Махны үнэ буурч, ногооны үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.21-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурч, ногооны үнэ өсчээ

Махны үнэ буурч, ногооны үнэ өсчээ

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр гаргадаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцуулж байна.

2020 оны хоёрдугаар сарын III долоо хоногт:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9575 төгрөг
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 мянга 399 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 224 төгрөгөөр (1.7%) буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10 мянган төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянган төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 58 төгрөгөөр (0.6%), хонины цул махны үнэ 136 төгрөгөөр (1.4%) тус, тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнийн хувьд 2020 оны хоёрдугаар сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт:

  • “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1419-2000 төгрөг
  • 1-р зэргийнх 1179-1500 төгрөг
  • 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.

 Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

 “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит Шонхор”, “Хархорин”  хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.

2020 оны хоёрдугаар сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 10.9 хувиар өсч, 903 төгрөг, монгол лууван 4.6 хувиар өсч, 1584 төгрөг, байцаа 2.9 хувиар өсч, 1733 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж