Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийг шүүх хурал хойшлогджээ | News.MN

Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийг шүүх хурал хойшлогджээ

Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийг шүүх хурал хойшлогджээ

Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийг шүүх хурал хойшлогджээ

НЭМЭЛТ: Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.02.21/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлсэн ч, шүүх хурал хойшлогджээ.


Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.02.21/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэллээ. Шүүгчээр Х.Одбаяр, шүүгдэгчээр Н.Мөнгөншагай нарын 15 хүн, нэр бүхий өмгөөлөгчид оролцох аж.

Эргэн сануулахад, өнгөрсөн 2019 онд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байсан 17 шүүгчийн зургаагийнх нь хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн билээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Эдгээр шүүгчдээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан өнгөрөгч есдүгээр сард БНСУ-д эмчлүүлэхээр яваад өнөөдрийг хүртэл Монголд ирээгүй учраас түүний хэргийг тусгаарлажээ.

Энэ хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг эрүү, иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд хээл, хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт таван шүүгчийг холбогдуулаад байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар 1 сая 445 мянга 200 ам.доллар хураан авсан” гэж мэдээлж байв.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-02-21 66.181.170.215

Амарсайханы шийдсэн хэргүүд дотор илт эсрэг гаргасан шийдвэр их байдаг. тиймээс ч эргэж харах хэрэгтэй ялангуяа алга эргүүлж байгаа юм шиг шийдсэн хэрэг их байдаг

Avatar

Zochin 2020-02-21 202.126.89.108

2012 ond han uuliin prokort ajillaj odoo niisleliin hyanaltiin prokor ALDARXIShig Ni AH manangiin gar

Avatar

Зочин 2020-02-21 182.160.36.76

тэр нөгөө гол хулгайч тарвагадорж сайханбалаг үхдэг бямбаагийн хүүхэд авилгач шүүгч төмөрбат нарыг хэзээ чирч авчрах вэ? ард түмэн шүүхийг хүлээж байна шүү.

Avatar

ИРГЭН 2020-02-21 202.9.46.189

МОНГОЛЫН ШҮҮГЧИД САЯ ДОЛЛАРТОЙ БАЯН ЮМАА…ТЭДЭНД ЦАЛИН ХЭРЭГГҮЙ БОЛОЛТОЙ, .ЦАЛИНГ НЬ ХАСВАЛ ТААРНА.

Avatar

Зочин 2020-02-21 64.119.26.141

Авилгаас гадна улсаас урвасан хэрэг. Модун хааны зарлигаар шийтгэ.

Avatar

zochin 2020-02-21 103.229.123.245

NAAD DEED SHUUHIIN SHUUGCH NARIIG SAIN YLALAARAA NAADUULCHIN OLON HUNII AMI, AMIDRALAAR TOGLOSON ULAAN TSAGAANDAA GARSAN AVILGACHINGUUD BAISAN SHUU…….

Avatar

Зочин 2020-02-21 192.82.64.153

Шүүх буцаана мөрийцөх хүн бна уу өөр яавал гэж

Avatar

Зочин 2020-02-21 202.179.18.112

энэ удаа буцаахгүй. Урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх рүү шилжүүлээд, дараа нь шүүх хурал гэж өдөржин шүүж байгаад дараа нь буцаана хха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж