Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийг шүүх хурал хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийг шүүх хурал хойшлогджээ

Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийг шүүх хурал хойшлогджээ

НЭМЭЛТ: Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.02.21/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлсэн ч, шүүх хурал хойшлогджээ.


Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.02.21/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэллээ. Шүүгчээр Х.Одбаяр, шүүгдэгчээр Н.Мөнгөншагай нарын 15 хүн, нэр бүхий өмгөөлөгчид оролцох аж.

Эргэн сануулахад, өнгөрсөн 2019 онд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байсан 17 шүүгчийн зургаагийнх нь хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн билээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Эдгээр шүүгчдээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан өнгөрөгч есдүгээр сард БНСУ-д эмчлүүлэхээр яваад өнөөдрийг хүртэл Монголд ирээгүй учраас түүний хэргийг тусгаарлажээ.

Энэ хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг эрүү, иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд хээл, хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт таван шүүгчийг холбогдуулаад байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар 1 сая 445 мянга 200 ам.доллар хураан авсан” гэж мэдээлж байв.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж