NEWS агентлаг XVII жарны "Хотол төгс" хэмээх "Төмөр хулгана" жилийн өглөө зүг мөрөө хэрхэн гаргах тайлбарыг Гандантэгчилэн хийдийн эрхлэн гаргадаг "Билгийн мэлмий" сонины эх сурвалжаас авсан мэдээллийг хүргэж байна.
Усан хулгана жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодууд болон урган гарч буй жилийн махбодуудад тулгуурлан жилийн ерөнхий байцыг шинжлэх "Шороон үхэр"-ийг дүрсэлбэл:
Үхэр нь: цагаан толгойтой, омруу, бие нь хөх, эвэр чих сүүл нь улаан, дөрвөн шийр, ходоод нь шар, амаа ангайсан, сүүлээ зүүнээ шарваж явна.
Үхэр хариулаач нь: шар царайтай, ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүний чихний урдуур унжуулсан, хоёр гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан, хүүхэд үхрийнхээ өмнө сандрангуй гүйж явна.
Энэхүү зураглалаас жилийн байдлыг харвал: эртхэндээ гандуу боловч дунд үеэр хур тунадас ихээр орж арвин ургац авна. Мал сүрэгт сайн боловч хямрал болох нигууртай. Нийт нутгаар сэрүүвтэр сэрүүвтэр, хүйтэн хийгээд бадгана өвчин гарна. Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд машид ширүүн жил болно.
XVII ЖАРНЫ "ХОТОЛ ТӨГС" ХЭМЭЭХ “ТӨМӨР ХУЛГАНА” ЖИЛИЙН ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ МӨРӨӨ ХЭРХЭН ГАРГАХЫГ ХҮСНЭГТЭЭС ҮЗНЭ ҮҮ
Суудлын хувьд | |
Бар, туулай | Ус |
Морь, могой | Мод |
Хулгана, гахай | төмөр |
Бич, тахиа | Шороо |
Үхэр, луу | гал |
Хонь, нохой | |
Дээрх жилд төрсөн хүмүүс эдгээр суудалд сууваас тухайн жилдээ сайн байна. |
Суудал харш | |
Хулгана, гахай | Уул, хий, огторгуй, шороо суудлын аль нэгэнд |
Бар, туулай | төмөр |
Морь, могой | Ус |
Бич, тахиа | гал |
Үхэр, луу, хонь, нохой | мод |
Дээрх суудалд сууваас “Суудлын харш” хэмээнэ. Засал: Жанаггагдог, Жамбалцанжод, Ширнэн, Сундуй, Цэнд, Жадамба уншуулна. |
ЖИЛ ОРОХ
Огторгуйд урган гарч байгаа жил нь тухайн хүний төрсөн жилтэй давхцахыг “Жил орох” гэнэ.
- Эр хүн жилээ угтдаг тул жил орохоос өмнө урдаас гүрэм сайн хийлгэ.
- Эмэгтэй хүн жилээ дагадаг тул жилийн хойно гүрэм сайн хийлгэ.
- Жил орогсод үхэгсэдийн үйл хийгээд хурим тэргүүтэнг цээрлэ.
- Бусад хүмүүс зохих гүрэм засал сайтар хийлгэх хэрэгтэй.
нас | Төрсөн он | Төрсөн жил | махбод | тайлбар | Заслын ном |
13 | 2008 | Шороон хулгана | хүү | Бие махбод хямрах жил | Нанжид, Лхамын ганшиг |
25 | 1996 | Гал хулгана | нөхөр | Жаргал зовлон ээлжлэх жил | Доржнамжомын жавтүй, Цэнд-Аюуш |
37 | 1984 | Модон хулгана | дайсан | Өвдөх хийгээд гарз болох жил | Улаан Юм, Цэнд, Лусын балин |
49 | 1972 | Усан хулгана | эх | Хийморь доройтох жил | Нит, Жанцанзэмойбумчин, Пунцаг гүсүм |
61 | 1960 | Төмөр хулгана | өөрийн жил | Шулмын хөнөөл болох жил | Насны бүтээл,Ширнэн 1000 удаа айлтга |
73 | 1948 | Шороон хулгана | хүү | Бие махбод хямрах жил | Нанжид, Лхамын ганшиг |
85 | 1936 | Гал хулгана | нөхөр | Жаргал зовлон ээлжлэх жил | Доржнамжомын жавтүй, Цэнд-Аюуш |
97 | 1924 | Модон хулгана | дайсан | Өвдөх хийгээд гарз болох жил | Улаан Юм, Цэнд, Лусын балин |
109 | 1912 | Усан хулгана | эх |
ДҮНСЭР БУЮУ ИХ ХАРШ ЖИЛ
Өөрийн төрсөн жилээс тоолоод 7 дахь жил нь “Их харш” жил болно.
- Хулгана, морь хоорондоо харш
- Үхэр, хонь хоорондоо харш
- Бич, бар хоорондоо харш
- Туулай, тахиа хоорондоо харш
- Луу, нохой хоорондоо харш
- Могой, гахай хоорондоо харш
Энэ жил огторгуйд урган гарч буй жил нь “Төмөр хулгана” жил тул Морь жилтэнүүдийн хувьд “ИХ ХАРШ” жил болно. Иймээсс харш жилийн засал хийлгэх нь чухал юм. Харш жил нь 7,19,31,43,55,67,79,91 насанд тохионо.
Төрсөн он | Төрсөн жил | Билгийн нас | Анхаарах зүйлс | Заслын ном |
2014 | Модон морь | 7 | Аливаа санасан ажилд саад гарах нигууртай | Сундуй, Жанаггагдог, Жанцанзэмойбумчин,Гомбо тахиул. Сахиусны ганс уншуул. |
2002 | Усан морь | 19 | ||
1990 | Төмөр морь | 31 | ||
1978 | Шороон морь | 43 | ||
1966 | Гал морь | 55 | ||
1954 | Модон морь | 67 | ||
1942 | Усан морь | 79 | ||
1930 | Төмөр морь | 91 |
ИВЭЭЛ ЖИЛ
Ивээл жил нь 12 жил гурав гурваараа буюу төрсөн жилээс тоолоод 5,9 дэх жил дээр таарч байгаа жилүүдийг ивээл жил гэнэ.
- Хулгана, луу, бич ивээл жилүүд
- Үхэр, могой, тахиа ивээл жилүүд
- Нохой, бар, морь ивээл жилүүд
- Туулай, Хонь, Гахай ивээл жилүүд болно.
Энэ жилийн тухайд огторгуйд урган гарч байгаа жил нь “Төмөр хулгана” жил тул Луу, Бич жилтнүүдэд ивээл жил гарна. Ивээл жил гарахад хийморь доройтох нас таарах тул засал хийлгэх учиртай. Хийморь доройтох нас нь 5,9,13,17,21,25,29,33,37,41,45 бөгөөд Хийморийн сан, Цагаан шүхэрт, сахиусны ганс уншуулж хийморийн дарцаг хийсгэ.
Холбоотой мэдээ