмүүс минь хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй

Avatar

Хөдөөний хүн 2020-02-21 66.181.168.81

Энэ нээрээ сэтгүүлч нь яаж бичээд байнаа.Шууд Google translate хийчдиймүү яаадий ичэжмээр юм аа

Avatar

ө 2020-02-21 103.212.116.133

"хоёр настай" энэ үгийнхээ байрыг сольмоор юмаа тээ. утгын алдаа гараад байна

Avatar

Зочин 2020-02-21 192.82.69.37

Manai eruul mendiin yaam ene uvchniig ueer humuust tamhinaas garah hudulguun urnuulmeer bna. Ingeed uvchin orood irvel buh tamhi tatdag humuus geheeree eregteichuud uheh ni dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж