Хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ

Улаанбаатар хотын цагдаагийн газар өнгөрсөн амралтын өдөр хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг шалгажээ. Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 20, 10 мянгатын дэвсгэрт байсан байна. Иймээс иргэд бэлэн мөнгөтэй харьцахдаа хуурамч эсэхийг нь шалгаж авах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Өмнө нь 20 мянгатын дэвсгэртээр 17 сая гаруй төгрөгийг хуурамчаар хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх бүр өссөн үзүүлттэй гарчээ. Хуурамч мөнгөн дэвсгэрт гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж